Цаг үе
ИАТ дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны ажлаа дүгнэж, олон нийтэд тайлагналаа

МИАТ дэх Цагдаагийн хэлтэс 2019 оны үйл ажиллагааны тайлангийн хурлаа энэ сарын 21-ний өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд Тээврийн цагдаагийн албаны дэд дарга бөгөөд Захиргааны удирдлагын газрын дарга, цагдаагийн хурандаа С.Жавхлантбаатар, тус хэлтсийн дарга Хурандаа Л.Ганбаатар нар оролцож үг хэллээ.
ТЦА-ны ИАТ дэх Цагдаагийн хэлтэс нь Чингис хаан олон улсын нисэх буудал болон Хөшгийн хөндий дэх Олон улсын нисэх буудлын нийтийн эзэмшлийн , хамгаалагдсан болон хориотой бүсэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах үндсэн чиг үүрэгтэй ажилладаг байгууллага юм.
Тээврийн цагдаагийн албаны 2019 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө батлагдсаны дагуу ажлуудаа амжилттай хэрэгжүүлжээ.
Тухайлбал гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ Иргэний нисэхийн аюулгүй байдлыг хангаж, цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, үйл ажиллагаагаа чиглүүлж ажилласан байна.
Тайлангийн хурлын үеэр ИАТ-дэх Цагдаагийн хэлтэс 2019 онд бусдыгаа хошуучлан ажилласан алба хаагчдаа шагнаж урамшуулсан байна.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2021/05/06
Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд /2021.05.06/
-
Улстөр нийгэм2020/04/24
НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ
-
Цаг үе2024/11/20
Үндсэн хуулийн чиглэлээр сургагч багш бэлтгэх хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
-
Улстөр нийгэм2021/10/06
Газрын тосны бүтээгдэхүүн, АИ-92 автобензиний нийлүүлэлт хэвийн үргэлжилж байна