Цаг үе
Нийтийн тээврийн "Зүүн 4 зам-Сансар-Вокзал", "Цагаан даваа-Гандан-Вокзал" чиглэлийг түр өөрчилнө

Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн дараах чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Баянгол дүүргийн 2, 3 дугаар хороо, Хонхны гудамжны авто замыг 2024 оны есдүгээр сарын 21-ний 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 06:00 цагийн хооронд зам засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотойгоор хаах тул нийтийн тээврийн 2 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
Тодруулбал:
Ч:29Б "Зүүн 4 зам-Сансар-Вокзал"
Ч:74 "Цагаан даваа-Гандан-Вокзал"
Эх сурвалж: Нийтийн тээврийн бодлогын газар
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 09-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна.
2025 оны зургаадугаар сарын 09-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Увс нуурын хотор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Халх голын сав газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Өдөртөө 20-22 хэм дулаан байна.
2025 оны зуогаадугаар сарын 10-наас 14-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 12, 13-нд баруун, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
Цаг үе
Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн олон улсын хурал өнөөдөр эхэлнэ
Хэрэглээний шинжлэх ухаан инеженерчлэлийн олон улсын хурал нь (ICASE) 2019 оноос эхлэн, 2 жилд нэг удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хуралд 8 орны 120 гаруй судлаачид 4 салбар хуралдаанаар хуралдах гэж байна.
Хурлын зорилго нь математик, хими, физик, инженерчлэлийн шинжлэх ухааны судлаач эрдэмтдийн судалгааны ажлыг олон улсад таниулах, тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэх цаашлаад зах зээлийг нээлттэй, шударга, өрсөлдөхүйц байлгахад шаардагдах мэдлэг, судалгаа, технологийг хөгжүүлэх юм.
Олон улсын эрдэмтдийн хурлын сонгогдсон илтгэлүүдийг Springer Nature хэвлэлийн газрын Scopus бүртгэл бүхий хурлын эмхэтгэл болгон хэвлэх ажээ.
Хурлын хөтөлбөр мэдээллийг http://icase.mn/program-25 хүлээн авна уу. ICASE 2025 хурал нь 2025 оны зургаадугаар сарын 09-нөөс 10-нд Улаанбаатар галерейн 3 давхарт болно. Хуралдааны талаарх мэдээллийг 99737368 тоот утсаар авах боломжтой юм байна.