Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадам боллоо

Огноо:

,

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадам, цагдаагийн байгууллагын 98 жилийн ойг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг 2019 оны 07 дугаар сарын 06 буюу Билгийн тооллын шинийн 4-ний өдөр Цагдаагийн ерөнхий газрын “Сүүж-Уул” амралт, сэргээн засах сувиллын газарт зохион байгууллаа.

Энэхүү бэсрэг наадамд Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал, Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Өлзий, Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа С.Ганбат, Цагдаагийн ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүд, Улаанбаатар хүрээний цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын дарга, захирагч, алба хаагч нар оролцсон юм.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Р.Отгонжаргал үг хэлж, нийт тамирчин алба хаагчдад амжилт хүсч Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын “Их сорилго” бэсрэг наадмыг нээн, Цагдаагийн ерөнхий газрын “Сүлд” чуулгын алба хаагчид ая, дууны мэндчилгээ дэвшүүллээ.

Уг бэсрэг наадамд үндэсний бөхийн барилдаанд 64 бөх барилдаж, 11 харваач нум сум харван, 30 хурдан даага уралдуулж хотол олныг баясгасан юм. Ийнхүү наадмын шөвгийн дөрөвт Улсын харцага Г.Алтангэрэл, Аймгийн хурц арслан Ж.Батдорж,  Улсын харцага Н.Золбоо, Аймгийн харцага Ш.Чинтулга нар шалгарч, бөхийн түрүүг Аймгийн хурц арслан, Дотоод хэргийн Их сургуулийн цэргийн албаны зохион байгуулалтыг дэг журмын офицер, цагдаагийн ахлах дэслэгч Ж.Батдорж авч, Улсын харцага, Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн ахмад Н.Золбоо үзүүрлсэн юм. Сур харвааны тэргүүн байрт Нийслэлийн цагдаагийн газрын Шуурхай удирдлагын хэлтсийн цагдаагийн дэд хурандаа М.Чинбат, дэд байрт Эргүүл хамгаалалтын газрын цагдаагийн ахлах ахлагч Т.Мөнхсоёл, гутгаар байрт Дотоод хэргийн Их сургуулийн Цагдаагийн сургуулийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Н.Ганбадрал нар тус тус шалгарсан юм.

Хурдан дааганы төрөлд:

  1. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, н.Бат-Эрдэнийн хар даага,
  2. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Нацагдоржийн хүрэн даага,
  3. Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо уяач, н.Эрдэнэбатын хүрэн даага,
  4. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Б.Баасанбатын буурал даага,
  5. Төв аймгийн Баянчандмань сумын харъяат уяач, Н.Ариунболдын хонгор даага айрагдсан юм. Энэ жилийн “Баян ходоод” Сонгинохайрхан дүүргийн Жаргалантын харъяат н.Гантөмөрийн хүрэн даага байлаа.

Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь мэргэн хотол олноорой сайхан наадаарай

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох