Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

ЭЕШ-ын шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ

Огноо:

,

Энэ жилийн Элсэлтийн ерөнхий шалгалтыг энэ сарын 19-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Тус шалгалтад шалгуулагчид шалгалтад дараах бичиг баримттай ирнэ.

Үүнд:

- Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /Иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй шалгуулагчид сурч буй сургуулийн захирал эсвэл оршин сууж буй орон нутгийн засаг даргын гарын үсэгтэй лавлагааг төрсний гэрчилгээний хамт авч ирнэ/

- Бүртгэлийн хуудас / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч хэвлэж авна. Энэ оны төгсөгчид сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж баталгаажуулсан байх, өмнөх оны төгсөгч болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн шалгуулагчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан тул гарын үсэг, тамга даруулах шаардлагагүй/

- Суудлын хуваарь / https://eyesh.eec.mn/profile/login холбоосоор дамжуулан өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан "Шалгуулагчийн булан"-аар нэвтэрч суудлын хуваарь хэсгээс хэвлэж авна уу/

- Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.

Энэ жил 40420 хүүхэд шалгалт өгөх бөгөөд зохион байгуулалтад 9000 орчим багш, ажилтан оролцоно. Түүнчлэн 7600 хүүхэд сумаас аймгийн төвд очиж шалгалт өгөх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.27/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.

Д/Д

ХУРАЛДААН

ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

ЦАГ

ТАНХИМ

НЭГАЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I)

1

Хууль зүйн байнгын хороо

Жагсаал, цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

14.30

“Үндсэн хууль”

ХОЁР. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

1

· Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох тухай асуудал

· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/

· Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 120 минут/

· “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 24 дэх илтгэл, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

10.00

“Их хуралдай”

· Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын цаг үеийн ажлын талаар

· “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл

 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 05 дугаар дүгнэлт /Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай/

14.00

 

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Огноо:

,

Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяад 2025 оны зургаадугаар сарын 26-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал болон улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд заасны дагуу Монгол Улс нь өвөрмөц онцлогтоо нийцсэн олон хэвшил бүхий эдийн засгийг бий болгохын зэрэгцээ эрчим хүчний салбарт өсөлт, либералчлал хийх асуудлыг тусгасан. Энэ хүрээнд эрчим хүчний томоохон төслүүдийг эхлүүлж, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгох шаардлага бий болж байгаа ч эдгээр төслийг эхлүүлэх худалдан авалт, хөрөнгө оруулалтын найдвартай эх үүсвэрийг бий болгох зайлшгүй хэрэгцээ, шаардлага үүссэн болохыг С.Бямбацогт сайд танилцуулав.

Эрчим хүчний тухай хуульд эрчим хүчний төслийг сонгон шалгаруулах нөхцөлийг тодорхой зааж, эрчим хүч нийлүүлэх үнэ, хэмжээ, эрчим хүчний эх үүсвэрийг барих, өмчлөлийг төрд шилжүүлэхтэй холбоотой харилцааг шалгуур үзүүлэлт болгон тогтоох замаар хууль, эрх зүйн өөрчлөлтийг хийх шаардлагатай байгаа гэлээ. Иймд эрчим хүчийг либералчлах бодлогыг нэвтрүүлж, эрчим хүчний томоохон төслүүдийг яаралтай эхлүүлэх хууль эрх зүйн орчныг бий болгох шаардлагын хүрээнд Эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, түүнтэй уялдуулан Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар эрчим хүчийг либералчлах төрийн бодлогыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх ба эрчим хүчний төслийг эрчим хүч нийлүүлэх үнэ, эрчим хүчний эх үүсвэрийг төрд нийлүүлэх хугацаа, нийлүүлэх хэмжээ зэргээс хамаарч сонгон шалгаруулах боломж бүрдэх юм байна. Түүнчлэн төсөл сонгон шалгаруулалтыг санхүүгийн хувьд бүрэн бололцоотой оролцогчдыг үнэлэх замаар хэрэгжүүлэх тул эрчим хүчний гацсан олон төслийг хөдөлгөх бодитой нөлөөлөл үзүүлэх аж. Улмаар Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүдийг хөдөлгөх суурь нөхцөл болж, цаашид улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөөлөл үзүүлэх ба үүнийг дагаа ажлыг байр нэмэгдэх, иргэдийн ая тухтай амьдрал хангагдах боломж бүрдэнэ гэж төсөл санаачлагч үзжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ-ыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Ц.Сандаг-Очирыг сонгохыг дэмжлээ

Огноо:

,

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2025 оны зургаадугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцлээ.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Цэндийн Сандаг-Очирын нэрийг дэвшүүлснийг хуралдаан даргалагч танилцуулав. Ц.Сандаг-Очир нь 1977 онд Төв аймгийн Баяндэлгэр суманд төрсөн. Эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. 1995 онд Нийслэлийн Багануур дүүргийн 66 дугаар дунд сургуулийг төгссөн.  2000-2004 онд Тэнгэр дээд сургуулийг философич, нийгмийн ухааны багш чиглэлээр суралцаж төгссөн. 2001 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежер, 2018 онд тус академийг төрийн удирдлагын магистраар сурч төгсчээ. 2000-2004 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газрын 4 дүгээр хорооны нийгмийн ажилтан, хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн, 2005-2008 онд тус дүүргийн МАН-ын хорооны дэд дарга, 2008-2012 он, 2016-2020 онд Нийслэлийн Багануур дүүргийн Засаг даргаар 2 удаа сонгогдон 8 жил ажилласан бөгөөд 2013 оноос Багануур дүүргийн МАН-ын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа аж.

Ц.Сандаг-Очир нь дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчөөр 2 удаа сонгогдож байсан.  2020, 2024 онд УИХ-ын гишүүнээр 2 удаа сонгогдон ажиллаж байна. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирын УИХ-д сонгогдон ажилласан туршлага, мэдлэг ур чадварыг харгалзан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэрийг нь дэвшүүлж байна хэмээн танилцуулав.

Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэхтэй холбоотой өөр санал, нэр дэвшигчээс асуулт гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Ц.Сандаг-Очирыг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзэж, нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.  

Дэлгэрэнгүй унших

Санал болгох