Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Засгийн газар хэлсэндээ хүрч, 4-р сарын 1-нээс татвар, НДШ-ийн хөнгөлөлт,чөлөөлөлт хэрэгжиж эхэллээ

Огноо:

,

У.Хүрэлсүхийн Засгийн газар амлалтаа биелүүлж, эдийн засгаа идэвхижүүлэх, ажлын байрыг хадгалах чиглэлд татварын хөнгөлөлт чөлөөлөлт үзүүлж эхэллээ. Засгийн газрын энэхүү дэмжлэгт ямар аж ахуйн нэгж болоод иргэн хамрагдах нь олон нийтийн анхаарлыг татаж буй. Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хэлснээр манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн 99.9 хувь нь уг татварын дэмжлэгт хамрагдах юм. Харин үлдсэн 0.1 хувь нь алтны компани байгаа юм. Засгийн газар хэлсэн үгэндээ “эзэн” болж эдийн засгийн нөхцөл байдал эгзэгтэй байгаа энэ цагт дараахь аж ахуйн нэгж, иргэдэд нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлж байна. Тодруулбал,

  • Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуулиуд 2020 оны 04 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй эдийн засгийн дарамтгүй “нуруу” тэнэгэр байж болохоор боллоо.
  • Аж ахуйн нэгжийн орлогын 2019 оны тайлангаар 1.5 тэрбумаас бага орлоготой аж ахуйн нэгжүүд 2020 оны 04 сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 сарын 01-ний хооронд олсон үйл ажиллагааны орлогоосоо албан татвар төлөхгүй.
  • Зах худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ , хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр талбай түрээслүүлэгч 2020 оны 02 дугаар сарын 01-нээс 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд бууруулсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр  орлогод оногдох албан татвар хөнгөлөлт эдэлнэ.  Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хүндрэлтэй үед бие биенээ дэмжиж, эрсдэл багатай давах туулна гэсэн үг.

Сайн дураар нийгмийн даатгал төлдөг иргэдийн хувьд журамд зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 01-нээс 10 дугаар сарын 01-ний хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлөх шаардлагагүй бөгөөд нийгмийн даатгалд нь энэ хугацаанд төлснөөр бичилт хийгдэх юм.

Хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, төр болон хувийн их дээд сургуульд ажиллаж байгаа иргэд мөн дээрх хугацаанд цалингаа бүтнээр нь авах боломж бүрдэж байна. Ажил олгогч энэ хугацаанд албан татвар суутган төлөхгүй байх зохицуулалт хийгдэж байна.

Корона вирусын дэгдэлттэй холбоотойгоор ганцхан Монгол Улс ч биш дэлхий эдийн засаг, нийгмийн харилцаа сорилтын өмнө тулж ирээд байна. У.Хүрэлсүхийн тэргүүлж буй Засгийн газар энэ бэрхшээлийг олж харж, иргэд болоод аж ахуйн нэгжүүдээ татварын дарамтаас чөлөөлж, эрсдэлт цаг мөчийг хамтдаа эвийн хүчээр даван туулах шийдвэрүүдийг ар араасаа гаргаж, эхнээс нь ажил хэрэг болгож эхэллээ.

С.Өрлөгжанжин

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

10.00

“Их хуралдай”

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл

14.00

Дэлгэрэнгүй унших

Санал болгох