Урлаг спорт
Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан “УЛААН ЯВАР” кино 2024 оны нэгдүгээр сарын нэгнээс кино театруудаар гарч эхэлнэ

Үзэгчдэд хүлээлт үүсгээд байсан тулаант, инээдмийн “УЛААН ЯВАР” уран сайхны кино 2024 оны нэгдүгээр сарын 1-нд тэсрэлт хийх гэж байна.
Юнивал энтэртайнментийн ээлжит бүтээл болох инээдмийн тулаант жанрын “Улаан явар” нэртэй уран сайхны кино 2024 оны нэгдүгээр сарын 1-нд бүх кино театруудад гарч эхэлнэ. Киноны гол дүрд жүжигчин У.Цогтбаяр / МУСТА /, О.Самданпүрэв, М.Мөнгөнсүх, Д.Бэхбилэг, /МУСТА/ Ц.Баясгалан /МУГЖ / болон Б.Хулан /health coach/ нар тогложээ.
Говь-Алтай аймгийн Бигэр сумын “Онцын Улаан Явар” нэртэй байгалийн үзэсгэлэнт газар киноны зураг авалтыг хийснээрээ онцлог аж.
Түүнчлэн Хөвсгөл далай, Булган аймгийн үзэсгэлэнт газар, Эрдэнэт хотод ихэнх зураг авалтыг хийжээ. Энэхүү “Улаан Явар” уран сайхны кинонд “Монгол стант” баг хамтран ажиллаж, тулааны найруулагчаар Г.Цэрэгбаяр, гол дүрийн жүжигчин У.Цогтбаярын орлон тоглогчоор Б.Даваанямбуу ажилласан байна.
“Улаан явар” уран сайхны кино нь Юнивал энтэртайнментийн гурав дах уран бүтээл бөгөөд “Хайрын аялгуу” /2020 /, “Миний сахилгагүй залуу” /2021/ зэрэг залуусын ээдрээт хайрын сэдэвтэй бүтээлийг тус тус бүтээжээ. Уг киноны найруулагч, зохиолч Б.Пүрэвдорж нь СУИС-ийг найруулагч, жүжигчний мэргэжлээр төгссөн ба “Охид” /018/ олон ангит киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ.
“Улаан явар” киноны нээлтийн тасалбар 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн худалдаанд гарна.
Нэгдүгээр сарын нэгэнд Тэнгис болон Өргөө /IMAX/ кино театр, Нэгдүгээр сарын 2-нд Cinema next, нэгдүгээр сарын 3-нд Өргөө 1-д тус бүр нээлтийн арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байна.
Та бүхнийг “Улаан Явар” тулаант, инээдмийн уран сайхны киног хүрэлцэн ирж үзэхийг урьж байна.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2021/07/30
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Үзэл бодол2023/12/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын ...
-
Цаг үе2020/06/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно
-
Улстөр нийгэм2020/09/01
Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2020-2021 оны шинэ хичээлийн жилийн мэндчилгээ дэвшүүллэ...