Цаг үе
Энэ онд Улаанбаатар хотод 10 байршилд шинээр авто зам барина

Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн онд 137.1 км авто замыг шинэчилсэн нь сүүлийн 10 жилийн дундажтай харьцуулахад 10 дахин урт зам болсон.
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг хэрэгжүүлж буй.
Эдгээр зорилтын хүрээнд 2025 онд Улаанбаатар хотод 10 байршилд шинээр зам барих бол 41 байршилд авто замыг шинэчилнэ. Тухайлбал, Наадамчдын гудамжийг Нэгдүгээр хороололтой холбосон 800 метр гүүрэн байгууламж, Тоньюукукийн замаас Плэйтайм аялал жуулчлалын цогцолбор хүртэлх авто зам, Морингийн даваа болон Цагаан давааны төвлөрсөн хогийн цэг рүү явах авто зам зэргийг шинээр барих юм.
Мега төслүүдийн хүрээнд нэгдүгээр тойрог замын ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд зургаадугаар сард барилгын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарлаж, барилга угсралтын ажлыг наймдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Мөн Туулын хурдны замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан. Дөрөвдүгээр сард багтаан барилга угсралтын ажлыг эхлүүлнэ. Ташрамд, авто замын ажлын хүрээнд суурь асфальт бетон хучилт хийх, худгийн таг өндөрлөх, шинээр ус зайлуулагч хийх, хашлага солих зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2021/07/20
Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах шалгалт хойшиллоо
-
Цаг үе2020/05/08
Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар болов
-
Улстөр нийгэм2023/11/24
Түр хамгаалах байрны барилга угсралт, явцын талаар мэдээлэл сонслоо
-
Улстөр нийгэм2024/06/04
СЕХ: Дахин бүртгүүлэхээр 104 нэр дэвшигч баримт бичгээ ирүүллээ