Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Алтай холдинг групп мэдэгдэл гаргажээ

Огноо:

,

“Алтай холдинг” группын үүсгэн байгуулагч, Монгол Улсын 26 дахь Ерөнхий сайд, Улсын Их Хурлын гишүүн Сүхбаатарын Батболдын болон үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн нэр хүндэд халдсан, илтэд ор үндэслэлгүй, гүтгэлгийн чанартай мэдээллийг албан бус хэн дуртай хувь хүн мэдээлэл оруулах боломжтой блогоос иш татан зарим хэвлэлээр түгээж буй бохир улс төрийн үйлдэлтэй холбогдуулан дараах мэдэгдлийг гаргаж байна.

Нэг. С.Батболдыг Ерөнхий сайдын алба хаших хугацаанд гадны хөрөнгө оруулалт үлэмж ихээр нэмэгдэн манай улсын эдийн засгийн өсөлт 17 хувь хүртэл нэмэгдэж түүхэн дээд амжилтад хүрч, бизнесийн салбар хурдацтай хөгжиж байсанд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон манай хамт олон бахархаж явдаг.

Хоёр. Алтай холдинг групп болон С.Батболдтой хамаарал бүхий аливаа хуулийн этгээд шударга өрсөлдөөний зарчмын дагуу үйл ажиллагаа явуулж ирсэн бөгөөд Төрийн худалдан авалтын тендер, концессын үйл ажиллагаанд оролцож байгаагүй, ер нь Төртэй бизнесийн харилцаанд орж байгаагүй болно. Улс төрийн шалтгаанаар хууль, хяналтын байгууллагаас Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их хурлын гишүүн С.Батболдын хамаарал бүхий компаниудыг хэд хэдэн удаа шалгасан боловч тэдгээр компаниудын үйл ажиллагаанд хууль зөрчсөн үйлдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг тухай бүр гаргаж байсан. Алтай холдинг групп нь өнгөрсөн хугацаанд хийсэн бүтээн байгуулалтуудаа бусад энгийн бизнес эрхлэгчдийн адил банкны бизнесийн зээлийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн болохыг хариуцлагатайгаар мэдэгдье.

Гурав. Түүний хамаарал бүхий компаниудынх нь үйл ажиллагаанаас ямар нэг хууль бус үйлдэл илрэх боломжгүй болоод эхлэхээр нэр төрийг нь унагаах ганц боломж хэмээн үзэж хувийн хөлсний байгууллагад захиалга өгч 2008-2009 оны хооронд Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа “Оюу толгойн гэрээ”-г байгуулах явцад хууль бус хөрөнгөжсөн гэх агуулгатай ор үндэслэлгүй мэдээлэл тараажээ. Монгол Улсын Засгийн Газар Оюутолгойн гэрээг 2009 оны 10 дугаар сард байгуулсан. Гадаад хэргийн сайд хийж байсан С.Батболд нь Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох Төрийн болон Иргэний нийгмийн байгууллагуудын олон жилийн турш хэлэлцсэн уг гэрээг батлах явцад нөлөөлөх боломжгүй гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой, тодорхой зүйл юм. Энэ гэрээ хэлэлцээрт С.Батболд оролцоогүй. Үүнийг Монголын ард түмэн мэднэ. Харин тэрээр Ерөнхий сайд болсныхоо дараа буюу 2011 онд тус гэрээнд төслийн санхүүжилтийн хүүг бууруулах, Монголын тал санхүүжилт хийх, төслийн санхүүжилтэд оролцох эрхтэй байх, Монголын талын эзэмшлийн хувь ямар ч тохиолдолд буурахгүй зэрэг Монгол Улсдаа болон ард түмэндээ ашигтай нэмэлт заалтуудыг оруулах ажлыг зохион байгуулсан байдаг. Мөн Голланд Улстай давхар татварын хэлэлцээрийг соёрхон баталсан хуулийг хүчингүй болгох тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, улмаар УИХ-д баталснаар Оюу толгойгоос Монгол Улсад суутган татах татварын хэмжээ нэмэгдсэн байдаг.

Дөрөв. 1990 онд манай улс чөлөөт эдийн засагт шилжсэнээс хойших хугацаанд манай улсад 100 гаруй орны арван мянга гаруй гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгэгдэж, монгол улсын хөгжил дэвшилд үнэмлэхүй хувь нэмэр оруулсан байдаг. Эдгээр компаниудад хамтран ажилласан хөрөнгө оруулагч бүрийн бие даан хийсэн бизнесийн болон хувийн худалдан авалтын үйл ажиллагааг Монгол дахь хэн нэгэн түнш, бизнесийн хамтрагчтай нь хамаатуулан тайлбарлаж, гүтгэх нь бодит байдалд нийцэмгүй үйлдэл юм.

Тав. С.Батболд болон Алтай холдинг группын нэр хүндэд халдах зорилго бүхий илтэд үнэнд нийцэхгүй гүтгэлгийг олон жилийн турш дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр цацаж, ашиг хонжоо хайж ирсэн боловч эдгээр гүжир гүтгэлэг нь хуулийн өмнө болон цаг хугацааны явцад үнэн зөвд ялагдаж ирсэн билээ. Улсын Их Хурлын болон аливаа ээлжит сонгуулийн өмнө хэн нэгний нэр хүндийг унагаах зорилгоор захиалгат гүжирдлэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар тараах явдал сүүлийн хэдэн жил хэвшил болсон учир цаашид Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн С.Батболдын нэр хүндэд халдсан мэдээллийг зохион байгуулалттайгаар тараахаар бэлтгэж байгааг та бүхэндээ урьдчилан мэдэгдэх зорилоо. Шинжлэх ухааны судлагдахуун болтлоо хөгжсөн “хар пиар” гэх зохион байгуулалттай гүжир гүтгэлгийн үйл ажиллагаа цаашид Монголын улс төрөөс устаж, үнэн зөв ялан дийлнэ гэдэгт итгэж байна.

АЛТАЙ ХОЛДИНГ ГРУПП

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Дунд гол орчмын хог хаягдлыг долоодугаар сарын 24, 25-нд цэвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар есөн дүүргийн удирдлага болон холбогдох хэлтсийнхэнтэй уулзаж, хот орчмын Туул, Сэлбэ, Дунд, Наран, Толгойт, Улиастайн гол зэрэг голын ай савын хогийг цэвэрлэх, ариутгал халдваргүйжүүлэлт хийх үүрэг даалгаврыг өгсөн.

Энэ хүрээнд Баянгол дүүргийн ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд болон цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан компаниуд хамтран энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Дунд голыг цэвэрлэнэ.

Ингэхдээ, 

  • Дүүргийн 26-р хороо буюу Энхтайваны гүүрний доороос “Нарны хороолол”, 24-р хороо буюу “Алтай хотхон”-ы урдуур урсдаг Дунд голын ай савыг,
  • Дүүргийн 20-р хороо буюу “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-гийн урд хэсэг, Сонсголонгийн гүүр орчимд Дунд гол Туул голтой нийлдэг хэсгийг самнаж цэвэрлэх юм.

Цэвэрлэгээг дүүргийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээ хариуцсан байгууллагууд гаргасан хуваарийн дагуу цэвэрлэх бол “Баянгол Шинэ Өргөө” хог тээвэрлэлтийг бүрэн хариуцаж ажиллана. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АТГ: Л.Оюун-Эрдэнийн хүү О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд асан, Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнийн хүү иргэн О.Тэмүүлэнтэй холбоотойгоор цахим орчин, хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд гарсан болон иргэд, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг нэгтгэн Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг баримтлан Авлигатай тэмцэх газраас хянан шалгалаа.

Нийтийн албан тушаалтан нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанд үнэн зөв мэдүүлэх, хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүргийг хуулиар хүлээдэг. Харин иргэн О.Тэмүүлэн нь өөрийн хөрөнгө, орлогыг мэдүүлэх, тайлбарлах үүрэг бүхий нийтийн албан тушаалтан биш юм. Хяналт шалгалтаар гомдол, мэдээлэлд дурдагдсан О.Тэмүүлэнгийн зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хууль ёсны болох нь тогтоогдлоо.

“Херо энтертайнмент групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Баатар нь тус компанийн орлогоос О.Тэмүүлэнд 2025 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 150,0 сая төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 16-ны өдөр 80,0 сая төгрөг, 2025 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 70,0 сая төгрөг буюу нийт 300,0 сая төгрөгийг шилжүүлэн өгсөн болох нь холбогдох этгээдүүдийн тайлбар, санхүүгийн баримтуудаар нотлогдсон байна.

Нийслэлийн Татварын газраас ирүүлсэн баримтаар “Херо энтертайнмент групп” ХХК нь 2024 онд нийтдээ 265,8 сая төгрөгийн татвар төлсөн, 2024 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар 6,2 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, татвар төлөхийн өмнөх ашиг 4,1 тэрбум төгрөг болохыг тус тус тайлагнасан нь баримтаар тогтоогдож байна.

“Хүлэг контент” ХХК, “Херо энтертайнмент групп” ХХК болон захирал Б.Б, иргэн А.А нарт холбогдох асуудалд тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс хэрэг бүртгэлтийн хэрэг нээн, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Улаанбаатар хотод нийгмийн хамгааллын тусгай үйлчилгээг хөгжүүлэх чиглэлээр БНСУ-ын талтай хамтарч ажиллана

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг БНСУ-ын “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын ерөнхийлөгч Нам Гүнг Ван нар харилцан хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг нийслэлийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын газрын мэргэжилтэн М.Намсрайхүү нээж, Улаанбаатар, Намъянжү хотуудын хамтын ажиллагааны талаар үг хэллээ. Улаанбаатар, Намъянжү хотууд 1998 онд найрамдалт харилцаа тогтоосноос хойш боловсрол, соёл, урлаг, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг тасралтгүй өргөжүүлж ирсэн түүхтэй.

БНСУ-ын Намъянжү хотын захиргаанаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ тус хотын төлөөлөгч Нам Гүнг Ваны санаачилгаар Улаанбаатар хотод хандив өгөх, цаашид гэр оронгүй эмзэг бүлгийн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг Нийгмийн хамгааллын тусгай төвтэй хамтын ажиллагааны санамж бичиг (MoU) байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх саналыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт ирүүлсний дагуу тус арга хэмжээг зохион байгуулаад байна.

Харилцан хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд талууд дараах 3 чиглэлд урт хугацаанд хамтран ажиллана.

  1. Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгчдэд чиглэсэн боловсрол, хамгаалалд дэмжлэг үзүүлэх,
  2. Хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилтийг бууруулах чиглэлд мод тарих, ойн нөхөн сэргээлт, зүлэгжүүлэлт, сайн дурын их цэвэрлэгээ хийх,
  3. Монгол, Солонгос хоёр улсын харилцан соёл, туршлага судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.

Түүнчлэн Солонгосын талаас “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-ын удирдлагууд, гишүүд нийлсэн 19 хүний бүрэлдэхүүнтэй баг зургаадугаар сарын 29-нөөс долоодугуур сарын 3-ны өдрүүдэд айлчлал хийж, Нийгмийн хамгааллын тусгай төв, тус төвийн өргөтгөл буюу Сургалт хөгжлийн цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Харилцан хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслолын үйл ажиллагааг тохиолдуулан “Хан мөрнийг хамгаалах хөдөлгөөний төв” ТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвөөр үйлчлүүлэгч иргэдэд зориулан 33 хайрцаг нийт 367ш хувцас (өвлийн куртик-302, хүүхдэд зориулсан таеквондогийн өмсгөл-65ш) хандивлаж, цаашид хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх төсөл, санаачилгуудын талаар харилцан санал солилцов.

НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВ

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох