Цаг үе
Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн орлого 30-40 хувь нэмэгдсэн байна

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөр”-ийг 2022 оны зургаадугаар сараас эхлүүлсэн.
Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн зорилтот бүлгийн 1259 өрхийг амьдрах ур чадвар, бизнес, техникийн ур чадвар олгох сургалтуудад хамруулан, тухайн өрхийн сонгосон чиглэлээр өрхийн бизнес эрхлэхэд зориулан хөрөнгө, тоног төхөөрөмжөөр хангаж, бизнесийг нь дэмжих цогц арга хэмжээг хэрэгжүүлж байна.
Тус хөтөлбөрийг мэргэжлийн удирдлага, арга зүйгээр хангах чиг үүрэг бүхий Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг хуралдаж, хөтөлбөрийн явц, үр дүн, тулгамдаж буй асуудлыг хэлэлцлээ.
Хөтөлбөрийн үр дүнд нийт хамрагдсан өрхийн 61 хувь тухайн сонгосон бизнесээ эрхлэх бизнесийн болон техникийн 2-3 ур чадвар эзэмшсэн, өрхүүдийн 71 хувь нь хөрөнгөө ашиглаж, орлого олж эхэлсэн, 2021 оны суурь судалгааны үзүүлэлттэй харьцуулахад нийт хамрагдсан өрхийн сарын дундаж орлогын хэмжээ 2024 оны 1 дүгээр улирлын байдлаар 30-40 хувь, түүнээс дээш хувиар тус тус нэмэгдсэн байна.
Ажлын хэсгийн ахлагч Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул уг хурлаар танилцуулсан 3 дүүргийн ХХҮХ-ийн дарга нарын илтгэл, мэдээллээс харахад дүүргийн ажлын хэсгүүд үр дүнтэй ажиллаж байгааг онцлон тэмдэглэж, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар дараах чиглэлийг өглөө.
-Хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зах зээлд холбох мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулах;
-Өрхүүдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг зэх зээлд борлуулах өдөрлөг зохион байгуулж, сурталчлах;
-Төгсөлтийн аргачлалын туршилтын хөтөлбөрийн хүрээнд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэсэн зөвлөмжийн дагуу тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
-Туршилтын хөтөлбөрийн өрхүүдийг бүлгийн зохион байгуулалтад оруулах, тоног төхөөрөмжөө үр дүнтэй ашиглах талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
-Ахиц багатай өрхүүдийн хандлага, тэдний зан үйлийг, өөрчлөх, идэвхжүүлэх талаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах чиглэл өглөө гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2022/04/12
Гэр хорооллыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулна
-
Үзэл бодол2019/08/26
Дайчдын хөшөөнд мөнхийн галыг асаалаа
-
Цаг үе2021/11/24
Нийслэлийн Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж ба...
-
Улстөр нийгэм2022/12/23
УИХ: Ажлын хэсгүүд өнөөдөр хуралдана