Цаг үе
“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар 2019 оны долоодугаар сарын 16-ны өдөр хэвлэгдэн гарлаа. Тус дугаарт, Шүүгчийн албан тушаалаас чөлөөлөх тухай, Зарим хүмүүсийг анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилох тухай, Шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилох тухай, Зарим хүмүүсийг анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигуудыг нийтэлжээ.
Мөн дугаарт Журам батлах тухай, Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолуудыг нийтэлсэн байна.
Журам батлах тухай тогтоолоор Засгийн газрын дотоод үнэт цаас гаргах, арилжаалахтай холбогдон үүсэх харилцааг зохицуулах зорилготой Засгийн газрын дотоод үнэт цаасны анхдагч, хоёрдогч зах зээлийн үйл ажиллагааны журамыг баталжээ.
Засгийн газрын дотоод үнэт цаасны арилжаанд оролцогчдын чиг үүрэг, Засгийн газрынүнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа, анхдагч зах зээлийн ерөнхий зарчим, арилжааны хуваарь, арилжааны мэдэгдэл, төлбөр, тооцоо, бүртгэл, Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа, түүний зарчим, Үнэт цаасыг буцаан худалдан авах, хугацаа сунгах, нөхцөл тогтоох болон бусад зохицуулалттай холбоотой мэдээллийг эмхэтгэлийн шинэ дугаараас авах боломжтой.
Барилга, ус, эрчим хүч, харилцаа холбоо, нефтийн барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцооны зорилго нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд барилга байгууламжийг найдвартай, бат бэх, ашиглалтын болон угсралтын үеийн өртөг зардал багатай, үр ашигтай байдлаар төлөвлөх, барьж байгуулах, барилгын материал, бүтээгдэхүүн үйлдвэрлэх буюу барилгын үйл ажиллагаанд шаардагдах стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтоох зорилгоор Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо батлах тухай тогтоолыг Засгийн газраас баталжээ.
Тогтолцоо нь барилга байгууламжийг төсөллөх, зураг төсөл зохиох, боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилга байгууламжийг ашиглах үед заавал болон сонгон мөрдөх, техникийн болон аюулгүй, найдвартай байх нөхцөл шаардлагыг тодорхойлсон, барилгын ажлын уялдаа, дарааллыг тогтоож, бүтээгдэхүүний үр ашиг, чанарыг сайжруулах, аюулгүй байдлыг хангахад чиглэсэн харилцан уялдаа бүхий техникийн зохицуулалт, барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгүүдээс бүрдэх юм байна.
Тогтолцооны баримт бичиг нь барилгын салбарын техникийн зохицуулалт, барилгын норм ба дүрэм, барилгын болон техникийн дүрэм, заавар, цомог, аргачлал, стандарт гэсэн хэлбэртэй байх бөгөөд Тогтолцооны баримт бичгийг боловсруулах, хэрэглэхэд иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өмчийн хэлбэрээс үл хамааран баримтлах юм байна. Энэхүү баримт бичгийг “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд бүрэн эхээр нь нийтэлжээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2021/11/03
Дархлаажуулалтын цэгүүд 17:00 цаг хүртэл ажиллана
-
Цаг үе2020/03/25
МХЕГ-аас ирсэн ажлын хэсэг Цагааннуур боомтод ажиллалаа
-
Цаг үе2025/08/21
ЕБС-ийн гурав, дөрөвдүгээр ангид англи хэлний хичээл долоо хоногт хоёр цаг орно
-
Цаг үе2019/09/24
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв