Үзэл бодол
Г.Батзаяа: Уучлаарай, ”Алтан төлийн эзэн” Монголын радиогийн өмч, Хэнбугай нь ч сарвалзах эрхгүй

Монголын үндэсний олон нийтийн радиогийн захирал Г.Батзаяатай ярилцлаа.
- Танай байгууллага дээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар яриагаа хэлэх үү?
- Үүсээд байгаа нөхцөл байдал биш (Үүсгээд) байгаа нөхцөл байдаг гэж харж байна. Ажлын нөхцөл, цалин мөнгөтэй холбоотой асуудлаар хамт олон санаа бодлоо илэрхийлэх нь зөв. Гэхдээ өнөөдөр энд Радиог төлөөлөөд зогсож байгаа хүмүүс яг манай 120 хүний төлөөлөл мөн үү гэвэл үгүй.
Радиогийнхоо хамт олныг хуралдуулаад санал хураалтаар гурван хүнээ төлөөлөөд явуулсан бол хамаа алга. Гэтэл үгүй. Анх ажил гүйцэтгэлийн 20 хувь хассантай холбоотой асуудлыг тавьж хамт олны гарын үсэг цуглуулсан. Гэтэл одоо хэн нэгний гар хөл болж хамт олныг турхирч эхэллээ. Ямар сайндаа л Радиогийн хэсэг залуус анх зурсан гарын үсгээ хамгаалж бидний гарын үсгийг өөр ашиг сонирхлоор ашиглахгүй байхыг уриалан дахин гарын үсэг зуруулахад 10 хүнээс бусад нь зурсан байх жишээтэй.
Үүнийгээ ч МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд хүргүүлсэн байна лээ. Ингэхдээ тэд МҮОНРТ-ийн Үйлдвэрчний эвлэлээс санхүүгийн хүндрэлтэй үед ажил гүйцэтгэлийн 20 хувийг түр хугацаанд олгохгүй байх Захиргааны шийдвэрийг эсэргүүцэж 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хамт олны гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулсан. Энэхүү ажил ч шийдэлд хүрч ажилтнууд бид 10 дугаар сарын 25-ны цалингаас эхлэн ажил гүйцэтгэлийн 20 хувь авах боломж бүрдсэн.
Ковид-19 цар тахлын нөлөөгөөр улс орон төдийгүй дэлхий нийтээр санхүү эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед бид тогтвортой ажлын байртай, найдвартай орлоготой, цалингаа цаг хугацаанд нь бүрэн бүтэн авч байх нь маш чухал билээ.
Харин Үйлдвэрчний эвлэлээс явуулж буй цалингийн 20 хувиа авах хөдөлгөөн нь анхны зорилгоосоо гажуудан, бидний хүсэл сонирхлыг буруугаар ашиглах, хамт олны дунд үл ойлголцол үүсгэх вий хэмээн болгоомжлоход хүргэж байна. Сэтгүүлч, уран бүтээлчид, ажилтнууд бид эв нэгдэлтэй, тогтвортой ажлын байртай, найдвартай орлоготой байх нь эдийн засгийн энэ хүнд үед хамгаас чухал байна гэсэн байна.
- Энэ хамт олны гээд байгаа эсэргүүцлийг удирдаж байгаа хүмүүс бас нэг асуудлыг хөндөж байсан. Ажлын байрны дарамт нэвтрүүлгийн бодлогод хэт нөлөөлөл үзүүлдэг тухай?
- Ажлын байрны дарамт гэж яг юуг хэлж байгаа юм. Захирал болон дунд шатны менежерүүд нэвтрүүлгийн чанар чансаа бодлого зорилттой холбоотой асуудлаар шаардлага тавихаар дарамт гэж хүлээж авч байгаа тэр улсуудаас ажлын байрны дарамт гэж юу болохыг асуусан нь дээр байх.
- Радиогийн залуус оюун санааны хувьд ядуурч байна гэсэн шүүмжлэл байна?
- Саяхан ганц нэг хүмүүсийн хийсэн LIVE-ийн үеэр яригдсан шүүмжилсэн асуудлуудыг асуугаад байх шиг байна. Энэ байгууллагын эд эс нь, нэг тогооноос хоолоо хувааж идэж, дээр нь нас тогтсон туршлагатай сэтгүүлч уран бүтээлчид байж залуу үеийг залж чиглүүлж явахын оронд оюун санаа нь хоосорсон мэтээр ярьж шүүмжилж байгаа нь харамсалтай. Өнөөдөр энэ Радиог залуучууд л авч явж байна. Бараг 70 аад хувь нь залуучууд шүү. Тэдгээрийн дотор салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн, хийсэн бичсэн бүтээлээрээ тодрон гарч гялалзаж яваа нь ч бий. Би хамт олноороо залуучуудаараа хаана ч бахархана. Тантай санал нийлэхгүй байна.
- Та төрийн бус байгууллагатай юм байна. 76 жилийн түүхтэй Радиогийн брэнд шагналыг өөрсдийн болгож үнэгүйдүүлсэн үнэлж зарж ашиг орлого олсон гэж байна?
- “Алтан төлийн эзэн” Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит шагнал. 1976 оноос хойш олгож байгаа нэр хүндтэй томоохон шагналуудын маань нэг. 2010 онд жилд таван шагнал гардуулдаг байсан бол өнөөдөр 50-100 болж үнэгүйдүүлж байна гэсэн шүүмжлэл байна. Өнөөдөр Монголын Улс хэдэн сая малтай билээ. Та мэдэх үү.
- 90 сая.
- Тэгвэл 2010 онд хэдэн сая малтай байсан бэ. Жил ирэх тусам мал сүрэг өсч байгаа шүү дээ. Энэ шагналаар дамжуулан улс төрчид PR-аа хийж байна. Тэд манай аймагт 10 шагнал гарга. Тэдэн төгрөг шилжүүлье гээд авдаг гэх.
- Харин тиймээ ингээд л гуйвуулаад байгаа юм.
- Баримттай ярина аа хоёулаа. Жил бүр цагаан сарын өмнө манайх болон Хөдөө Аж Ахуйн яам хамтдаа шалгаруулалтаа хийж шагналыг нь малчных нь хотонд очиж гардуулж өгдөг уламжлалтай. Үүнийгээ ч МҮОНРТ-ээрээ мэдээлдэг. Малчид өөрсдийн материалыг тухай орон нутгийнхаа Хүнс хөдөө аж ахуйн газраараа дамжуулан бидэнд илгээдэг.
Материалтай нь танилцаад сонгон шалгаруулна. Нэр хүндтэй шагналаа бид замын унаанд дайгаад явуулчихаж болохгүй биз дээ. МҮОНРТ-ийн Захирлын зөвлөлийн гишүүд, МУ-ын сайд нар, УИХ-ын гишүүд гардуулдаг юм. Энэ нь л сайд дарга нар PR-аа хийж байгаа мэт харагддаг байх.
- Мөнгө авдаг юм уу?
- Цэвэр гүтгэлэг. Үүнд ямар нэг улс төрчийн PR-аа болоод шалгаруулалтад нөлөөлөх, мөнгө төгрөгөөр өгөлцөж, авалцах асуудал огт байхгүй. Үүнийг хариуцлагатайгаар мэдэгдэе.
- Та нар ТББ байгуулаад энэ шагналыг хувьдаа авчихсан юм биш үү?
- “Алтан төлийн эздийн холбоо” ТББ-ыг 2019 онд байгуулж, Монголын Радиогийн Таван эрдэнэ нэвтрүүлгийн нэрэмжит “Алтан төлийн эзэн” шагналыг хувийн зорилгоор ашигласан, нэр хүндийг нь унагаасан, үнэгүйдүүлсэн мэтээр олон нийтэд худал мэдээлэл түгээж байна. Зориудаар. Монголын радиогийн “Алтан төлийн эзэд” шагнал нь МҮОНРТ-ийн өмч бөгөөд үүнийг хэн нэгэн дарга, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж эзэмших ямар ч боломжгүй болгож Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалчихсан. Оюуны өмчийн бүртгэлийн гэрчилгээ нь бий. 1976 оноос эхлэн өнөөдрийг хүртэл 500 гаруй малчид энэ шагналыг аваад байна.
“Алтан төлийн эздийн холбоо” ТББ нь эдгээр малчдынхаа эрх ашгийг хамгаалах нэр хүндийг өргөхүйц нийгмийн чанартай арга хэмжээ зохион байгуулах, уламжлалт мал аж ахуйн хөгжил дэвшлийн төлөөх хурал чуулган, хэлэлцүүлэг зохион байгуулж, энэ шагналын үнэ цэнийг хадгалан, малчдын арга туршлагыг залуу үед өвлүүлэн сурталчлах зорилготойгоор бид ТББ байгуулсан.
Гэвч Алтан төлийн эздийн холбоо ТББ-ыг үүсгэн байгуулсан зорилгыг илтэд гуйвуулан, шагналын эздээс энэхүү ТББ-гаар дамжуулан гурван сая төгрөг авсан тухай ярьж байна. Бид холбогдох мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулах болно. Энэ холбоог 2019 онд байгуулсан цагаас хойш энэхүү ТББ-ын дансаар нэг ч төгрөгийн гүйлгээ хийгдээгүй, Алтан төлийн эздийн чуулга уулзалт зохиож, тэднийг зохион байгуулалтад оруулж, залуу малчдад туслах хөдөлгөөн өрнүүлэх зэрэг ажлыг хийхээр төлөвлөж байсан ч Ковидоос болоод түр саатсан. Байгууллагын дансаар гүйлгээ хийгдээгүйг нотлон дансны хуулгыг танд үзүүлье.
- Монголын радиогоор сонгуульд хэн ялна түүний дуу хоолой илүү явж байна гэх. Радиогийн бодлого алдагдсан уу?
- Аливаа улс төрийн нам эвсэл сонгуульд ялсныхаа дараа өөрсдийн мөрийн хөтөлбөр бодлого шийдвэр засаглалыг хэрэгжүүлэх сонирхол аль ч үед байсаар ирсэн. Бид мөн адил хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэх, 86 жилийн түүхэнд Монголын ард түмний бидэнд өгсөн итгэл үнэмшил, энэ байгууллагын ноён нурууг ганхуулахгүй байхыг хичээж ирсэн. Зөвхөн нэг намыг магтан дуулдаг, хэн нэгэн УИХ-ын гишүүн, сайд дарга нарын сурталчилгааны мэдээллийн хэрэгсэл болсон мэтээр энэ байгууллагын нэр хүндийг зориудаар харлуулах оролдлого мөн явсаар л ирсэн шүү дээ. Монголын Радио хуулиар хүлээсэн үүрэг нэвтрүүлгийн бодлого чиглэлээ алдаагүй.
- Ингэхэд Та хэзээнээс Монголын Радиогийн захирлаар ажиллаж байгаа вэ. Мэдлэг туршлага гээд л асуувал?
- Миний хувьд МУИС-ийг Улс төр судлалын чиглэлээр төгссөн. МУБИС-д магистрын зэрэг хамгаалсан. 2014-2016 онд АНУ мөн Австрали улсад сурсан. Ажлын тухайд 2003-2010 хүртэл Монголын радиогийн “Хурд” агентлагт сурвалжлагч, 2010-2012 онд ЗГХЭГ-т шинжээчээр, 2012-оос 2014 он хүртэл “Хурд” агентлагийн дарга, 2016 онд Монголын Радиогийн Ерөнхий продюсер, Нэвтрүүлгийн хэлтсийн дарга 2018 оноос ОНР-ийн захирлаар ажиллаж байна. Мерит зарчмаар буюу энэ байгууллагын бүх шатанд нь ажилласан туршлага надад бий. Мэдээж хууль ёсны дагуу сонгон шалгаруулалтаар энэ албанд томилогдсон.
Үзэл бодол
Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна
Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.
Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.
Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Үзэл бодол
Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.
Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно. Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ.
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.
Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг 2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.
-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Үзэл бодол
Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.
-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?
-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт 200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.
Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.
-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?
-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ. Үндсэндээ бол татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.
УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар
-
Цаг үе2023/03/31
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
-
Улстөр нийгэм2020/03/13
БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хуныг хүлээн авч уулзав
-
Цаг үе2019/08/07
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2020/03/09
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна