Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудад мөнгөн тусламж үзүүлнэ

Огноо:

,

Засгийн газрын өнөөдрийн /2019.11.28/ хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 12.3, Галын аюулгүй байдлын тухай хуулийн 5.3, Төрийн хяналт шалгалтын  тухай хуулийн 10.3-т заасны дагуу Онцгой байдлын ерөнхий газрын даргад  “Гамшгаас хамгаалах болон гал түймрийн улсын хяналтын ерөнхий байцаагчийн эрх” олголоо.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан өнөөдрийн байдлаар Архангай аймгийн 1000 өрхийн 388,3 мянган мал, Булган аймгийн 1630 өрхийн 482,7 мянган мал, Дундговь аймгийн 1000 өрхийн 780,000 мал, Өвөрхангай аймгийн 1440 өрхийн 1,2 сая мал, Төв аймгийн 600 өрхийн 425,0 мянган мал буюу нийт 5670 өрхийн 3,2 сая мал Архангай, Булган, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Төв зэрэг бусад аймгуудад отор нүүдэл хийж байна.

Үүнтэй холбогдуулан Архангай, Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад отор нүүдэл хийж байгаа малчид, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх, отрын штаб байгуулах, цаг үеийн шинжтэй бусад асуудлыг шийдвэрлэхэд зориулж дээрх аймаг тус бүрт 50 сая нийт 350 сая төгрөгийг,

Дундговь, Өвөрхангай, Төв аймагт улсын нөөцөөс үнэгүй олгох 1710 тонн өвс, үнийг нь 50 хувь хямдруулан олгох 1370 тонн тэжээл, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 954,7 сая төгрөгийг,

Мөн өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа Булган, Дундговь, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймгуудын малчид, иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор улсын нөөцөөс “Шуурхай албаны автомашин” олгох, Дундговь, Өвөрхангай, Төв, Завхан, Хөвсгөл аймгуудад өвс, тэжээлгүйн улмаас өлдөж, доройтсон малд хүчит тэжээл, малын эм биобэлдмэл өгөх, тэдгээрийг буцаан нөхөн бүрдүүлэх зардалд 410,3 сая төгрөг буюу 1,7 тэрбум төгрөгийг тус тус Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлүүллээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус явж эхэллээ

Огноо:

,

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд Нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн санхүүжилтээр БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын 10 автобусыг худалдан авсан. Эдгээр автобусаар “Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж эхэллээ.

Тодруулбал, Х:19-“Чингис хаан” олон улсын нисэх буудал-Таван шар чиглэлд том хүн 15000, хүүхэд 7000 төгрөгөөр зорчино. Х:20-Таван шараас-“Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлд том хүн 10000, хүүхэд 5000 төгрөгөөр зорчино.

“Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн шинэ загварын автобус нь 45 хүний суудалтай, евро-5 хөдөлгүүртэй, Монгол орны цаг агаарын нөхцөлд тохирсон агааржуулалтын систем, хяналтын камертай, зорчигчийн ая тух, аюулгүй байдлыг бүрэн хангасан автобус юм.

Нийтийн тээврийн шинэ чиглэлийн зогсоолын байршил:

Х:19-Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн, Яармагийн 1-р зогсоол, Буянт-Ухаа спорт цогцолбор, “Чингис хаан” олон улсын нисэх буудал

Х:20-“Буянт-Ухаа” спорт цогцолбор, Архивын ерөнхий газар-“Чингис хаан” олон улсын нисэх буудал

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Н.Мөнхбаяр: Сэлбэ дэд төвийн газар чөлөөлөлтөөс татгалзсан 30 орчим иргэн байна

Огноо:

,

Сэлбэ дэд төвийн гэр хорооллыг орон сууцжуулах төслийг Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрийн 158 га талбайд хэрэгжүүлж буй.

Энэ хүрээнд 2206 нэгж талбарыг чөлөөлөхөөс 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, нөхөх олговрыг олгоод байна.

Энэ талаар нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар чөлөөлөх хэлтсийн дарга Мөнхбаяр “Сэлбэ дэд төвийн 158 га газрын нөлөөлөлд 2206 иргэний газар өртсөн. Өнгөрсөн оны гуравдугаар сарын 18-нд иргэдээс нийгэм, эдийн засгийн судалгаа болон санал асуулга авч, 70-аас дээш хувийн дэмжлэг авсан тул төслийн газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 1736 иргэнтэй нөхөн олговрын гэрээ байгуулж, иргэдийн мөнгийг дансанд нь шилжүүлсэн. Үүнээс 1562 айл байсан газрыг чөлөөлж цэвэрлээд байна” гэлээ.

Мөн газар чөлөөлөөгүй 280 орчим нэгж талбар үлдсэн бөгөөд үүний 30 орчим нь уг төслийг огт дэмжээгүй байна. Иймээс эдгээр иргэдтэй өдөр бүр уулзаж, сонсох ажиллагаа хийж байгааг хэллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа

Огноо:

,

Улаанбаатар хотын хүнсний аюулгүй байдал, импортын бүтээгдэхүүний хэмжээг бууруулах, хямд өртөгтэй эрүүл хүнсээр хангах, инновац шингэсэн үйлдвэрлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Агросити” дагуул хотыг барихаар төлөвлөж байна.

Энэхүү “Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийг дахин зарлалаа. Тендерийн материал хүлээн авах эцсийн хугацаа тавдугаар сарын 7-ны өдөр бөгөөд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлнэ.

“Агросити” дагуул хот нь Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 361-ын гарам, Рашаант, Жаргалант зэрэг бодлогын баримт бичигт тусгагдсан суурьшлын бүсүүдтэй. Дагуул хотын нутаг дэвсгэрийн 9000 га талбайд Засгийн газрын 2024 оны 220 дугаар тогтоолоор “Эдийн засгийн тусгай бүс”-ийг байгуулсан. Одоогийн байдлаар хотын уг суурьшлын бүсэд 2689 өрхийн 7652 иргэн оршин сууж байна. Тус бүсэд цахилгаан хангамжийн шугам сүлжээ хэвийн, бие даасан дулааны эх үүсвэртэй.

“Агросити” дагуул хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерийн дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох