Цаг үе
Бүтээгч хариуцлагатай 16 настнууд 'ИРГЭНИЙ АНДГАЙ' өргөнө

Монголын Залуучуудын Холбоо 2017-2044 оныг бүтээн байгуулалтын он болгон зарлаж “Залуусаа бүтээе” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна. Бүтээлч залуу үеийнхэнд эх оронч сэтгэлгээг төлөвшүүлэн, төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон ард түмнийхээ өмнө хүлээх хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах, түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэх зорилгоор “Иргэний андгай өргөх ёслол”-ыг 17 дахь жилдээ Монгол Улсын Засгийн газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн Засаг даргын тамгын газар, 21 аймгийн Залуучуудын холбоо, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын Сурагчдын Холбоо, ЕБС, МСҮТ-ийн захиргаа, Залуучуудын зөвлөлтэй хамтран зохион байгуулах гэж байна.
2019 оны 11 сарын 26-ны “Бүгд найрамдах улс тунхагласны өдөр” Улс орон даяар нэгдсэн байдлаар бүтээлч сурагчдын “Иргэний Андгай өргөх ёслол” ЕБС, аймаг, дүүрэг тус бүрт зохион байгуулагдах ба амжилт бүтээлээрээ бусдыгаа манлайлсан 800 сурагч төрийн ордонд Иргэний Андгай өргөж, Иргэний үнэмлэх болон МЗХ-ны гишүүний “Андын Гэрэгэ” гардан авна.
Бүтээлч уур амьсгал, бүтээлч үг хэллэг, бүтээлч сурлага, бүтээлч ном, бүтээлч анги танхим, бүтээлч эзэн байх цаг үе ирлээ.
Тийм учраас та бүхэн өдөр болгон өглөө гэрээсээ гарахдаа өнөөдөр би юу бүтээх билээ, би яг бүтээгч шиг байж чадаж байгаа бил үү? Хариуцлагатай Монгол иргэн хүн байхын тулд юу эзэмшсэн байх ёстой юм? гэдгээ заавал өөртөө нэг тунгааж байгаарай. Одоо бидэнд ганцхан БҮТЭЭХ л зам байна.
“Иргэний Андгай өргөх ёслол”-д бүтээгч хариуцлагатай, их бүтээн байгуулалтыг түүчээлэх 16 настнуудаа урин дуудаж байна.
ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ХУГАЦАА:
2019 оны 11 сарын 26-ны дотор Нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль тус бүр дээр зохион байгуулагдана.
2019 оны 11 сарын 26-ний өдөр 21 аймаг, 9 дүүрэг, 339 суманд “Иргэний андгай өргөх ёслол” зохион байгуулагдана.
2019 оны 11 сарын 26-ны өдөр амжилт бүтээлээрээ манлайлсан 800 сурагч Төрийн ордны их танхимд “Иргэний Андгай” өргөж иргэний үнэмлэх, “Андын Гэрэгэ” гардан авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.myf.mn сайтаас авна уу.
Холбоо барих: /80008101, 80088980/
https://www.facebook.com/events/409723089976987/
Цаг үе
Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ
Цаг үе
Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.
Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.
Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.
Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.
Цаг үе
Зарим нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 15-нд баруун аймгуудын нутгаар, 16-нд ихэнх нутгаар, 17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
2025 оны аравдугаар сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр, нутгийн зарим газраар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 8-13 хэм пудаан, бусад нутгаар 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 0 хэм орчим байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 0 хэм орчим байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 0-2 хэм хүйтэн байна.
2025 оны аравдугаар сарын 16-наас 20-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Аравдугаар сарын 16-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 17-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16, 17-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 10-15 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 2-7 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 4 хэмийн хүйтнээс 1 хэмийн дулаан байна.
-
Улстөр нийгэм2024/06/20
Авлигын эсрэг сургалтад 1898 иргэн, албан тушаалтныг хамруулав
-
Улстөр нийгэм2020/12/11
Эрчим хүчний сайдын зөвлөл хуралдлаа
-
Шударга мэдээ2025/08/21
“Шивээ-Овоо” ХК-ийн машин техник, тоног төхөөрөмжүүдийн засвар үйлчилгээг бү...
-
Улстөр нийгэм2021/09/17
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцоно