Цаг үе
Ажил, үүргээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг өргөө цагаан гэрээр шагналаа

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газар, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ажил, үүргээрээ бусдыгаа манлайлсан гурван ахлагчийг өргөө цагаан гэрээр шагналаа.
Шагналыг СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай, дүүргийн Иргэдийн хурлын дарга Б.Хуягбаатар, НЦГ-ын дарга Ш.Цогбаатар нар гардуулж өглөө. Эдгээр ахлагчид нь 2020 онд Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 500 гаруй албан хаагчдын дундаас бусдыгаа хошуучлан, онцгой нөхцөлд үүргээ амжилттай биелүүлсэн албан хаагчид юм. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Хуягбаатар цагдаагийн хэлтсийн удирдлагад 50 мянган маск бэлэглэсэн юм.
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн цагдаагийн газраас 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсийн тоног төхөөрөмжийг бүрэн шинэчлэнэ хэмээн тусгагдсан байсан. Энэ ажлын хүрээнд дүүргийн цагдаагийн газарт 24 ширхэг туулах чадвар сайтай автомашиныг олгосон. Саяхан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд эрүүлжүүлэх, баривчлах байр болох онцгой объектод автомашин дутагдалтай байгааг уламжласны үр дүнд энэ асуудлыг шийдвэрлэж шинэ фургон машиныг өнөөдөр олгож буй талаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын төлөвлөлт, зохион байгуулалт дотоод ажлыг хариуцсан чиглэлийг ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Г.Золбоо хэллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2020/07/25
"Дарь-Эхийн гудамж"-ны автозамыг Даваа гарагт хаана
-
Цаг үе2025/10/03
БНСУ гадаадын бизнес эрхлэгчдийн хил нэвтрэхэд шаардагдах хугацааг багасгана
-
Цаг үе2019/08/02
Заян наваа дууг шинээр амьдрууллаа
-
Улстөр нийгэм2024/01/11
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцоно