Цаг үе
Өнөөдөр өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал эхэлнэ

Өнөөдөр аргын тооллын 2020 оны арванхоёрдугаар сарын 22. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн өвлийн дунд шар хулгана сарын Билгийн тооллын 8. Ангараг гараг. Могойг хүлэгч одтой, найман цагаан мэнгэтэй, шарагчин гахай өдөр.
Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн.
Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Өвлийн туйл, хүйтний ес эхлэх улирал 01 цаг 14 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал нас уртадна хэмээжээ.
Цаг үе
Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 17-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Зургаадугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Цаг үе
Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ
Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.
Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орсон. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил өнөөдөр дуусна. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараагаар гүүрний хучилт болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх бөгөөд гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр нээхээр төлөвлөж байна” гэв.
Цаг үе
ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дуусав
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд 2014 оноос 2024 оныг дуустал 10 жилийн хугацаанд нийт 12 удаагийн өөрчлөлт орсон байна. Энэхүү 10 жилийн хугацаанаас 4 жилд нь 3 улиралтай, бусад 6 жилд нь 4 улиралтай байсан.
Энэ хугацаанд нийт 6 удаа хичээлийн жилийн явцад өөрчлөлт оруулж байжээ. Энэ нь өвлийн хүйтрэлт, агаарын бохирдол, цар тахал, ханиад томууны тархалт, олон нийтийн шахалт шаардлага зэргээс хамаарч байв. Ийнхүү сургуулийн танхимын хичээл завсардаж цахимд шилждэг, улирлын амралтууд гэнэт өөрчлөгддөг байдал үргэлжилсээр 2024 онтой золгожээ.
Харин 2024-2025 оны хичээлийн жил батлагдсан бүтцийнхээ дагуу танхимд бүрэн хичээллэж, өнгөрсөн долоо хоногт дууссан байна.
-
Цаг үе2024/06/17
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дуу цахилгаантай бороо орох тул болзошгүй эрсдэлээс...
-
Үзэл бодол2024/07/23
Б.Бямбасайхан: 40 гаруй жилд анх удаа Сэлбэ, Дунд гол дагуу бүрэн хэмжээний цэвэ...
-
Шударга мэдээ2020/01/03
Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна
-
Цаг үе2023/09/11
Улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 10 хувь буурчээ