Улстөр нийгэм
УИХ дахь Ардчилсан намын бүлэг Цэцийн дүгнэлтийг дэмжлээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.01.25/ даваа гарагийн ээлжит хуралдаанаар Монгол Улсын Үндсэн Хуулийн Цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлт болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлд хэсэгчлэн тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг гэсэн хоёр асуудлыг хэлэлцэв.
Үндсэн Хуулийн Цэцээс Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн гурван заалт Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, 0-3 настай хүүхдээ асарч байгаа эхэд тэтгэмж олгоод эцэгт бол олгохооргүйгээр хуульчилсан байна.
Уг нь улс төр, нийгэм, гэр бүлийн харилцаанд эрэгтэй, эмэгтэй тэгш эрхтэй байх ёстой. Хүүхдээ асарч халамжлах үүргийн хувьд ч эх, эцэг хоёр тэгш эрх эдэлж, үүрэг хүлээх нь зүйн хэрэг. Гэтэл 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэгт 0-3 хүртэлх насны хүүхэд асарсны тэтгэмжийг эцэг нь авах боломжтой тохиолдлуудад зөвхөн “тэтгэмж авах эх нас барсан, эсхүл тэжээн тэтгэхээс зайлсхийсэн тохиолдол” хамаарч байгаа нь хүүхдээ асарч байгаа эцэг хүний хувьд эрхийг нь хязгаарласан байна гэж Цэц дүгнэжээ. Тиймээс дээрх хуулийн заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэхийг гишүүд дэмжлээ.
Харин Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд баталсан. Өмнөх хуульд Авлигатай тэмцэх газрын дарга болон дэд даргыг Ерөнхийлөгч санал болгодог байсан. Хуулийн төсөлд Авлигатай тэмцэх газрын дэд даргыг дарга нь томилдог байна гэж оруулж хэлэлцэж байсан ч явцын дунд Авлигатай тэмцэх газрын даргыг Ерөнхий сайд томилдог байхаар хуульчилж баталсан. Энэ заалтад Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм гэж УИХ дахь Ардчилсан намын бүлгээс мэдээллээ.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2019/12/31
Асгарсан шатахууныг саармагжуулах арга хэмжээг авчээ
-
Улстөр нийгэм2020/05/20
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно
-
Урлаг спорт2021/11/11
Олон улсын боксын холбооны Ерөнхийлөгч өнөөдөр Монголд ирнэ
-
Улстөр нийгэм2025/05/01
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1099 албан тушаалтныг хамруулав