Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн нээлтээ хийлээ

Огноо:

,

Хятадын Төв телевизийн Монгол сүлжээ, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооноос хамтран зохион байгуулсан “70 түүх, 70 агшин” гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ.

Монгол, Хятадын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан тус үзэсгэлэнд тавигдсан 70 бүтээл нь Хятадын төв телевизийн монгол сүлжээний вэб хуудас, фэйсбүүкийн пэйж хуудас, “Монголын гэрэл зураг, мэдээлэл” сэтгүүл, INET.MN сайтаар өмнөх хагас жилийн хугацаанд тааварт уралдаан хэлбэрээр нийтлэгдэж байсан гэрэл зургууд юм.

Хоёр орны харилцааны түүхэнд холбогдох энэхүү ховор гэрэл зургууд нь Монголын төв архив болон хувь хүмүүсийн гарт хадгалагдаж байгаад ийнхүү олны хүртээл болжээ.

Үзэсгэлэнгийн нээлтэд Хятадын төв телевизийн Монгол сүлжээний мэргэжилтэн Б.Занданхүү, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны Ерөнхийлөгч Ц.Батбаатар, Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, Элчин сайд асан Г.Батсүх, Күнзийн институтын Монгол талын захирал, нэрт орчуулагч М.Чимидцэеэ, Монгол дахь Хятадын ЭСЯ, Хятадын соёлын төвийн төлөөлөл, ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн хятад судлаач эрдэмтэд, Хятад Монголын хэвлэл мэдээллийн ажилтнууд, үзэсгэлэнгийн 70 зурагт дүр төрхөө үлдээсэн Монголын нэр хүндтэй хүмүүс болох Ардын жүжигчин Б.Зангад, нэрт жүжигчин Р.Анхням, Монгол Улсын холбооны яамны сайд асан Б.Баатар, Ардын жүжигчин Д.Чимид-Осорын хүү Ч.Болд, уралдааны долоон ялагч тэргүүтэй  зочид төлөөлөгчид оролцлоо.

Үзэсгэлэн Улаанбаатар хотын “Блю Мон” галарейд гурав хоног үргэлжлэх юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох