Цаг үе
Ойн улаан хачгийн тархалтын шинэ цэг илрүүллээ

Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн ЗӨСТ хамтран Төв аймгийн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутагт 2024 оны дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 4-ний хооронд хачгаар дамжих халдварын үүсгэгчийн тархалт тогтоох тандалт судалгааг хийлээ.
Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөрийн ам, Жаргалант сумын Хустай амнаас тус тус ойн улаан хачгийн тархалтыг шинээр илрүүлж, тогтоолоо.
Түүнчлэн Батсүмбэр, Баянчандмань, Жаргалант сумын нутгаас "Dermacentor" төрлийн нэг зүйлийн хачиг цуглуулсан.
Тандалт судалгаагаар цуглуулсан хоёр зүйлийн 353 хачигт хачгаар дамжих халдварт өвчний үүсгэгч тодорхойлох молекул биологийн шинжилгээг хийж, Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг төлөвлөнө гэж Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс мэдээллээ.
Цаг үе
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна
Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна. Өргөтгөсөн худалдаагаар хонины махыг гулуузаар 1 кг нь 10.000, үхрийн махыг 13.000 төгрөгөөр тус тус борлуулна.
2025 оны зургаадугаар сарын 13-ныг дуустал нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах хуваарийг танилцуулж байна.
Цаг үе
ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож, зам тээврийн осол гаргажээ
Өнгөрөгч амралтын өдрүүдэд насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодон осолд холбогдсон хоёр тохиолдол бүртгэгдлээ. Урьдчилсан байдлаар эцэг эх асран хамгаалагчийнхаа автомашиныг зөвшөөрөлгүй авч замын хөдөлгөөнд оролцон зам тээврийн осол гаргаж, 1 хүүхдийн амь хохирч, 8 хүүхэд гэмтсэн хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс тус тус шалгалтын ажиллагааг явуулж байна.
Иймд эцэг эхчүүд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, тээврийн хэрэгслийн түлхүүрийг ил орхихгүй байх, жолоо шилжүүлэхгүй байх, хүүхдийн аюулгүй тээвэрлэлтийг ханган замын хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Цаг үе
Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ

