Цаг үе
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа

Монгол Улсын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил" болгон зарласан. Энэ хүрээнд өнөөдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа.
“Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулах бөгөөд үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг 1 дүгээр сарын 15-ны өдрийн дотор боловсруулж, батлуулан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалайд үүрэг болголоо.
Мөн зорилтот жилийн хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээг байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган, дэд бүтэц, бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийг дэмжиж, шинэлэг шийдэл, инноваци, технологи шингээсэн, стандартад нийцсэн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нийгмийн хөгжил, иргэдийн амьдрах орчныг сайжруулах үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулж ажиллахыг дүүргийн Засаг дарга, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын дарга нарт үүрэг болгосон юм.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2021/06/17
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт...
-
Шударга мэдээ2023/09/14
Сүрьеэтэй тэмцэх чиглэлээр БНСУ-ын Сүрьеэгийн үндэсний нийгэмлэгтэй хамтран ажил...
-
Шударга мэдээ2024/06/17
Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байжээ
-
Улстөр нийгэм2023/09/12
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Ламтай уулзл...