Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам зохион байгуулагдана

Огноо:

,

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэд хэдэн бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмийн “Алтан бүрээ” урлагийн наадам бөгөөд үндэсний соёл урлаг, Зэвсэгт хүчин, цэргийн хөгжмийн урлагийг олон нийтэд сурталчлан таниулахад оршжээ. Цэргийн хөгжмийн наадмыг дэлхий орнууд зэвсгээр бус зэмсгээр эх орон, цэрэг дайчдаа сурталчилдаг эв найрамдлын тоглолт гэж үздэг байна. Энэ талаар ЗХЖШ-ын Цэргийн хөгжмийн алба, Үлгэр жишээ, үлээвэр найрал хөгжмийн дарга, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хурандаа Ч.Гансүхээс тодрууллаа.

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн наадмын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албанаас хамтран “Алтан бүрээ-2021” цэргийн хөгжмийн их наадмыг зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ наадмын гол онцлог нь Монгол Улсын өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулна. Дээрээс нь Хил хамгаалах ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллага, зарим урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжимчид оролцоно. Ингэхдээ аймаг, орон нутгийг бүрэн хамруулах хүрээнд бүсчилж, оролцуулна. Тухайлбал, зүүн, төв, баруун, хойд бүсийн цэргийн хүрээгээр нь бүсчлэх бөгөөд энэ нь цэргийн хөгжмийн хөг аяас гадна аймаг, орон нутгийнхаа соёл, онцлогийг харуулсан аялгууг эгшиглүүлэхээрээ онцлог юм. Баруун бүсийн цэргийн хүрээ гэхэд олон ястны соёл, урлагийг эгшиглүүлнэ гэсэн үг. Их онцлогтой сайхан наадам болно харж байна. Наадмын бэлтгэл ажлыг ч үндсэндээ хангаад дуусаж байна.

Наадмыг хэзээ зохион байгуулахаар төлөвлөж байгаа вэ?

-Уг нь төлөвлөгөө ёсоор Зэвсэгт хүчний 100 жилийн ойг тохиолдуулан 2021 оны 3 дугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд 2021 оны 6 дугаар сар хүртэл хойшлуулсан. 6 дугаар сарын 1-ний өдрөөс 20-ны өдөр хүртэл нэгдсэн бэлтгэлийг эрчимтэй явуулж, Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэнэ. Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо мөн бэлтгэлээ явуулах учиртай. Мэдээж цэргийн хөгжмийн наадмыг зохион байгуулагчид бидний хувьд 6 дугаар сар гэхэд цар тахлын нөхцөл байдал намжина гэж найдаж байна.

Хэрэв цар тахлын нөхцөл байдал хумигдаагүй байвал тодорхой хугацаагаар хойшлох уу?

-Тэгнэ. Гэхдээ бидний хувьд цагийн байдал сайжирна гэдэгт бүрэн итгэж байна.

Өмнө нь ийм төрлийн цэргийн хөгжмийн  наадам зохион байгуулагдаж байв уу?

-Улаанбаатар цэргийн хүрээний хэмжээнд “Эх орны төлөө”, зарим Зэвсэгт хүчний нэгтгэл ангиуд болон ерөнхий боловсролын дунд сургуулиудын хэмжээнд “Мөнгөн бүрээ” хөгжмийн наадам зохион байгуулагдаж байсан. Олон улсын жишигт хүрэхүйц, цэргийн хөгжимчдийг бүрэн хамруулсан их наадам нь энэ жилийнх байх болно. Энэ наадамд төрийн цэргийн болон урлагийн байгууллагуудын үлээвэр найрал хөгжмөөс гадна Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Хүндэт харуулын жагсаалын үзүүлбэр, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн зэвсэгтэй, гардан тулааны үзүүлбэр, ЦДБЭЧ, ХЦДБЭЧ-ын хамтарсан үндэсний бүжиг, Үндэсний үлээвэр найрал хөгжим зэрэг ард иргэд, үзэгч олноо цэрэг дайчдаараа бахархах үзлийг түгээх олон сайхан үзүүлбэрүүд багтана.

Ахлах дэслэгч Д.БОЛОРМАА

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэлнэ

Огноо:

,

Монгол улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөр, чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойн хүрээнд хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх, цэрэг - эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилгоор зохион байгуулагдах "Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд болно.

ХЭН ОРОЛЦОХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Зөвхөн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид

ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОНООР

Цэргийн анхан шатны мэдлэг, дадлага олох ба хувь хүний харилцаа, хандлага, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл дээшилнэ.

Цэргийн албаны үнэ цэн, мөн чанарын талаар анхан шатны мэдлэг, дадалтай болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

ҮБХИС ийн харьяа “Шонхор”зусланд зохиогдоно

Тэмцээн онооны дарааллаар хасагдах зарчмаар, сургалт, дадлага хосолсон дараах үе шатуудаар явагдана.

Үүнд: Бэлтгэл үе: тэмцээний заавар танилцуулга, аюулгүй зааварчилгаа судлах

  • Нэгдүгээр  шат: Бие бялдар, сэтгэл зүй, авхаалж самбаа сорих ерөнхий сорил
  • Хоёрдугаар шат: Удирдах ур чадвар, багийн ажиллагаа, оюун ухаан, хурд хүчний сорил
  • Гуравдугаар шат: Цэргийн мэргэжлийн дасгал норматив

Тэмцээнд оролцох хүүхдүүд заавал нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт орж, эрүүл мэндээр тэнцсэн эсэх талаар дүгнэлт гаргуулах

Сурагч өөрийн биеэр  тэмцээнд оролцох хүсэлт гаргасан байх /Нэвтрүүлгийн хэлбэр чөлөөт учраас тэмцээны ялалт,ялагдал,алдаа оноог олон нийтэд телевизээр харуулахад татгалзах зүйлгүй гэсэн/

Эцэг эх асран хамгаалагчийн зөвшөөрөл

Мөн оролцогч хүүхдүүд өөрийн гэр орон аав ээж гээд хайртай дотны хүмүүс болон  болон оршин суугаа газраа танилцуулсан бичлэгийг гар утсаараа хийж авчрах

ТЭМЦЭЭНИЙ ХУГАЦАА

2025 оны наймдугаар сарын 12- 19 ны өдрүүдэд Шонхор зусланд зохион байгуулагдана.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025 оны Наймдугаар сарын 6,7-ны өдрүүдэд 11:00 цагаас МҮОНРТ дээр зохиогдоно.                          

Хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Батлан хамгаалахын яам, Үндэсний Батлан хамгаалахын их сургууль,  Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз ажиллана.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох