Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Энэтхэгийн ард түмэнд сэтгэлийн дэм өгөх асуудлаар ярилцав

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг энэ сарын 26-ны өдөр бүлгийн гишүүдтэйгээ  цахим уулзалт хийж, БНЭУ-д “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрч, онц аюултай нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан тус улсын ард түмэнд сэтгэлийн дэм өгч, туслалцаа үзүүлэх асуудлаар ярилцав.

   
Бүлгийн дарга Б.Саранчимэг уулзалтын эхэнд хэлэхдээ, БНЭУ нь манай улстай өнө эртний түүхэн уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа Стратегийн түншлэлийн хэмжээнд амжилттай хөгжиж байна. Монгол Улстай эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарт өргөн хүрээний харилцаатай БНЭУ-ын тусламжаар газрын тос боловсруулах үйлдвэрээс эхлээд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж буй юм гээд “Ковид-19” цар тахлын халдварын эсрэг AstraZeneca вакцины буцалтгүй тусламжийг манай улсад хамгийн анх илгээснийг онцлов.
 
    Парламентын бүлгийн гишүүд БНЭУ-ын ард түмэнд хүнд цаг мөчид нь туслах санаачилга ард иргэдийн дундаас болон УИХ, Засгийн газрын түвшинд өрнөж буйг тэмдэглээд, парламентын бүлэг энэ үйлст манлайлж оролцох нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлэв.  Монгол Улсад цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа хэдий ч Энэтхэгийн ард түмний хувьд нөхцөл байдал онц аюултай хэмжээнд хүрсэн учир Монголын ард түмнээс сэтгэлийн дэм болгож тодорхой хэлбэрээр дэмжлэг туслалцаа үзүүлэх нь зөв гэдэгт парламентын бүлгийн гишүүд санал нэгдсэн юм.
 
    БНЭУ-ын ард түмэнд сэтгэлийн дэм өгч дэмжлэг үзүүлэх асуудлыг ямар хэлбэрээр хэрхэн зохион байгуулахыг Засгийн газартай санал солилцсоны үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж буйгаа бүлгийн дарга Б.Саранчимэг цахим уулзалтын төгсгөлд тэмдэглэлээ.
    
Хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад “Ковид-19” вирусийн халдварын тоо өдөрт 350 гаруй мянга орчмоор нэмэгдэж, нас баралт маш өндөр түвшинд хүрснийг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд онцолсоор байна. УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг нь 27 гишүүнтэй, хоёр улсын харилцааг бүхий л түвшинд эрчимтэй хөгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладаг юм.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв

Огноо:

,

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.

Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Огноо:

,

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Огноо:

,

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.

Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.

Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.

Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.

Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.

Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе1 цаг 16 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ1 цаг 20 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм1 цаг 23 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм1 цаг 25 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ1 цаг 28 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм1 цаг 30 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе1 цаг 33 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе1 цаг 37 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм1 цаг 43 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе2 цаг 20 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох