Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Имарт “Дэм дэмэндээ” аянд 100 гаруй сая төгрөгний барааны тусламж үзүүллээ

Огноо:

,

Имарт НЗДТГ-аас санаачилсан “Дэм Дэмэндээ” аянд нэгдэж 100,000,000 төгрөгийн үнийн дүнтэй хүнсний багцыг 2021 өрхөд өгөхөөр болсон. Өчигдөр эхний хэсгийг БГД-т хүнсний хангамж нэн шаардлагатай байгаа 500 айл өрхөд хүлээлгэн өгсөн байна. Харин өнөөдөр Сүхбаатар дүүргийн 500 айл өрхийн хүнсний багцыг СБД-ийн засаг дарга Х.Болормаа, Засаг даргын тамгын газрын дарга Н.Энхболд, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Тунгаа нарт хүлээлгэн өглөө. Мөн өдөр үдээс хойш БЗД-ийн 721 өрхийн хүнсний багцыг НЗД-ийн хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Ж.Сандагсүрэн, НЗДТГ-ийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга И.Баатархүү, БЗД-ийн засаг дарга Н.Баярмөнх, ИТХ-ын дарга С.Баяр болон бусад холбогдох хүмүүст Алтай Холдинг компанийн ерөнхийлөгч Б.Самади, “Скай Хайпермаркет” ХХК-ны гүйцэтгэх захирал Л.Жавзмаа нар хүлээлгэн өглөө.

Улсын хэмжээнд бүх нийтийн, өндөржүүлсэн бэлэн байдал зарласнаас хойш Имарт нийгмийн хариуцлагаа ухамсарлан олон ажлыг хийж байгааг бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тухайлбал, эрсдэлтэй нүүр тулан ажиллаж буй эмч сувилагч нарт тусгай хэрэгсэл бүхий аранз хүлээлгэн өгсөн. Мөн 900 гаруй ажилтнууд, 200 гаруй айл өрхөд хүнсний багц, шинэ жилийн баярыг тохиолдуулан тусгаарлалтад байсан 350 хүүхдэд баярын бэлэгний орц зэрэг олон ажлыг зохион байгуулсан. Энэ хүнд цаг үед “дэм дэмэндээ” аль болох эрсдэл багатай даван туулах нь чухал болохыг и мартын хамт олон хэлж байсан юм.

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ

Огноо:

,

Орон нутгийн замд автомашин онхолдож, нэг хүн гэмтжээ. Тодруулбал, “Завхан аймгийн Их-Уул сумын Хонгор багийн нутаг дэвсгэрт автомашин онхолдсон байна” гэх дуудлага энэ оны долоодугаар  сарын 19-ний 13:30 минутад цагдаагийн байгууллагад иржээ.  

Бүртгэгдсэн дуудлага, мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 34 настай, эрэгтэй “Ж” нь Toyoya Prius-30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад онхолдож, 35 настай, эмэгтэй, “Б” гэмтсэн байна.

Орон нутгийн зам хурдны зам биш. Иймээс Орон нутгийн замд зорчиж байгаа иргэд аюулгүй байдал, жолооч нар хурдаа хэтрүүлэхгүй зорчихыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна. Мөн согтууруулах ундааны зүйл  болон айраг амссан ч жолооны ард суухгүй байхыг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин тарих ажил 40.3 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины ажил 40.3 хувьтай үргэлжилж байна. Тодруулбал мал бүхий 21, 32, 33, 34 дүгээр хороонд 14562 үхэр, 3611 хонь, 3968 ямаа, 920 гахайд вакцин хийсэн байна.

Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх мал эмнэлгийн тасгийн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч мал бүхий хороодын хэсгийн ахлагч нартай хамтран вакцин хийлгэсэн өрхүүдэд вакцинд хамрагдаагүй мал, амьтан үлдсэн эсэхийг дахин лавлаж мал, амьтныг бүрэн хамруулах ажлыг зохион байгуулж байна. Малын вакцины  зарлан мэдээллийг хороодын хэсгийн ахлагч нар иргэдэд хүргэн ажиллаж байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг Монгол Улс анх удаа тэмдэглэлээ

Огноо:

,

Монгол Улс “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа албан ёсоор энэ жил (07/10) тэмдэглэн өнгөрүүллээ. Уг арга хэмжээг Жэй Си Ай Монгол байгууллага санаачлан, Улаанбаатар хотын төв Чингисийн талбай дээр зохион байгуулсан бөгөөд дотоод, гадаадын оролцогчид болон олон нийтийн анхаарлыг татсан өргөн хүрээтэй үйл явдал боллоо.


Тус арга хэмжээний үеэр хүний үндсэн долоон үүрэг болох амьдралыг хамгаалах, хүн төрөлхтөнд үйлчлэх, ирээдүйг тогтвортой байлгах, хөгжил цэцэглэлтийг бүтээх, хүний онцлогийг хүндэтгэх, өөрийгөө хөгжүүлж бусдад заах, хариуцлагатай манлайлах зэрэг сэдвээр долоон илтгэгч онцлох илтгэлүүд тавьж, эдгээр зарчмуудыг Монголын уламжлалт үнэт зүйлстэй хэрхэн уялдуулах талаар онцлон дурдсан юм.


Илтгэгчдийн дунд Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэболд, О.Батнайрамдал, мөн Жэй Си Ай Монгол байгууллагын манлайлагчид, тэр дундаа Жэй Си Ай Монгол байгууллагын 2024 оны Үндэсний ерөнхийлөгч Э.Энхдэлгэр, Жэй Си Ай Импакт салбар байгууллагын Ерөнхийлөгч Б.Болортуяа, нар багтсан байна. Арга хэмжээнд биечлэн 200 гаруй хүн оролцсон бол лайв стримээр 3,000 гаруй хүн үзэж сонирхжээ.

Мөн Жэй Си Ай Энэтхэг байгууллагаас санаачлан хэрэгжүүлсэн, дэлхийн 24 орны оролцоотой, 24 цагийн турш тасралтгүй үргэлжилсэн “The Sun Never Sets on JCI” олон улсын соёлын марафонд Монгол Улсаас оролцлоо. Монгол Улсын төлөөлөгчид энэхүү дэлхийн хэмжээний хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хүн төрөлхтний өмнө хүлээсэн нийтлэг үүрэг хариуцлага, ёс зүйн манлайллын ач холбогдлыг тодотгож чадсан.

Арга хэмжээний төгсгөлд оролцогчид болон олон нийтэд хандан, жил бүрийн 7 дугаар сарын 10-ны өдрийг НҮБ-аас албан ёсоор "Олон улсын хүний үүргийн өдөр" болгон зарлуулах өргөдөлд цахим гарын үсгээ зурж дэмжихийг уриаллаа.

Монгол Улс ийнхүү “Олон улсын хүний үүргийн өдөр”-ийг анх удаа тэмдэглэснээр дэлхийн хариуцлага, тогтвортой хөгжил, ёс зүйн манлайллыг олон нийтэд түгээн дэлгэрүүлэх чухал алхмыг хийлээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох