Улстөр нийгэм
Төрийн банк: Дэлхийн хуримтлалын өдөр-2021 аянд нэгдлээ

Энэ сарын нэгэнд буюу өнгөрөгч баасан гаригт Төв аймгийн Зуунмод хотод Монголбанк, Монголын банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, “Шпаркассе” банкны Монгол дахь сан болон арилжааны банкууд хамтран “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар нээн эхлүүлсэн байна. 2016 оноос хойш хүүхэд залууст санхүүгийн боловсролыг олгож хуримтлал хэрхэн үүсгэх талаар түүний ач холбогдлын талаар сурталчлан таниулсаар ирсэн.
Монгол Улсын 21 аймагт өөрийн 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан үйл ажиллагаагаа явуулдаг Төрийн банкнаас “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аянд нэгдэж хүүхдийн хадгаламж, сурагчийн карт зэрэг бүтээгдэхүүнүүдээ сурталчлан таниулж, хүрэлцэн ирсэн хүүхэд бүрт гарын бэлэг гардууллаа. Мөн хуримтлал шинээр нээлгэсэн болон хадгаламжиндаа орлого хийсэн хүүхэд бүрт сугалаа явуулж 10 хүүхдэд сурагчийн карт 30,000 төгрөгийн эрхийн бичиг гардуулж, 1 хүүхдэд хуримтлал үүсгэн мөнгөн урамшуулал олголоо.
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2022/01/25
Монгол, Украины хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг Киев хотод тэм...
-
Цаг үе2023/09/13
Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
-
Цаг үе2025/01/14
“Сэтгэхүйн тойрог” хууль зүйн сэтгүүлчдийн клуб үйл ажиллагаагаа эхэллээ
-
Шударга мэдээ2021/04/09
ШӨХТГ: Үнэ нэмсэн тохиолдолд хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно