Цаг үе
Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болно

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан, Гадаад харилцааны яамны Олон Улсын гэрээ, эрхзүйн газрын захирал С.Сүхболд, тус яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал Г.Өлзийсайхан болон холбогдох албаныхан хоёрдугаар сарын 10-ны өдөр Монголын тээвэр, зуучийн холбоо болон тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, санал солилцов.
Хурлын эхэнд Замын-Үүд-Эрээний ачаа, тээвэр болон цаг үеийн нөхцөл байдлыг холбогдох албаныхан танилцуулав. Үүний хүрээнд аж ахуйн үйл ажиллагааны мэдээллийг иргэдэд ойлгомжтой, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Open Platform” байгуулахаар тохиролцлоо.
Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ “Ачаа, тээврийн үнийн өсөлт иргэдийг бухимдуулж байгаа. Өнөөдрийн уулзалтын гол зорилго нь тээвэр, зуучийн компаниудтай цаашид хэрхэн уялдаа холбоотой хамтарч ажиллах, БНХАУ-тай ч мөн тээврийн чиглэлээр хэрхэн ажиллах талаар санал солилцсон. БНХАУ тээврийн салбартаа “Open Platform”-ыг нэвтрүүлэн ажиллуулан өнөөдрийн байдлаар 40 гаруй аж ахуйн нэгжийг бүртгэсэн байна. Үүнтэй төстэй платформыг манай улс хийх нөхцөл байдал үүссэн. Тиймээс бид уялдаа холбоотой хамтран ажиллах нь чухал байна” гэж хэлэв.
Манай улсад тээвэр, зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй аж, ахуй нэгж бий. Тээвэр зуучийн нэгдсэн платформтой болсноор үйл ажиллагаа нь иргэдэд нээлттэй, хүртээмжтэй, ойлгомжтой, үнэ тариф нь тодорхой байх давуу талтай юм. Мөн Засгийн газар болон Зам, тээврийн хөгжлийн яам нь аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах хууль эрхзүй бодлогын нөхцлөө сайжруулах, үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах, уялдаа холбоотой хамтран ажиллах талаар санал солилцсоноор хурал өндөрлөлөө.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2021/05/06
Эмч, сувилагч, холбогдох мэргэжилтнүүдийн ажлыг гүйцэтгэлээр нь үнэлж байна
-
Цаг үе2019/10/09
Сургуулиудын 53 хувь нь зориулалтын бус цайны газартай байна
-
Улстөр нийгэм2020/06/26
2019 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа
-
Улстөр нийгэм2025/01/15
“Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг з...