Урлаг спорт
Волейболын баг тамирчид багийн спортыг дэмжих хөтөлбөрт хамрагдлаа

Олон улсын олимпын хорооны Эв санааны нэгдлийн хөтөлбөрийн “Багийн спортыг дэмжих хөтөлбөр” нь олимпын наадмын хөтөлбөрт ордог багийн спортын төрлөөр хичээллэж буй, олон улсын болон тивийн хэмжээнд өрсөлдөөн үзүүлж буй тухайн улсын үндэсний шигшээ эрэгтэй, эмэгтэй багийг тивийн болон Олимпын наадамд эрхээ авч оролцоход дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлдэг хөтөлбөр юм.
МҮОХ нь ОУОХ-ны жэндэрийн бодлогын дагуу Волейболын холбооны эрэгтэй, эмэгтэй багуудыг 2022-2024 онд тус хөтөлбөрт хамруулж нийт 100,000ам.долларын төслийн санхүүжилтийг авсан билээ.
Хөтөлбөрийн хүрээнд эрэгтэй баг Бүгд найрамдах Киргиз улсын Чолпо-Ата хотноо болсон “Challenge Cup 2022”-д бүтэн багаараа оролцсож, 2 тамирчин Тайланд, Узбекистан улсын Үндэсний дээд лигт, мөн 2 тамирчин БНСУ-ын оюутны лигт легионер тамирчнаар урилгаар тоглох волейболын спортын хөгжилд бодит хувь нэмрийг оруулсан.
Мөн 2023 онд эмэгтэй, эрэгтэй Шигшээ багийн тамирчдыг Вьетнам улсын Ханой хотноо болсон “2023 оны Азийн эмэгтэйчүүдийн клубуудын волейболын аварга шалгаруулах тэмцээн” болон “Азийн волейболын холбооны эрэгтэйчүүдийн чэллэнжер тэмцээн”-д оролцуулахад дэмжлэг үзүүлсэн бөгөөд 4 жил тутам 1 удаа Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагддаг “Ханжоу 2022” Азийн наадамд оролцох Шигшээ баг тамирчдын замын зардал болон байр, хоолны төлбөрийг хөтөлбөрийн хүрээнд бүрэн хариуцсан билээ.
ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Жаргалсайхан, П.Буяндэлгэр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар Монголын волейболын холбооны Ерөнхийлөгч Ц.Чингарьд болон төлөөлөл тамирчдыг хүлээн авч уулзан Эв санааны нэгдлээс төлбөрийн тооцооны үлдэгдэл 23,252 ам.долларыг Монголын волейболын холбоонд хүлээлгэн өгөв.
Уулзалтаар ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг МҮОХ-ноос багийн спортыг түлхүү дэмжин ажиллахаа илэрхийлж, цаашид волейболын спортын хөгжил, тамирчдын ур чадвар улам сайжирч Азийн наадам, Олимпын наадамд эрхээ авч оролцох түвшинд хөгжинө гэж найдаж байна хэмээн амжилт хүслээ.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Үзэл бодол2023/12/05
Д.Бат-Орших: МҮОНР-гийн “Алтан төлийн эзэн” шагналд бэлчээрийн даацы...
-
Улстөр нийгэм2023/10/27
Ерөнхий cайд Л.Оюун-Эрдэнэ Узбекистан Улсын Ерөнхий cайд А.Н.Ариповтай уулзлаа
-
Цаг үе2020/12/21
Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн
-
Улстөр нийгэм2023/04/14
УИХ: БСШУСБХ-ны ажлын хэсэг өнөөдөр хуралдана