Урлаг спорт
“Дундговь 2023” Монголын анхдугаар элсний наадам эхэллээ

Монголын анхдугаар элсний наадам Дундговь аймгийн Мандалговь хотноо есдүгээр сарын 15-нд эхэллээ. Нээлтийн ёслолд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат нар баг тамирчдад баяр хүргэн амжилт хүсэв.
Монголын үндэсний олимпын хороо болон Дундговь аймгийн Засаг даргын тамгын газраас хамтран зохион байгуулж буй энэхүү наадамд 4 аймаг, 3 их дээд сургууль, 2 спортын хороо, 5 спортын клуб нийт 14 байгууллагын 120 гаруй тамирчид бадминтон, волейбол, текбол, бөхийн төрлөөр ур чадвараа сорин өрсөлдөж байна.
Энэхүү наадмаар дамжуулан олон нийтэд биеийн тамираар хичээллэхийг уриалж, эрүүл амьдралын хэв маяг, спорт олимпизмыг сурталчлан шинэлэг спортын төрлүүдийг таниулах зорилготой.
Элсний наадам 2 өдрийн турш үргэлжлэх бөгөөд өнөөдөр анхны аваргууд тодрох юм гэж МҮОХ-оос мэдээллээ.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Улстөр нийгэм2023/04/20
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
-
Цаг үе2025/02/18
Гэмт хэргийн шинжтэй 89 гомдол, мэдээллийг шалгав
-
Үзэл бодол2020/04/20
Т.Энхзаяа: Нийгмийн эрүүл мэнд хэчнээн чухал болохыг ойлгуулсан өдрүүд болж байн...
-
Улстөр нийгэм2020/12/03
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишратай цахим уулзалт х...