Цаг үе
"Автомашингүй өдөр" нийтийн тээврийн 42 чиглэлийг өөрчилнө
”Автомашингүй өдөр 2024" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулна.
2024 оны есдүгээр сарын 21-ний өдөр зохион байгуулагдах "Автомашингүй өдөр 2024" арга хэмжээний үеэр нийтийн тээврийн 42 чиглэлийн 354 тээврийн хэрэгслийн чиглэл, маршрутад өөрчлөлт оруулахаар төлөвлөөд байна.
Тодруулбал дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулах юм.
Үүнд:
М:1Ма 5 шар - Офицеруудын ордон
Ч:2Ма Шархадны эцэс - 3,4 -р хороолол
М:2Ма Зунжин худалдааны төв- Баянбүрд
Ч:23Ма Чингэлтэй /зүрх уул/ - Нарны титэм
Ч:43Ма Баянхошуу - 6-р хороолол
Ч:50ма Улаанхуаран - ТЭЦ3
Ч:63Ма Хан хиллс хотхон - Төв цэнгэлдэх хүрээлэн
Ч:66Ма Зайсан - 120 мянгат
Ч:70Ма ТЭЦ3 - 6-р хороолол
Ч:71Ма 120 мянгат - Баянмонгол хороолол
Ч:29А-Ма Сэлбэ амралт - Сансар ШТС
Ч:57Ма Улаанчулуут - 6-р хороолол
Ч:57Б-Ма Алтан овоо 48-р гудамж - 6-р хороолол
Ч:58Ма ТЭЦ3 - Дүүхээ дэлгүүр
Ч:7Ма Нисэх - 120 мянгат
М:3 Архивын ерөнхий газар-120 мянгат
Ч:53Ма Яармагийн - Төв цэнгэлдэх хүрээлэн
Ч:37Ма Улаанхуаран - 4 хороолол
Ч:39Ма Сансар - Дүүхээ дэлгүүр
Ч:48Ма Зүүн салааны шинэ эцэс - 6-р хороолол
Ч:48А-Ма Зүүн салааны шинэ эцэс - 6-р хороолол
Ч:9Ма Нисэх - Баянбүрд
Х:19Ма Чингис хаан олон улсын нисэх буудал-120 мянгат
Ч:40Ма Алтан тариа - Улаанхуарангийн эцэс
Ч:18A-Ма ТЭЦ 3 - Гэмтлийн эмнэлэг
Ч:49Ма 34-р байр - Дүнжингарав худалдааны төв
Ч:57Ма Улаанчулуут - 6-р хороолол
Ч:61Ма ТЭЦ3 - Офицеруудын ордон
Ч:72Ма Төв цэнгэлдэх хүрээлэн - Богдхан амралт
Ү:30Ма Жанжин клуб - Шинэ үе дунд сургууль
Ч:34Ма Шархадны эцэс -ТЭЦ3
Ч:51Ма Дүүхээ дэлгүүр - Дүнжингарав худалдааны төв
Ч:52Ма Дүүхээ дэлгүүр - Зайсан
Ч:18Б-Ма ТЭЦ 3 - МҮИС
Ч:28Ма Сэлх - Өдрийн сонин
Ч:55Ма Дэнжийн 1000-ын эцэс - Зайсан
Ч:35Ма Монелийн 43 - Баянбүрд
Ч:69Б-Ма Гэмтлийн эмнэлэг - Англи сургууль
ЗҮ:1Ма Гүнт-Жигжид-Баянбүрд
ЗҮ:2Ма Гоодой-Баянбүрд
ЗҮ:3Ма Баянбулаг-Баянбүрд
"Автомашингүй өдөр-2024" арга хэмжээний үеэр өөрчлөлт орох нийтийн тээврийн чиглэлүүдийн төлөвлөлтийг ЭНД дарж харах боломжтой гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ.
Цаг үе
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана
Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.
Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.
Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.
Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ.
БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.
Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.
Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв.

Цаг үе
Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна
Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.
Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.
-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх
-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх
-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах
-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.

Цаг үе
Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна
Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.
Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.
Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.
Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.
Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.
-
Улстөр нийгэм2021/05/28
Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 05 дугаар дүгнэлттэй танилцлаа
-
Цаг үе2023/05/17
Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй
-
Цаг үе2024/12/17
Хүний нөөц, томилгоотой холбоотой гомдол давамгайлав
-
Шударга мэдээ2024/10/09
"Блю скай" барилгаас ууттай тарвага олдсон гэх дуудлагын дагуу мэргэжл...
