Цаг үе
"Улаанбаатар бонд" өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа өнөөдөр эхэлнэ

Санхүүгийн зохицуулах хорооны 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 427 дугаар тогтоол, "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн А/160 тоот тушаалаар бүртгэгдсэн Нийслэлийн засаг даргын гаргаж буй “Улаанбаатар бонд” өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 12:00-17:00 цагийн хооронд, 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд Монголын хөрөнгийн биржийн IPO системээр дамжуулж хүлээн авахаар боллоо.
Бондын нэр: Улаанбаатар бонд
Бондын тоо ширхэг: 2,778,635 ширхэг
Бондын нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
Бондын нийт үнийн дүн: 277,863,500,000 төгрөг
Бондын хүү/өгөөжийн хувь хэмжээ: Жилийн 17.2%
Бондын хугацаа: 24 сар
Бондын хүү төлөгдөх хугацаа /давтамж/: Хагас жил тутамд
Бондын үндсэн төлбөр төлөх хугацаа: Хугацааны эцэст
Захиалга авах хугацаа: 2023.10.02 - 2023.10.04
”Улаанбаатар бонд”-ын үндсэн андеррайтераар “БиДиСек ҮЦК” ХК, туслах андеррайтераар "Голомт капитал ҮЦК” ХХК, “Ти Ди Би Секьюритис ҮЦК” ХХК-иуд тус тус ажиллаж байгаа бөгөөд татан төвлөрүүлэх үнийн дүн 100 хувь бүрдсэн тохиолдолд захиалгыг хаах нөхцөлтэй байна.
Үнэт цаасны танилцуулгыг эндээс үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.