Цаг үе
Шилжилт хөдөлгөөн хийж буй иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх төв нээгдлээ

Шилжилт хөдөлгөөн хийж байгаа иргэдэд бүхий л төрлийн мэдээлэл, зөвлөгөө өгөх “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-ийн нээлт боллоо.
Тус төвийг Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэмжлэгтэйгээр НЗДТГ-ын Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон” салбарт байгуулсан юм. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас баримталж байгаа xот, xөдөөгийн сэргэлтийг дэмжиx, төвлөрлийг сааруулаx, xөгжлийг xөдөө рүү чиглэxэд дэмжлэг болоx томооxон ажлын нэг хэсэг юм.
Монгол Улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд дээгүүрт ордог. Гэвч нийт нутаг дэвсгэрийн 0.03 хувийг эзлэх нийслэл Улаанбаатар хотод хүн амын 50 орчим хувь нь амьдарч байна. Мөн орон нутгаас хот руу шилжих хөдөлгөөн тасрахгүй байгаа нь хөдөө, хотын ялгааг улам бүр нэмэгдүүлж, орон нутагт зах зээл хумигдан, ажлын байр, иргэдийн орлого буурч, орон нутаг эзгүйрэх гол нөхцөл нь болж байгаа юм.
Иймээс “Буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих мэдээллийн төв”-өөр дамжуулан хүн амын хэт төвлөрлийг бууруулахад аймаг, орон нутгийн удирдлагуудтай бүхий л талаар хамтран ажиллах, буцах шилжих хөдөлгөөнийг дэмжих орон нутгийн бодлогыг иргэдэд тухай бүр хүргэх нөхцөл, боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байлаа.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2023/12/11
“Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ойд зориулсан Монгол ...
-
Шударга мэдээ2022/03/14
Улсын нийт гадаад өр өмнөх оноос 1.0 тэрбум ам.доллароор өсжээ
-
Улстөр нийгэм2025/03/31
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
-
Улстөр нийгэм2021/08/31
Гарааш буулгасан газарт ногоон байгууламж байгуулна