Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Д.Мөнх-Эрдэнэ: Женко АН-ыг ашиглаж дуусчхаад өөр хүмүүстэй нийлж унагаадаг “ТҮГЖИЛ”

Огноо:

,

АН-ын ҮБХ-ны гишүүн Д.Мөнх-Эрдэнэ paparazzi.mn сайтад АН-д үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлага өгчээ.

Тэрбээр “АН-ын уналт 2014 оноос эхэлсэн.Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдал бол дарга нарын хоорондын эрх мэдлийн тулаанаас болсон гэж харж байна. Манай нам цадсан муурын амнаас гараад цаддаггүй өлөн нохойн аманд орох шахлаа шүү дээ. Цадсан муур гэдэг нь ойлгомжтой, гишүүдээс 100, 100 саяын татвар авдаг, намын гишүүдээ мөнгөөр уралдуулдаг намын өмнөх дарга. Харин цаддаггүй нохой гэдэг нь Женког хэлж байна. Албан тушаал авах болохоороо намаа ашиглана. Ашиглаж дуусчхаад өөр хүмүүстэй нийлж намаа “түгжилдэж” унагаадаг. АН өнөөдөр Ц.Туваан, С.Эрдэнэ гэж хоёр талд хуваагдаж байх шиг байна. Ц.Тувааны ард Женко бий. Ц.Туваан их зөөлөн хүн шүү дээ, хүний үгнээс гардаггүй. Женко өөрийнхөө зөвлөх ч билүү нэг “барлаг” нөхрийг АН-ын ХЭГ-ын даргаар хууль бусаар томилуулсан. Тэд нар нь намын аппаратыг өөрсдөө зохион байгуулаад хууль бусаар намын их хурлыг хуралдуулж, намын дүрмийг өөрчлөн баталсан. Тус дүрэмдээ одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас өрсөлдөгчгүй нэр дэвшинэ гэх хөгийн заалт оруулсны ард Женко л бий шүү дээ.  2014 онд хамгийн мөрөөрөө ажиллаж байсан Н.Алтанхуягийн ЗГ-ыг заналтайгаар унагаасан хүн нь одоогийн Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Үүнээс болж АН ялагдсан. Х.Баттулга 2011 онд МоАХ-ны нэр дээр ҮБХ-ны 70 гаруй гишүүнтэй фракц байгуулсан. Энэ бол ҮБХ-ны нийт гишүүдийн гуравны нэгийг бүрдүүлэх хүчтэй фракц. Үүнд өөрийн хүмүүсийг мөнгөөр нэр дэвшүүлж, тэдэнтэйгээ нийлж Засгийн газраа унагаасан. Засгийн газрыг унагаахын өмнө хэл ам болоод байсан төмөр замын 280 сая ам.доллараа авчихсан байсан. Сайншандын аж үйлдвэрийн парк, Шинэ сум төсөл гэх мэт дээр баахан мөнгө авчихсан. Тэр мөнгийг нь хулгай боллоо гээд сүүлд хууль шүүхийнхэн мөрдөн байцаалт хийж байсныг санаж байна. Женко түүнийгээ “баллуурдах” гэж Засгийн газраа унагаасан. Үүнээс болж АН 2016 онд 65-аараа ялагдсан шүү дээ. Ялагдлын суурийг Женко тавьсан. Албан тушаал авах, Ерөнхийлөгчид өрсөлдөх болохоороо намаасаа нэр дэвшдэг, харин шоронд явах болохоороо хамгаалуулдаг. 2008 оноос хойш төмөр зам гэж ярьсан тэр нь хаана байна. 280 сая ам.доллар завшсан гэдгийг хууль шүүхийн байгууллага нотлоод нэгжлэг хийгээд явж байсан шүү дээ. Харин шүүхээр орохоосоо өмнө амжаад ардчиллын буянаар Ерөнхийлөгч болчихсон. Ц.Элбэгдоржийн найз хэлсэн шүү дээ Женкод хүний нөөц гэж байхгүй, хулгайчын нөөц л гэж бий гэж, тэр үнэн. Ерөнхийлөгчөөр дөрвөн жил ажиллаж байхад одоо болтол хуулийн зөвлөхгүй. Хуульч нар хулгайч дээр очдоггүй юм. Намын буянаар хоёр, гурван удаа сайдаар ажиллаа дураа хүрэхээр ажлаа хаяад явдаг, дургүйгээ хүрэхээр засгаа огцруулдаг “түгжил” шүү дээ. Намаасаа сунгаанд орохоос айгаад өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгчид нэр дэвшихийн тулд намын дүрэмд хулгайгаар заалт оруулж тэр нь баригдаад сая онигоо боллоо шүү дээ. Ийм хачин дөрөвдүгээр ангийн хүүхэд шиг юм хийдэг. Аргагүй юм даа боловсрол нь тийм юм чинь. Ардчилсан намд олон сайхан залуучууд байна. Тиймээс манай нам шинэчлэгдэнэ. Мөн Ерөнхийлөгчид нэр дэвших олон лидер бий. Одоо АН боловсролтой, нээлттэй удирдагчтай болох хэрэгтэй байна” хэмээн ярилцлага өгчээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох