Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Дэлхийн хамгийн аюултай 10 авто зам

Огноо:

,

Жил бүр зам тээврийн ослоор 1,3 сая хүн нас бардаг гэсэн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаа байдаг. Ингээд Америкийн телевизийн CNN сувгаас нэрлэсэн дэлхийн хамгийн аюултай 10 замыг танилцуулъя.

1. Афганистаны нийслэл Кабул хотын Желалабада суурингийн зам. 65 км үргэлжилдэг энэ замаас өдөр бүр машин унаж осолддог байна. Уулын хажуугаар зарим хэсгээрээ 600 метрийн өндөрт өгсдөг бөгөөд нарийхан эргэлтүүдтэй ажээ. 


2. Боливын Үхлийн зам. Энэ зам Боливын Ла-Пас хотыг Андын нуруунд оршдог жижигхэн колони хот болох Кориокотой холбодог байна. Уг зам 3600 метр үргэлжилдэг бөгөөд 800 метр нь гүн ангалын ирмэгийг дайрдаг ажээ. Статистикийн мэдээгээр, энэ зам дээр хоёр долоо хоног тутамд азгүй явдал гардаг бөгөөд жил бүр 100-200 хүн амиа алддаг ажээ.


3. Иракийн Үхлийн зам. Одоогоор Иракийн ихэнх зам аюултай байгаа боловч Эль-Кувейт хотыг Басра хоттой холбодог 80 дугаар зам бүр Персийн булангийн дайны үед үхлийн гэх нэрийг авчээ. 1991 онд энэ замаар Иракийн танк, ачааны автомашинуудын цуваа явж өнгөрдөг байсан бөгөөд Америкийн нисэх хүчний бөмбөгдөлтөд өртдөг байв. Тухайн үед тээврийн 2700 нэгж хэрэгсэл устгагджээ. Харин амь үрэгдсэн хүмүүсийн тоог тодорхой тогтоогоогүй боловч шинжээчдийн тооцоолсноор, «Үхлийн зам» дээр 300-гаас 10 мянга хүртэл хүн амь насаа алдсан байна. 


4. Хархорум зам. Энэ зам нь Хунжерабын даваагаар 4693 метрийн өндөрт Хятад, Пакистаныг холбодог бөгөөд эртний Торгоны замын чиглэлээр явдаг байна. Замын Пакистаны нутаг дэвсгэр дээгүүрх хэсэг нь засаагүй шороон болдог учраас үер, хөрсний гулгалтад өртөх нь их байдаг ажээ. «Найрамдлын зам» гэж нэрлэдэг энэхүү замыг барих үеэр Пакистаны 810, Хятадын 82 ажилчин амиа алдсан байна. 


5. Энэтхэгийн Зожи Ли даваа. Кашмир мужийг Ладакх мужтай холбодог энэ зам 3528 метрийн өндөрт уулыг ороосон байдаг бөгөөд хамгаалалтын хашлага байдаггүй ажээ. 


6. Хятадын Гоульянг хонгил. Энэ хонгилыг Тэроко хавцлыг гараар ухаж гаргажээ. Урт нь 1,2 км, өргөн нь 4 метр, өндөр нь 5 метр бөгөөд зарим хэсэгтээ ангалаас тусгаарлах ханагүй байна. Нутгийн оршин суугчид уг замыг «алдааг тэвчдэггүй зам» гэж нэрлэдэг гэнэ. 


7. Их Британийн Видоу-Мэйкер зам. Үзэсгэлэнт хөдөө нутгийн энэ зам нь Будант Альбионы хамгийн аюултай зам юм. 2006-2008 оны хооронд уг зам дээр 34 томоохон осол бүртгэгджээ. 


8. Хорватын эрэг хавийн зам. Тус улсад зам тээврийн ослоор жил бүр 11 мянган жолооч амь насаа алддаг байна. Үүний ихэнх тохиолдол нь огцом эргэлтүүдтэй эрэг хавийн зам дээр гардаг ажээ. 


9. Чилийн Лос Караколесын зам. Энэ зам Андын нуруугаар Чили, Аргентиныг холбодог бөгөөд маш эгц налуу газруудыг дайран өнгөрдөг байна. 


10. Италийн Стельвио зам. Дээрээс харахад хүүхдийн муруй сарий бичиг шиг энэ зам 180 градусын 60 эргэлттэй ажээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох