Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Б.Мишээл "Олон улсын их мастер"-ын болзол хангалаа

Огноо:

,

Узбекистан улсын Ташкент хотноо үргэлжилж буй Ази тивийн аварга шалгаруулах даамын тэмцээнд Дэлхийн даамын холбооны дэд мастер Б.Мишээл түрүүлж, "Олон улсын их мастер"-ын болзлыг хангасан байна. 

Тэрбээр энэ жил 15 настай бөгөөд манай улсаас хамгийн залуудаа өндөр цолонд хүрч буй тамирчин болж байна. Б.Мишээл 2016 оноос эхлэн Азийн АШТ-д тасралтгүй оролцож байгаа аж. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэлнэ

Огноо:

,

Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР

Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.

Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно

Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.

Үүнд: Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах

  • Нэгдүгээр  шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
  • Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
  • Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив

Тэмцээнд оролцох хүүхдүүд заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах

Сурагч өөрийн биеэр  тэмцээнд оролцох хүсэлт гаргасан байх /Нэвтрүүлгийн хэлбэр чөлөөт учраас тэмцээны ялалт,ялагдал,алдаа оноог олон нийтэд телевизээр харуулахад татгалзах зүйлгүй гэсэн/

Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл

Мөн оролцогч хүүхдүүд өөрийн гэр орон аав ээж гээд хайртай дотны хүмүүс болон  болон оршин суугаа газраа танилцуулсан бичлэгийг гар утсаараа хийж авчрах

ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА

2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025 оны Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 11:00 цагаас МҮОНРТ дээр зохиогдоно.                          

Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль,  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох