Бидэнтэй нэгдэх

Цаг үе

БНХАУ-д суралцдаг оюутнуудын анхааралд

Огноо:

,

БНХАУ-д суралцдаг оюутнуудыг сургуулиас нь заавал ирэхийг шаардаж буй асуудлаар Хятадын Боловсролын яамны Гадаад хамтын ажиллагааны газраас тодруулахад, “Ковид-19” цар тахал дэлхий дахинд тархаж эхэлсэнтэй холбогдуулж, БНХАУ-ын ГХЯ, Улсын Цагаачлалын газраас 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан “БНХАУ-ын виз, оршин суух үнэмлэхтэй иргэд хилээр нэвтрэхийг түр хориглох тухай мэдэгдэл” хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа ба одоогийн байдлаар мэдэгдэл шинэчилсэн талаар ямар нэгэн мэдээлэл ирээгүй, өөрчлөлт орсон тохиолдолд их, дээд сургуулиудаар дамжуулж, гадаадын оюутнуудад мэдээлэл өгөх болно гэв.

Мөн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан их, дээд сургуулиуд цахим хэлбэрээр бүртгэл хийж, цахимаар хичээл орж байгаа ба заавал ирэхийг шаардахгүй бaйгааг мэдэгдсэн болно.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан

Огноо:

,

Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
 
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв

Огноо:

,

2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. 

Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд: 
  • Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
  • Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
  • Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан”  худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.

Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.

Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.

Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.

Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.

Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.

 Урт цагааны далд зогсоол нь:

  • Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
  • Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
  • Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
  • Цахилгаан машины цэнэглэгчтэй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе14 цаг 27 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ14 цаг 30 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм14 цаг 33 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм14 цаг 35 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ14 цаг 38 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм14 цаг 41 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе14 цаг 43 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе14 цаг 48 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм14 цаг 53 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе15 цаг 30 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох