Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

“Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барилаа

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.25) “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өргөн барилаа.

Монгол Улсын Их Хурлын чуулганы 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйл, Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 72 дугаар тогтоолд төмөр замын тээврийн үйл ажиллагаатай холбоотой хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг байхаар заасан. Гэвч УИХ-ын 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газар тусгагдаагүй орхигдсон байна. Гэтэл сүүлийн 10 жилийн хугацаанд төмөр замын тээврийн салбарт өмчийн олон хэлбэр бүхий хуулийн этгээд бий болж, хэрэглэгчийн тоо өсжээ. 2023 оны байдлаар төмөр замын ачаа тээвэр 36.1 сая тонн болж, 15 000 хүн 1115 км замыг хариуцан ажиллаж байна. Түүнчлэн, ойрын үед хэрэгжихээр болсон төмөр замуудтай нийлээд 4200 км сүлжээ бий болж, ажиллах хүчин 50 000 болох тооцоо гарсан талаар Зам, тээврийн сайд, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан онцлов.
Тиймээс өсөн нэмэгдсээр буй төмөр замын тээврийн хэрэгцээг хангах, өргөжүүлэх, судалгаа, шинжилгээ, технологи, инновацыг нэвтрүүлэх хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг буюу Төмөр замын газар байгуулах шаардлага үүссэн талаар тогтоолын төсөл санаачлагч танилцууллаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах

09.30

“Жанжин Д.Сүхбаатар”

2

Ёс зүй, дэгийн байнгын хороо

Улс төрийн намын шударга байдал ба ёс зүй

09.30

“Үндсэн хууль”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/

· “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт

· Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт

10.00

“Их Эзэн Чингис хаан”

2

Хууль зүйн байнгын хороо

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

· Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/

12.00

“Их Эзэн Чингис хаан”

3

Нийгмийн бодлогын байнгын хороо

· Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

· Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан

· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/

14.00

“Их Эзэн Чингис хаан”

4

Төсвийн зарлагын хяналтын дэд хороо

· Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаар Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох

16.00

“Их Эзэн Чингис хаан”

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд

Огноо:

,

Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

Хууль зүйн байнгын хороо

Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

10.00

“Их засаг”

2

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэржилтийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах шаардлагатай тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

“Их засаг”

3

Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо

Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан

14.00

“Их засаг”

4

УИХ-ын даргын 2024 оны 79 дүгээр захирамжаар байгуулагдсан

Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

12.00

334 тоот

5

УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан

Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.00

334 тоот

6

УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

16.00

334 тоот

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох