Цаг үе
“Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаана

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төсөл арга хэмжээний хүрээнд 13 байршилд шинээр авто зам тавихаар болсон. Төлөвлөгөөт ажлын нэг болох Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбосон авто зам тавих ажлын хүрээнд “Номин” дэлгүүрийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх замыг хаах гэж байна. Тодруулбал, 2022 оны аравдугаар сарын 5-24-нийг хүртэл “Номин”-гийн зүүн хойд уулзвараас Орхон их сургууль хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлан, зам барилгын ажил гүйцэтгэх юм. Тус замыг гурван байршилд хөндлөн сэтэлж борооны ус зайлуулах шугам хийх, мөн хучилт, хэвтээ тэмдэглэл, явган хүний замын ажлыг хийж, гүйцэтгэнэ. Иймд дээрх хугацаанд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон, хөдөлгөөнд оролцоно уу.
Ээрмэлийн гудамжийг Туул гол гудамжтай холбох авто замын гүйцэтгэгч долоодугаар сард шалгарч, наймдугаар сарын 14-нөөс замын ажил эхэлжээ. Түүнээс хойших хугацаанд замын хөдөлгөөнийг хаалгүйгээр замын хоёр талаар борооны ус зайлуулах шугам хийсэн бөгөөд зам барилгын ажлын трасст өртсөн найман нэгж талбараас хоёрыг нь чөлөөлөөд байна.
Тус замыг шинээр тавьснаар авто замын шинэ сүлжээ, холбоос зам бий болохоос гадна Чингисийн өргөн чөлөө болон Зайсангийн гудамжны авто замын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах ач холбогдолтой юм.
НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2023/12/08
Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх улстай дипломат харилцаа тогтоов
-
Цаг үе2019/11/06
Улаанбаатарт өдөртөө 4 хэм дулаан
-
Шударга мэдээ2025/06/13
“Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2025” үзэсгэлэн төв талбайд эхэллээ
-
Цаг үе2025/02/04
Зудын эрсдэлийн үнэлгээгээр бага, дунд эрсдэлтэй нутгийн хэмжээ нэмэгдсэн байна