Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

"ДээлтэйМонголChallenge" уралдааныг зарлаж байна

Огноо:

,

Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах, Үндэсний хувцсаараа дамжуулан үр хойчдоо агуу түүх, соёл, уламжлалаа өвлүүлэн үлдээх зорилгоор 2006 онд анх Улаанбаатар хотноо “Дээлтэй Монгол наадам”-ыг “Монголын Аялал жуулчлалын холбоо”, “Монгол костюмс” ХХК-тай хамтран зохион байгуулсан.

Энэхүү наадам нь Монгол үндэсний хувцастай иргэдийн баярын жагсаал, үндэсний хувцасны загварын үзүүлбэр, ардын урлагийн тоглолтыг зохион байгуулж, Монгол үндэсний дээлтэй гадаадын шилдэг зочин оролцогч, хамгийн сайхан дээлтэй хос зэргийг шалгаруулан, үндэсний хувцас, гар урлалын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, уран бичлэг, уран хайчилбар урчуудын бүтээгдэхүүнийг сурталчлан таниулж биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх хэлбэрээр зохион байгуулагддаг бөгөөд цаашид Монгол туургатны хэмжээнд зохион байгуулах, Монгол үндэсний хувцасны язгуур хэв шинжийг хадгалах, Үндэсний уламжлалт зан үйл, ёс заншил, дээл хувцас, эдлэл хэрэглэл, тоглоом наадгай, гар урлалыг цогц хэлбэрээр олон нийтэд таниулах зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 онд жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан байдаг. Нийслэлийн Аялал жуулчлалын газар нь Dance chance-тэй хамтран хамтран Үндэсний хувцасны өдрийг тохиолдуулан "Дээлтэй Монгол наадам"-ыг  цахимаар зохион байгуулж, Монголчуудын уламжлалт соёл түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор цахимаар үндэсний дээл хувцастай бүжгийн #ДээлтэйМонголChallenge, #Dancechance уралдааныг эхлүүлж байна.

Уралдаанд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй бөгөөд 2021 оны 7 дугаар сарын 9-нөөс 8 дугаар сарын 9-нийг хүртэл сарын хугацаанд зохион байгуулагдах бөгөөд удирдамжид заасан шалгуур үзүүлэлтээр дүгнэж, 1, 2, 3 байр эзлүүлж шагнаж урамшуулах юм. Та бүхнийг идэхтэй оролцохыг урьж байна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох