Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

У.Шерман: Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар энэ сарын 24-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн даргын орлогч хатагтай Уэнди Шерман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар АНУ-ын үе үеийн засаг захиргааны зүгээс Монгол Улсад өрнөсөн ардчилсан өөрчлөлт шинэчлэлийг бататгах, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явцыг гүнзгийрүүлэх, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг байгуулах болон тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад тууштай дэмжлэг үзүүлсээр ирсэнд талархалтай байдгаа уулзалтын эхэнд илэрхийлэв. Тэрбээр, 2011 онд Улсын Их Хурлаас Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг батлахдаа Америкийн Нэгдсэн Улс нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогод гуравдагч хөрш гэж тусгагдсан, дотнын түнш орон гэж бид үздэг бөгөөд хоёр орны харилцаанд өндөр ач холбогдол өгдөг. Манай хоёр улс ардчилсан ёс, хуулийг дээдлэх, хүнийг эрхийг хүндэтгэх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэх зэрэг оюун санааны нийтлэг үнэт зүйлстэй болохыг тэмдэглэв. Мөн Монгол Улс, АНУ-ын хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал, уулзалт, яриа хэлэлцээ тогтмолжиж, Стратегийн түншлэлд хүрснийг тэмдэглэхэд таатай байна гэлээ.



АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч, хатагтай Уэнди Шерман Монгол Улсын гуравдагч хөрш байгаадаа бахархалтай байна гээд, Япон Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсад айчлал хийснийхээ дараа танай улсыг зорьж ирлээ. Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж, Ардын хувьсгалын 100 жилийн ойтойгоо золгож буй Монгол Улс бол залуу хүн амтай, ардчилсан орон. Монголын ардчиллын туршлагаас суралцах зүйл их бий гэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “гуравдагч хөрш”, Стратегийн түнш АНУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаагаа түлхүү хөгжүүлэхийг чухалчлан үздэг. Энэ хүрээнд бид эдийн засгийн томоохон төсөлд хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажилахад бэлэн байна. АНУ-ын Конгресст өргөн баригдаад буй “Гуравдагч хөршийн худалдааг дэмжих тухай” хууль батлагдвал манай улсын эдийн засгийн чухал салбар болох ноос, ноолуурын салбарт томоохон дэмжлэг болно гэлээ.

Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден үүрэгт ажилдаа орсныхоо дараахан ардчиллын үнэт зүйлс дээр тулгуурласан гадаад бодлогыг эрхэмлэн, ардчилсан тогтолцоог бэхжүүлж, ардчилсан орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг сэргээх, эв нэгдлийг дахин бататгахыг тэргүүлэх зорилтоо болгон дэвшүүлж, энэ хүрээнд Ардчиллын төлөөх дэлхийн дээд түвшний уулзалт (Global Summit for Democracy) зохион байгуулна гэж мэдэгдсэн билээ. Бид энэхүү санаачилгыг дэмжиж, хамтран ажиллах эрмэлзэлтэй байна гэлээ. Талууд ардчиллын үнэт зүйлс, эдийн засаг, нийгэм болон хоёр улсын парламентын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтад АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески болон албаны бусад хүмүүс байлцав.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Ерөнхийлөгчийн ивээл дор Нөмрөгийн дархан цаазат газарт тахь нутагшуулах төсөл хэрэгжүүлнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек болон Карлын их сургуулийн Монгол судлалын төвийн багш, монголч эрдэмтэн Вероника Каписовска нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Прага хотын амьтны хүрээлэн Монгол Улсад 30 гаруй жилийн турш зэрлэг амьтдыг хамгаалах, тэр дундаа тахийг сэргээн нутагшуулах, Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны материаллаг баазыг бэхжүүлэх, боловсон хүчнийг чадавхжуулах, судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг онцлон тэмдэглэлээ.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Дорнод аймгийн Халх гол сумын нутагт орших Нөмрөгийн дархан цаазат газарт тахийг шинээр нутагшуулах төсөл хэрэгжүүлэхээр ярилцаж, говь, хуурай хээрийн бүсийн экосистемийн үнэлгээ хийх, экологийн хувьд онцгой ач холбогдолтой газар нутгийг тогтоож, тусгай хамгаалалтад авах, үүнд шаардлагатай мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болсонд Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Энэхүү уулзалт нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны гуравдугаар сард Бүгд Найрамдах Чех Улсад хийсэн төрийн айлчлалын мөрөөр хэрэгжүүлж буй ажлын нэг бөгөөд айлчлалын үеэр ярилцсан санал, санаачилгууд ийнхүү бодит ажил хэрэг болон хэрэгжиж байгаагийн илрэл юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалынхаа үеэр Прага хотын амьтны хүрээлэнд зочилж, шинээр төрсөн тахийн унаганд “Дагина” хэмээх нэр хайрлаж байсан юм.

Прага хотын амьтны хүрээлэн 2024 оны гуравдугаар сард “Монголын говь”-ийн байнгын үзмэр байгуулж, монгол гэр барин, тахь нутагшуулах төслийн үйл явц, үр дүнг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг олон нийтэд тогтмол толилуулж байна.

Мөн Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Петр Павел Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар ажиллаж байх хугацаандаа тахь нутагшуулах ажлын хүрээнд тахийг цэргийн онгоцоор тээвэрлэн Монгол Улсад авчрах шийдвэр гаргасан нь уг төслийн амжилтад чухал хувь нэмэр оруулсан юм. Үүний үр дүнд Хустайн нуруу, Хомын тал зэрэг бүс нутагт тахийн тоо толгой 1,000 гаруйд хүрээд байна.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан /2025.05.02/

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.05.02/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

1

· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/

· Амьтны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Амгаланбаатар 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

10.00

“Их хуралдай”

· Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл

14.00

Дэлгэрэнгүй унших

Санал болгох