Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилгээг үзүүлж байна

Огноо:

,

“Монгол мал, органик хүнс”  ХХК  компани нь 2020 оны 10 сард байгуулагдсан бөгөөд Khuvsgul lake брэндийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эрүүл–Шинэ–Зөөлөн мах гэх тодотголтой Khuvsgullake брэндийн махыг хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, малыг амьд байхад нь цуснаас нь шинжилгээ авч сорил тавьж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчтэй эсэхийг шинжлэн,  эрүүл малыг нядалгаанд оруулж,  эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан үйлдвэр,  лаборатори,  хөргүүртэй тээвэр,  эрүүл боловсон хүчнээр мах бэлтгүүлж байна

Компаний онцлог давуу тал:

  • Малын махны гарал үүсэл нь тодорхой, лабораторийн  шинжилгээний бичигтэй, 1-р зэргийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.
  • Манай компани Монгол орны бэлчээрийн малын махыг боловсруулж, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан ямар нэгэн бэхжүүлэгч, консервант, химийн бодис, амтлагч агуулаагүй мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
  • Стейкний махыг DRY AGE технологи ажиллагааны дагуу хуурай боловсруулалт хийж бэлтгэдэг.
  • Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудаас шууд худалдан авах боломжтойгоос гадна онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээд авах боломжтой.
  • Бүх бүтээгдэхүүнүүдийг тусгай хөргүүртэй машинаар тээвэрлэдэг.
  • Мал бүрийн баримт бичиг, шинжилгээний бичиг нь дагалдан хэрэглэгчдэд очдог.

 Мал бүрийн баримт бичгийн бүрдүүлэлт:

  1. Малын цахим паспорт /Малын мэдээлэл, ээмэгний дугаар, ээмэг зүүсэн огноо, вакцинд хамрагдсан эсэх тэмдэглэл/
  2. Мал хүлээн авах акт /Малыгмалчны хотноос хүлээн авахад хүлээлцэх акт үйлдэж, фото  зураг/
  3. Мал эмнэлгийн гэрчилгээ /Малын гарал үүслийн гэрчилгээ/
  4. Малын эмчийн үзлэгийн акт /Малын эмчийн тэмдэглэл бүхий акт/
  5. Бруцеллёзийн шинжилгээний дүнгийн хуудас /Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний бичиг/
  6. Малын ээмэгтэй чих /Тухайн малын чиптэй ээмэг бүхий чих/
  7. Технологийн дараалал /Малын махыг боловсруулсан технологи ажиллагааны тэмдэглэл/
  8. Савлагааны бүртгэл шалгах хуудас /Сав, баглаа боодлын битүүмжлэлийг сайтар шалгаж, битүүмжлэл алдагдсан бүтээгдхүүнийг нийлүүлэх, худалдаанд гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг./

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр нь Хөвсгөл аймгийн малчдаас малаа авч, Хөвсгөл аймгийн махны үйлдвэрт бэлтгэн шууд таны гарт хүргэдэг бөгөөд хэрэглэгч та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлдэг. 👇👇

  • Мал бүрээс цусны дээж авч, #бруцеллёзийн шинжилгээ хийлгэдэг.
  • Мал бүр гарал үүслийн бичиг, малын цахим пасспорттой бөгөөд мал эмчийн үзлэгт ордог.
  • Хэрэглэгч таны авсан хонины гулууз мах, гэдэс дотор, толгой шийр бүр тухайн хонины шинжилгээний бичиг, малын гарал үүслийн бичиг дагалдан очно.
  • Хонины гулууз махыг монгол уламжлалт аргаар 6 хэсэг болгон хувааж бэлтгэсэн. Эрүүл, аюулгүй орчинд бэлтгэж, зориулалтын хайрцагт стандартын дагуу савласан.
  • Хонины гэдэс дотор тус бүрийг цэвэрлэж, вакумдан савласан.
  • Хонины толгой, шийрийг хуйхласан бөгөөд толгойг 2 хуваан хөрөөдөж, вакумдан савласан.
  • Хайнаг, сарлаг, монгол үхрийн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд UV хэт ягаан туяаны гэрэлд 28 хоног, 🐑хонь, 🐖гахайн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд 14 хоног хуурай боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм.

Захиалгыг : https://khuvsgullake.mn/

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг  Фэйсбүүкийн: https://www.facebook.com/khuvsgullake хаягаар аваарай.


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох