Цаг үе
Чилийн Боловсролын яамнаас коронавируст халдварын тархалтын үед авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ

Чилийн Бүгд Найрамдах Улсын Боловсролын сайд Раул Фигероа коронавирусний тархалтын үед үүссэн нөхцөл байдалд хүүхэд, залуучуудын суралцах эрхийг хэрхэн хангаж байгаа талаар болон танхимын сургалтын үйл ажиллагааг буцааж нээхэд ямар бэлтгэл ажил хийж байгаа талаар ярилцлага өгсөн байна. Түүний ярилцлагыг бүрэн эхээр нь ЮНЕСКО-гийн цахим хуудаст байршуулжээ.
Тус улсад хичээл, сургалтын үйл ажиллагааг 2020 оны гуравдугаар сард хааснаас хойш “Би онлайнаар суралцаж байна” нэртэй платформыг үүсгэн ерөнхий боловсролын сургуулийн бүх ангийн сурагчдад зориулсан сургалтын баазыг бий болгосон байна. Сурагчдад тасралтгүй суралцах боломжийг олгох зорилгоор Чилийн үүрэн холбооны операторуудтай хамтран ажиллаж, хүүхэд, залуучуудад үнэгүй интернет ашиглах боломжийг олгожээ. Их, дээд сургуулийн оюутнуудын хувьд 10,000 гаруй номын фондтой тоон номын сангаар үнэгүй үйлчлүүлэх боломжийг мөн олгоод байна.
Чилийн Боловсролын яам нь боловсролын байгууллагуудад хичээлийн бэлтгэлийг хангах, сургалтын процессыг хянахад техникийн дэмжлэг үзүүлэх зорилгоор "Google" болон Чилийн сантай хамтран "G Suite for Education", "Google Classroom" системийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эдгээр систем нь багш нарт хичээлээ бэлтгэх, сурагчдын гэрийн даалгаврыг хянах, сурагчидтайгаа шууд харилцахад дэмжлэг болж байна.
Интернет болон орчин үеийн технологи ашиглах боломжгүй сурагчдад “Би гэртээ суралцаж байна” хөтөлбөрийг боловсруулан, хэрэгжүүлж байгаа юм байна. Хөтөлбөрийн хүрээнд хөдөө орон нутгийн 3700 сургуулиудад хэвлэмэл сургалтын материалыг хүргүүлсэн байна.
Танхимын сургалтын үйл ажиллагааг буцаан нээхэд сургалтын үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах нь чухал гэдгийг Чилийн Боловсролын сайд онцлон тэмдэглэжээ.
Эх сурвалж: БСШУСЯ
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2020/07/30
Азийн хөгжлийн банк малчдад чиглэсэн төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлнэ
-
Цаг үе2020/05/19
Нийслэлийн ногоон бүсэд зургадугаар сарын 10 хүртэл аялаж зугаалахыг хориглов
-
Улстөр нийгэм2024/12/12
ХЗБХ: Байнгын хорооны тогтоолын төслийг баталлаа
-
Улстөр нийгэм2019/06/16
Цаг агаарын таагүй байдлаас үүдэн зарим нислэг саатжээ