Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон баталлаа

Огноо:

,

Монгол Улс Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУЭАЭ)-тай Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх баталгааны хэлэлцээрийг 1972 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан.
 
Улмаар Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээний баталгааг хэрэглэх тухай Нэмэлт протоколд 2001 оны 12 дугаар сард гарын үсэг зурсан бөгөөд Монгол Улсын Их Хурал 2003 онд соёрхон баталж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
 
Баталгааны хэлэлцээрийн Бага хэмжээний цөмийн материалын протокол нь бага хэмжээний цөмийн материалтай эсвэл огт цөмийн материалгүй улс орнууд болон байгууламждаа цөмийн материалгүй улс орнуудад зориулан гаргасан эрх зүйн баримт бичиг юм.
 
2005 онд ОУАЭА-ийн Захирлуудын зөвлөлөөс бага хэмжээний цөмийн материалын протоколын анхны хувилбарт нэмэлт, өөрчлөлт оруулж, бага хэмжээний цөмийн материалтай улс орнуудыг тус шинэчилсэн протоколд нэгдэн орохыг уриалсан.
 
Улсын Их Хурлын 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн намрын ээлжит чуулганы нэгдсэн хуралдаанаар Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төслийг эцэлсэн баталлаа.
 
Бага хэмжээний хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орсон улс орнууд ОУАЭА-аас томилсон хяналт, шалгалтын байцаагч нарын томилгоог хүлээн авах, шаардлагатай тохиолдолд хил нэвтрэх эрх олгох, эрхийг шинэчлэх зэрэг үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, анхны тайланд тодорхойлсон байршил болон цөмийн материалын байршилд нэвтрэх эрхийг бүрэн олгох үүрэгтэй.
 
Мөн Иж бүрэн баталгааны гэрээний дагуу тухайн улс орон ОУАЭА болон түүний хяналт, шалгалтын үүрэг гүйцэтгэж буй байцаагч нарт “Олон улсын атомын энергийн агентлагийн халдашгүй дархан эрхийн тухай гэрээ”-ний холбогдох заалтуудад тусгасан давуу эрх, халдашгүй байдлыг хангах үүрэгтэй.
 
Монгол Улс нь цөмийн байгууламжгүй бөгөөд бага хэмжээний цөмийн материалтай улсын хувьд Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколд нэгдэн орох нь өөрийн онцлог, нөхцөл байдалд тохирсон цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх баталгааг хэрэгжүүлэх, улмаар цөмийн материалын ашиглалт, хэрэглээнд үр дүнтэй хяналт тавих, цөмийн аюулгүй байдлын баталгааг гүйцэтгэх, хянах техникийн чадавхыг бэхжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах, цөмийн материалын хяналтын тооллогын улсын системийг бий болгох чиглэлээр ОУАЭА-ийн зөвлөх үйлчилгээ авах, дадлагажуулах хөтөлбөрт хамрагдах, цөмийн эрчим хүчний хөтөлбөр хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах, цөмийн технологийн энхийн хэрэглээг дэмжих зэрэг ач холбогдолтой гэж Цөмийн энергийн комиссын Ажлын албанаас мэдээллээ. 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв

Огноо:

,

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.

Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Огноо:

,

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Огноо:

,

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.

Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.

Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.

Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.

Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.

Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе6 цаг 25 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ6 цаг 28 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм6 цаг 31 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм6 цаг 33 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ6 цаг 36 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм6 цаг 39 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе6 цаг 41 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе6 цаг 46 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм6 цаг 51 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе7 цаг 28 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох