Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дэлхийн оюуны олимпиадын тавцанд Монгол Улсынхаа нэрийг гаргалаа

Огноо:

,

Өөрийн ирээдүйн сонирхож буй мэргэжлийн хүрээнд олон улсын сурагчидтай өрсөлдөх боломж олгодог 9-18 насны сурагчдад зориулсан OWLYPIA мэдлэгийн олимпиадын цахим болон Үндэсний шатанд Улаанбаатар, Дархан, Сүхбаатар, Өмнөговь, Говь-Алтай, Дорноговь, Архангай, Баян-Өлгий аймгуудаас 600 гаруй сурагчид өрсөлдсөн билээ.

Эдгээр сурагчдаас мэдлэг чадвар, ярих илтгэх, багаар ажиллах чадвараараа тэргүүлсэн 12 сурагч 10 сарын 6-нд Арабын Ннэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Олон улсын шатанд Монгол улсаа төлөөлөн оролцож, олон амжилт үзүүлж, багаараа 3 дугаар байр эзэлсэн бахдам амжилт үзүүллээ. Сурагчид дараах 5 төрлөөр өөрийн ирээдүйн суралцах чиглэлээр бэлтгэлээ ханган, англи хэл дээрх 4 төрлийн ур чадварын тэмцээнд өрсөлдсөв.

Арт болон дизайн, Шинжлэх ухаан, технологи Нийгмийн шинжлэх ухаан, Хэл соёл, Эдийн засаг бизнесийн салбараас сонгосон бөгөөд оролцогч хүүхдүүд дараах амжилтын эзэн болсон байна.

 
- Дархан-Уул аймгийн 15-р сургууль 12-р ангийн сурагч Ч.Бат-Ирээдүй 15-18 насны ангилалд Economics & business Ганцаарчилсан төрлөөр алт, Багийн төрөлд хүрэл, special recognition Pen down challenge, knowledge challenge


- Олуулаа сургуулийн 12-р ангийн сурагч П.Одгэрэл 15-18 насны ангилалд Art & Design чиглэлээр мөнгөн медаль, knowledge challenge certificate


- Улаанбаатар Эмпати сургуулийн сурагч Д.Баяржаргал 15-18 насны ангилалд Ганцаарчилсан төрлөөр хүрэл, Багийн төрөлд хүрэл, special recognition on Writing


- 130-р сургуулийн 9-р ангийн сурагч Д.Ивээл 12-14 насны ангилалд Literature & Culture чиглэлээр Алтан медаль, knowledge challenge certificate


- Жаргалан сургуулийн 6-р ангийн сурагч Д.Очир-Эрдэнэ 9-11 насны ангилалд алтан медаль, knowledge challenge certificate


- Бритиш сургуулийн сурагч Г.Амундра 9-11 насны ангилалд Knowledge and Impromptu challenge төрлөөр мөнгөн медаль


- Шинэ эрин олон улсын сургуулийн 12-р ангийн сурагч Д.Саруул 15-18 насны ангилалд Business and Economics чиглэлээр оролцож мөнгөн медаль


- Оюунлаг сургуулийн 11-р ангийн сурагч Б.Намуун Нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр Мөнгөн медаль /owlet/, impromptu challenge-н шилдэг сурагч


- Оюунлаг сургуулийн 9-р ангийн сурагч Б.Тэнүүн Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр хүрэл медаль /owlet/, Багаар хүрэл медаль


- Улаанбаатар Эмпати сургуулийн 9-р ангийн сурагч А.Оюут 12-14 насны Social Science чиглэлээр оролцож алтан медаль,

- 9-р ангийн сурагч А.Намуун 12-14 насны Art and literature алтан медаль exceptional public speaking in the imprompty challeng in the owlets.


- Олон улсын Сэлбэ сургуулийн 12-р ангийн сурагч Б.Халиун 18 хүртэлх насны ангилалд хувиараа хүрэл медаль, багаараа мөнгөн медаль хүртэж, Монгол улсынхаа нэрийг Дэлхийн тавцанд гаргалаа. Монгол залуусын чадварыг дэлхийд гайхуулсан сурөгчдадаа баяр хүргэж, амжилт хүсье!

Түүнчлэн, 2025 оны мэдлэгийн олимпиадын сорил бүртгэл https://www.facebook.com/YouthXMongoliaхуудсаар эхэлсэн тул сонирхсон хүүхэд залуус энэ линкээр орж бүртгүүлэх боломж нээлттэй байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох