Цаг үе
Шинэ тойрог замын зөвлөх үйлчилгээний олон улсын нээлттэй тендерийг ирэх 7 хоногт зарлана

Улаанбаатар хотын “Шинэ тойрог зам” нь нийслэлийн төвийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрийг дамнаж 88 км үргэлжилнэ.
Уг замыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих шийдвэрт хүрч, УИХ, Засгийн газрын хуралдаанаар батлаад байсан. Тэгвэл одоогийн байдлаар зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын зөвлөх үйлчилгээний нээлттэй тендерийг зарлахаар болсон байна.
Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал У.Баатараас тодрууллаа.
Тэрбээр “Улаанбаатар хотод түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд томоохон төслүүд хэрэгжинэ. Энэ ажлын хүрээнд “Шинэ тойрог зам”-ыг инженерчлэх олон улсын зөвлөх үйлчилгээний ажлын даалгаврыг боловсруулж дууссан. Ирэх долоо хоногт олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болсон” хэмээн хэллээ.
Уг шинэ тойрог замыг барьснаар нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, олон улсын транзит тээврийн нэвтрүүлэх чадварыг сайжруулах, замын хөдөлгөөний зорчилтын хурдыг нэмэгдүүлэхэд өндөр ач холбогдолтой. Мөн Улаанбаатар хотын дэд төвүүдийг холбосон, олон улсын түвшний огтлолцол зам болохоороо Монголдоо анхдагч бөгөөд онцлог зам болох юм.
“Шинэ тойрог зам” нь хойд чиглэлдээ Дархан болон баруун аймгуудын чиглэлийн замын уулзвараас Орбит-Найрамдал чиглэлд салах уулзвар болон Баянхошуу, Хайлааст, Чингэлтэй, Долоон буудал, Дарь эх, Цагаандаваа, Улиастайн авто замыг дайран Баянзүрхийн гүүр хүрэх бөгөөд нийт 55 км урт байх юм. Харин урд чиглэлдээ Баянзүрхийн товчооноос Туул голын хойд эргийг дагаж, нийт 33 км үргэлжилнэ.
Түүнчлэн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, барилга бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр төлөвлөөд байна. Уг Туулын хурдны зам нь мөн 33 км үргэлжилнэ. Анхны зураг төслийг 4 эгнээ замтай байхаар хийсэн бол зураг төслийг шинэчилснээр 6 эгнээ болоЦаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.