Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Улаанбаатарын зовлонг нимгэлэх гэр хороолол дахь инженерийн хувьсгал

Огноо:

,

Нэгэн цагт Азийн цагаан дагина гэж өргөмжлөгдөж байсан Улаанбаатар хотын нэр сүр өнгө үзэмж эрс уруудсан. Өвөлдөө Утаанбаатар, зундаа Усанбаатар гэдэг нэр хоч зүүж,  агаарын болон хөрсний бохирдолдоо баригдаж, төрийн тэргүүн нь хүртэл Улсынхаа нийслэлийг ирээдүйгүй хот хэмээн зарлан тунхаглаж байлаа. Улаанбаатарт олон зовлон бий. Энэ олон зовлонг хотод амьдарч байгаа иргэд илүү амсч, илүү мэдэрдэг.

Ялангуяа гэр хороололд амьдарч байгаа айлууд...Гэрэлгүй, харанхуй гудамж, хүүхдийн тоглоом бүү хэл сургууль цэцэрлэггүй орчин, шавар шавхай, үер ус, гэмт хэрэг зөрчил, архидалт, ажилгүйдэл гээд тулгамдсан олон асуудал, түмэн саад бэрхшээлийг туулж яваа иргэдийн амьдралыг хэрхэн өөд нь татах вэ? Хэрхэн үүнийг даван туулах вэ гэдэг асуудал өнөөдөр нэн тэргүүнд тавигдаад байна.

Энэ  асуудлыг даван туулахын тулд хамгийн түрүүнд барилгажуулах, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах шаардлага тулгарсан. Өнөөгийн Улаанбаатар хотын барилгажилтын түүхийг сөхөж харья.

ДАМНУУРЧНЫ ГУДАМЖНААС БРЕЖНЕВИЙН БЭЛГИЙН ЦЭНХЭР ХҮРТЭЛ...

Өнөөгийн Улаанбаатар хотын барилгажилт, тэр дундаа орон сууцны барилга байшингийн талаарх үүх түүх тийм ч зузаан биш. Өнгөрснийг сөхөөд харвал барилгажуулалтын томоохон ажлууд урд, хойд хөршийн найрамдалт харилцаатай  нарийн холбоотой байжээ.

Монгол, Хятад хоёр улсын харилцаа эрс сайжирч, 1950 оны эхээр 12 мянган хятад ажилчин төмөр замаар орж ирж, бүтээн байгуулалтын томоохон ажлууд хийсэн байдаг. Богдын хүрээний амин судас болсон Гандан хийдийг бараадан, Өндөр хоршоог дагаж амьдралаа залгуулдаг олон мянган өрх амьдарч байсан Усны гудамж, Төмөрчний гудамж, Баруун Сэлбийн гудамж, Тээхийн хоршооноос урагш чиглэсэн барилгажуулалтын ажил 1950-1960-иад оны үед ид өрнөжээ. Олон мянган айлыг нүүлгэн шилжүүлж, олон эхнэрийг нойргүй хонуулсан энэ барилгажуулалтын үр дүн нь өнөөгийн 120 мянгат, 40 мянгат, 50 мянгат гэх мэт хотын төвийн томоохон хорооллууд. Тухайн үед улаан шугамтай хуудас цаас авсан айл бүр газраа чөлөөлөн өгч байсан гэдэг. Тэгвэл үүний дараагийн хоёр дахь том барилгажуулалт ЗХУ-ын тусламжаар баригдсан гэхэд үнэнээс нэг их хол зөрөхгүй. Хятад ажилчид буцсаны дараахан тухайн үеийн ЗХУ-ын удирдагч Брежнев Монголд айлчлав. Тэрээр хоосон ирсэнгүй.  Улаанбаатар хотод  III, IY хорооллыг бүхлээр нь бэлэглэж, эндээс орон сууцны томоохон хороолол барих том ажил өрнөжээ.

Энэ бэлэг бас л багагүй үймээн дэгдээгээд авсан гэж байгаа. “Брежневийн бэлгийн цэнхэр” гэж нэрлэгддэг өнөөгийн III, IV хорооллыг барих гэж тухайн үеийн хот тохижуулалтынхан, Улаанбаатар хотын захиргааныхан багагүй сандарсан юм гэнэлээ. Айлууд газраа чөлөөлөхгүй хэмээн эсэргүүцэж, зарим нь машины дугуйн дор хэвтэж үхнэ хэмээн айлгаж, 500 гаруй айлуудыг нүүлгэхийн тулд багагүй зовлон амссан гэдгээ тэр үеийн хотын удирдлагууд өнөөдөр ч хуучилдаг.  Энэ тухай алдарт  "Аман хуур" кинонд ч тодорхой өгүүлдэг. Шинэ хороолол барихын тулд айлуудыг хөөж хашаа байшинг нь нураахдаа юун нөхөн төлбөр, ядахдаа буух газар зааж өгөөгүй гэдгийг зохиолч Д.Дожоодорж, найруулагч Б.Жамсран нар энэ кинонд үзүүлжээ. Дарь авгай "хот тохижуулах газар биш, хот бусниулах газар" хэмээн цамнаж байгаагаас харахад тухайн үед иргэд багагүй бухимдаж байсан нь илт.

Брежневийн бэлгийн цэнхэр байрнуудын араас орос инженерүүд, орос зураг төслийн дагуу Сансар, I хороолол, таван шарын барилгууд баригдсан.

Сонирхуулахад, 1989 оны байдлаар манай улсад Зөвлөлтийн 19 000 мэргэжилтэн ажиллаж байснаас 9700 нь барилгачид, 1700 нь инженер техникийн ажилчид байжээ. Төсөв мөнгийг нь  бэлэг, зээл хоёроор шийдэж, газар чөлөөлөх том асуудлыг захиргаадалтын хүчээр давж гарч байж бид орон сууцны хэдэн хороололтой болж чадсан. Энэ бол түүх.

ОРОС АХ НАРЫН ТӨЛӨВЛӨГӨӨГ НУРААСАН ИХ НҮҮДЭЛ

Уг нь Улаанбаатар хот ямар хот байх вэ гэдгээ одоогоос бүр 66 жилийн өмнө төлөвлөжээ. Тодруулбал, Улаанбаатар хотын анхны ерөнхий төлөвлөгөөг 1954 онд орос ах нарын тусламжтайгаар  хийж, хэд хэдэн удаа тодотгожээ. Хамгийн сүүлд орос ах нар 1986 онд Улаанбаатар хотын төлөвлөгөөг шинэчлэн зурж, 2010 он гэхэд 750 мянга оршин суугчтай байхаар төлөвлөжээ. Гэвч Нийслэл рүү чиглэсэн  том нүүдлийн цуваа 1990 оноос эхлэв. Нэг хүнд оногдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг хэмээн бахархдаг Монголчууд нийслэлдээ багтахаа байж, 2010 он гэхэд аль хэдийнээ 1.1 сая оршин суугчтай болсон байлаа. Орос ах нарын өнөөх том төлөвлөгөө нуран унаж, гэр хорооллын оршин суугчдын хувьд бие засах жорлонгоос эхлээд түлэх түлээ, уух ус, хүүхдээ сургах сургууль цэцэрлэг, суух унаа машины хомсдолд оров.

Нэг хашаанд бөөнөөрөө амьдрах болсон нүүдэлчин монголчууд хашааныхаа дөрвөн буланд ээлж дараалан жорлонгийн нүх ухаж, уух усаа амтай сав болгондоо дүүргэж, хаягдал дугуйнаас эхлээд түүхий нүүрс түлж, айл болгон хөл дүүжлэх унаатай болохоор хуучин машин гаднаа зоов. Үр дүн нь агаарын болон хөрсний бохирдол, замын түгжрэл, ундны усны хомстол, сургууль цэцэрлэггүй хүүхдүүд... Хүүхдээ харах, сургуульд зөөхөөр гэртээ суух болсон цалингүй, орлогогүй ээжүүд... Амьжиргаагаа залгуулах гэж хар бор ажил хийж амралтгүй зүтгэсээр эрүүл мэндээ гаргуунд орхисон эрчүүд... Амьдралын наад захын бэршээлд сөхөрч, архи эргүүлэн гудамжны үзүүр сахих залуучууд...Ядуурал, гэмт хэрэг дүүрэн гэр хорооллын амьдрал өрнөж байна. Улаанбаатар хотын энэ том бэрхшээлийг давж гарахын тулд гэр хорооллыг орон сууцжуулах зайлшгүй шаардлага тулгарсан.



ГЭР ХОРООЛОЛД ӨРНӨЖ БУЙ  ШИНЭ ХУВЬСГАЛ

Хотжиж амжаагүй, хотдоо бүрэн тохижиж чадаагүй Монголчуудын хувьд томоохон бүтээн байгуулалтын ажлууд, тэр дундаа гэр хорооллыг барилгажуулах асуудал нилээд төвөгтэй, бас адармаатай үргэлжилсээр өнөөдрийг хүрч байна. Э.Бат-Үүл тэргүүтэй АН-ынхан газрыг нь чөлөөлүүлж аваад байшин барилга барьж гэр хорооллыг орон сууцжуулах том төслийг сүр дуулиантай эхлүүлсэн. Харамсалтай нь газартай болсон ч мөнгөтэй болж чадаагүй олон барилгын компани залилагч нэр зүүгээд хоцорсон. Орон сууц барихын тулд газраас гадна инженерийн шугам сүлжээ, дэд бүтэц барих шаардлагатайг, мөнгө хэрэгтэйг тэд бүрэн тооцож чадаагүй хэрэг.



Үүний дараа Засгийн газар, Нийслэлийн Засаг тамгын газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийг эхлүүлэв. Энэ төслийн гол зорилго дэд бүтэц, инженерийн шугам сүлжээг гэр хороололд авчрах 6 дэд төвийг байгуулах юм. Төсөл үндсэндээ гурван үе шаттай, 9 жилийн хугацаанд үргэлжилж, зургаан шинэ дэд төвийг барьж байгуулна. Энэ ажилд өнөөдрийн байдлаар 50 гаруй компанийн 2000 гаруй монгол хүн ажиллаж байна. Төслийн хүрээнд Сэлбэ, Баянхошуу, Дэнжийн мянга, Дамбадаржаа, Толгойт, Шархад гэсэн 6 шинэ дэд төвд дулаан хангамжийн шугам татаж, шинээр дулааны станц барьж, усан хангамж, ариутгах татуургын шугам сүлжээг байгуулна. Мөн авто зам барьж, цахилгаан, мэдээлэл холбооны шинэ сүлжээг татаж, үерийн далангууд шинээр барьж, үүнийг дагасан ногоон байгууламж бүхий тохижилтын ажлуудыг хийж байна. Энэ төслийн эцсийн үр дүн нь гэр хорооллыг орон сууцжуулах суурь инженерийн дэд бүтцийг цогцоор нь бүрдүүлж өгнө.  Бэлэн дэд бүтэц түшиглэн баригдаж байгаа учраас орон сууцны үнэ иргэдийн орлогод нийцсэн байхаар тооцож байгаа юм.



Орон сууцны болон үйлчилгээний олон шинэ барилга байшинг дагасан хүн амын төвлөрөл бий болохыг харгалзан үзэж хүүхдүүд хүмүүжих цэцэрлэг, иргэд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, усан бассейн бүхий спорт цогцолбор, залуучууд сурч боловсрох Мэргэжил сургалтын төвийг дээрх 6 шинэ дэд төв дээр барьж байна. Энэ бол Улаанбаатар хотод сүүлийн 40-өөд жил хийгдээгүй том бүтээн байгуулалтын ажил. Нийт хүн амынх нь бараг тал хувь нь Нийслэлдээ амьдардаг. Нийслэлийн иргэд нь  Сүхбаатарын талбайгаа тойрон ажил амьдралаа залгуулдаг, хэт төвлөрсөн энэ хотын зовлонг нимгэлэхэд энэ төсөл яалт ч үгүй шаардлагатай, бас үр өгөөжөө өгөх эд. Учир нь төслийг хэрэгжүүлэхийн тулд  олон жил судалгаа хийж, иргэдийн ахуй амьдралаас эхлээд хөрс, агаарын бохирдол, хүн амын өсөлт зэргийг нарийн судалж байж эхлүүлжээ. Нэн тэргүүнд цэвэр ус, ариутгах татуургын шугам татаж, цахилгаан эрчим хүч, дулааны шугам сүлжээ, үерийн ус зайлуулах далан суваг барьснаар энд баригдах орон сууцны үнэ буурах нөхцөл бүрдэнэ. Энд гэр хорооллын айлуудыг орон сууцжуулах  төсөл хөтөлбөрүүд жинхэнэ утгаараа хэрэгжих боломж бүрдэнэ. Ганцхан жишээ дурдахад Нийслэлийн орон сууцны корпарациас зарим айлын газрыг Буянт-Ухаа хорооллын орон сууцны байруудаар сольж аваад эхэлжээ.

Түрээслээд өмчлөх боломж бүхий урьдчилгаа төлбөргүй, бага хүүтэй орон сууцны барилга барихаар төрөөс  хувийн хэвшлүүдтэй хамтран ажиллаж эхлээд байна. Шинэ дэд төв төслийн хүрээнд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвийг 4 дэд төвд барьж байна. Энэ төвийг байгуулснаар иргэд төрийн бүх үйлчилгээг гэрийнхээ дэргэдээс авах боломжтой болно. Ямар нэг лавлагаа, бичиг баримт, тодорхойлолт авахаар Баянхошуу, Сонгинохайрхан, Дэнжийн мянгаас иргэд хотын захиргаа руу ирэх шаардлагагүй. Энэ хэрээр хотын төвийн түгжрэл буурна. Хамгийн гол нь энд сургалтын төвүүд ажиллаж, томоохон худалдаа үйлчилгээний төвүүдийг байгуулж, хотын төвөөс бага түрээстэй ажлын байрууд бий болно. Энд ажиллах ажилчдыг бэлтгэх, гар урлал, хоол хүнсний үйлдвэрлэл эрхлэх иргэдийг бэлтгэхийн тулд сургалтын төвүүдийг давхар ажиллуулах юм. Өнөөдрийн байдлаар Баянхошуунд “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төвд Нийслэлийн нэг цэгийн үйлчилгээ үйл ажиллагаа явуулж,  төрийн бүхий л үйлчилгээг иргэдэд үзүүлж байна.

Мөн Сэлбэ төвийн “Бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэл”-ийн төв хэдхэн хоногийн дараа үүд хаалгаа нээж, үйл ажиллагаагаа эхлүүлэхэд бэлэн болжээ. Төслийн хүрээнд Сүхбаатар дүүргийн 14-р хороонд барьж буй 28Мвт хүчин чадалтай гурван зуух бүхий дулааны станцын барилга угсралтын ажил өнөөдөр 80 гаруй хувьтай хэрэгжиж байна. Сэлбэ дулааны станц ашиглалтад орж эхний ээлжинд 35 дугаар сургууль, 51 дүгээр цэцэрлэг гэх мэт төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллагууд дулаан цахилгаанаар хангагдана. Мөн гэр хорооллын айл өрхийн нүүрсний хэрэглээг жилд 15 мянган тонноор бууруулж, 10000 өрхийн зуух, 10 гаруй аж ахуйн нэгжийн халаалтын асуудлыг шийдэх боломж бүрдэнэ.

Дулааны 3 станцаа царайчилж, гэр хороолол руу татах шугам сүлжээний зардал мөнгөнөөс болж айл өрхүүд бүү хэл албан газрууд хүртэл яндан зоож, агаараа бохирдуулж байгаа энэ үед бага оворын ийм дулааны станцууд баригдснаар нийслэлийнхний шүдний өвчин болж хувираад байгаа агаарын бохирдол ч буурч, ажлын байр нэмэгдэнэ. Гэр хороололд өрнөж байгаа энэ их бүтээн байгуулалтууд бидний өмнө дурьдсан хятад орос ах нарын барилгажуулалтын ажлаас эрс ялгаатай. Энд Монголчууд ажиллаж, Монголчууд хөрөнгө мөнгөний асуудлаа гадныхантай хамтран шийдэж айл өрхүүдээс газрыг нь үнэлж авч байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд 1000 гаруй айл газраа чөлөөлж өгч, 30 гаруй тэрбум төгрөг авч, ихэнх нь орон сууцанд оржээ. Алдарт аман хуур киноны Дарь авгай шиг бухимдаж, уурлах ч шаардлага гарсангүй. Хаашаа очихоо, яахаа мэдэхгүй төөрч, тэнэсэн ч үгүй. Асуудал эв зүйгээр шийдэгдэж, гэрээ хэлцэл байгуулаад газраа чөлөөлж өгч байна. Улаанбаатарчуудад хэрэгтэй, улс орны амьдралд ашигтай зүйл хийж байгааг иргэд дэмжиж байна.



Дөрвөн уулын дунд Алтан тэвшийн хөндийд одоогоос 242 жилийн тэртээ суурьшсан Улаанбаатар хотын зовлон их. Агаар, хөрсний бохирдол ихтэй, ус цахилгааны хангамж муу, үер усны далангүй, хэт төвлөрсөн, иргэд нь ажилгүйдэл, ядууралд баригдсан, ундны ус нь хомстож байгаа гэх мэтээр зовлон тоочоод, тоо баримт бичээд байвал уртаас урт жагсаалт гарна. Харин энэ зовлонг нимгэлэх ганц боломж бол өнөөдөр хэрэгжиж байгаа “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”. Нийслэлийнхний амьдралыг нийтээр нь өөрчилж чадах энэ хөтөлбөрийг “Гэр хороолол дахь инженерийн хувьсгал гэж нэрлэсэн нь хий хоосон магтаал бус гэдгийг дээрх баримтууд гэрчилнэ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Л.Гантөмөр: МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна

Огноо:

,

Ардчилсан нам Засгийн газрын гэрээг удаа дараа зөрчсөн гэх асуудлаар АН-ын дарга Л.Гантөмөрөөс сэтгүүлчид 2026 оны зургаадугаар сарын 17-ны өдөр тайлбар авлаа. Тэрбээр "МАН шүүмжлэл сонсож мэддэггүй юм байна. Ч.Лодойсамбуу гишүүн шүүмжилснийг гэрээ зөрчиж байна гэж дүгнэж байгаа юм. Найман жил Монгол Улсыг унтуулсан.

Хэн нэгэн шүүмжилэхээр их адгадаг болсон. Ийм адгуу хүмүүстэй хамтарна гэдэг хэцүү. Шүүмжлэхгүйгээр Монголын төр явахгүй. Төрийн чих онгорхой байх ёстой. Ард түмнээ сонсдог байх ёстой. Тэр ард түмний дуу хоолой нь УИХ-ын гишүүд. МАН Бага хурлаараа гурван шалтгаанаар Ардчилсан намтай хамтрахгүй гэж ярьсан тухай би сонссон.

 
Нэгдүгээрт: АН ажил төрөлтэй болоод бэхжээд байна. Тиймээс АН-ыг бэхжүүлэхгүй байх нь МАН-д хэрэгтэй гэж ярьсан.
 
Хоёрдугаарт: АН-ын гишүүд элдвээр шүүмжлээд байна. Хамтарч байгаа тохиолдолд шүүмжлэл байж болохгүй гэж яриад байгаа юм.
 
Гуравдугаарт: Хуульзүйн яам болоод хяналтын функц АН-д байна. Дарханы Засаг дарга Б.Азжаргалаас авхуулаад бүгд баахан тендерийн хулгай хийчихсэн.

Түиймээс МАН-ынэнд тэндэх хулгай, луйврыг Хяналт, үнэлгээний Үндэсний хороо илрүүлээд байх юм байна.

Тиймээс энэ гурван үндэслэлээр АН-аас салах нь зүйтэй гэж гишүүд нь ярьсан байна лээ. Өөрөөр хэлбэл, МАН хяналтгүй засаглахыг хүсээд байгаа хэрэг” хэмээв.
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Э.Батшугар: Хариуцлагатай иргэнээ урамшуулдаг олон улсын сайн жишгийг Монголдоо нэвтрүүлж байна

Огноо:

,

Иргэн зээлдэгчийн хувиар өөрийн зээлийн түүхээ хянан удирдах, санхүүгийн сахилга хариуцлагатай байх нөхцөлийг бүрдүүлэх хуулийг Улсын Их Хурал 2025 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд баталлаа. Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарын санаачлан боловсруулж, өргөн мэдүүлснээр батлагдсан Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар дараах тодруулгыг хийлээ.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар банк, санхүүгийн байгууллагатай зээлийн харилцаанд ороогүй насанд хүрсэн иргэн цөөн байгаа болов уу. Таны санаачлан, батлуулсан дээрх хуулийн өөрчлөлт иргэдийн энэ төрлийн харилцаанд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Хамгийн эхэнд Зээлийн мэдээллийн сангийн “хар жагсаалт”-д нэг бүртгэгдчихвэл зургаан жил данслагддаг байдлыг халж байгааг тодотгож хэлмээр байна. Хүний амьдрал баялаг, зээл, зарим төрлийн төлбөрийг барагдуулахын зуур цаг хугацаа алдах гэх мэт бэрхшээлээс үүдэн доголдох тохиолдол гардаг даа. Тэгээд аль болох шуурхай шийдээд, зохицуулаад төлсөн ч “хар жагсаалт”-ад бичигдчихаж байгаа юм. Тэр мэдээлэл зургаан жил хадгалагдаж, Та хариуцлагагүй зээлдэгч болчихдог, энэ мэдээлэл зургаан жил Таны санхүүгийн харилцаанд нөлөөлнө. Үүнийг би хувьдаа “санхүүгийн ял” гэж тодорхойлоод байгаа.


Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хэрэгжээд эхлэхээр дээрх шиг нөхцөл буюу нэг удаагийн доголдлоос нь үүдсэн зургаан жилийн санхүүгийн ял оноодог байдлыг халж, эсрэгээрээ онооны системд шилжих юм. Иргэн зээлийн харилцаандаа хариуцлагатай хандаад, тухай бүр нь төлбөрөө зохих ёсоор нь төлдөг бол оноо нь нэмэгдээд яваад байна. Оноо нь өндөр байхын хэрээр санхүүгийн үйлчилгээ үзүүлэгч байгууллага, банк барьцаа хөрөнгийн шаардлагыг бууруулах, зээлийн хүү бага байх гэх зэргээр иргэнд илүү таатай нөхцөл, үйлчилгээ өгнө. Оноо нь тухайн иргэний биет бус санхүүгийн хөрөнгө болно.  Жишээлбэл, зээл авахад хамгийн түрүүн барьцаа хөрөнгө шаарддаг. Тэгвэл энэ эрх зүйн өөрчлөлтөөр оноо нь барьцаа хөрөнгө болж болохоор нөхцөл бүрдэж байна. Аливаа банк, санхүүгийн байгууллага хариуцлагатай харилцагч буюу өндөр оноотой иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ нөхцөлөө хөнгөвчлөх, шуурхай үйлчлэх боломжтой болно. Нэгэнт хариуцлагатай төлбөрөө төлөөд явдаг харилцагч учраас аль болох асуудлыг шуурхай шийдээд явах сонирхол байна шүү дээ. 
Тэгэхээр иргэн оноогоо өндөр болгох эсэхээ бас тооцож болж байна. Хариуцлагатай иргэнээ нэг ёсондоо урамшуулж байгаа гэж харж болох юм.


Баримт сөхөөд харвал малчны зээл, ипотекийн зээл, тэтгэврийн зээл нь хамгийн эрсдэлгүй, чанартай зээлүүд байдаг. Зээлдэгчид нь маш хариуцлагатай гэсэн үг. Хариуцлага алдахад нь “ял оноож” байгаа юм чинь, хариуцлагатай байсных нь төлөө хөнгөвчилсөн нөхцөлтэй, бага хүүтэй зээлийг шуурхай олгох зэргээр урамшуулж болно биз дээ. Үүний нөлөөгөөр зээлийн хүү ч буурах боломжтой, онооны системд шилжсэнээр суурь нөхцөл бүрдэж байгаа гэж харж байна. Тухайлбал, төслийг боловсруулах үед 28 улсын жишээг судалсан, зээлийн хүү нь 2-4 нэгж хувиар буурсан байдаг юм билээ. Америк 1989 онд, Солонгос, Энэтхэг  2000 оны эхээр, Вьетнам саяхан онооны системд шилжсэн. Ийнхүү шилжснээс хойш 2-3 жилийн дараа зээлийн хүү буурсан байна билээ.
Энгийнээр ойлгоход банк, санхүүгийн байгууллага харилцагчаа хялбархан тодорхойлдог учраас хариуцлагатай, найдвартай харилцагчдаа хугацаа урт, хүү бага, барьцаа хөрөнгө шаардахгүйгээр зохих ёсны зээл олгох гэх зэрэг сайн бүтээгдэхүүн, үйлчилгээг шуурхай үзүүлдэг болно.
Латин Америкийн улс орнууд онооны системд шилжихээс өмнө ажлын 10 хоног буюу хагас сар зээл шийдвэрлэдэг байснаа онооны систем рүү шилжсэнээр ердөө  ажлын 8 цагт зээл шийддэг болсон байгаа юм. Цаашилбал, сайн харилцагчид бүтээгдэхүүн, үйчилгээгээ хүргэхийн тулд банк, санхүүгийн байгууллага дунд өрсөлдөөн бий болдог. Одоо бол банк, санхүүгийн байгууллага тус бүр харилцагчийн мэдээллээ хадгалж, тус бүрдээ сан бүрдүүлдэг, үүнийгээ хуваалцдаггүй. Та банкаа, санхүүгийн харилцагчаа солихоор бол нөгөө талдаа шинэ хэрэглэгч болно, хүлээж авч байгаа тал Таны санхүүгийн түүхийг мэдэхгүй учраас “эрсдэлтэй” гэж үздэг. Шинэ систем үйлчлээд эхлэхээр иргэний оноо бүх нөхцөлийг илэрхийлэх учраас ямар ч банк, санхүүгийн байгууллагад очсон зөвхөн өөрт тохирхох бүтээгдэхүүн, үйлчилгээ авдаг болно. Банк, санхүүгийн байгууллагууд өрсөлдөөд эхлэхээр санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ сайжрах нь ойлгомжтой. Хөгжсөн улс орнуудын боловсронгуй болсон, туршигдсан сайн туршлагыг Монголд нэвтрүүлж байгаа гэж ойлгож болно.


-Хууль хэзээнээс хэрэгжих эхлэх вэ?
-Улсын Их Хурал 5 дугаар сарын 16-ны өдөр Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг баталсан. Ердийн журмаар гэхээр “Төрийн мэдээлэл” сэтгүүлд хэвлэгдээд ажлын 10 хоногийн дараа хэрэгжиж эхлэхээр тооцож үзвэл энэ оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс хэрэгжих юм байна.
-Тэгвэл зээлийн "муу түүх" иргэний санхүүгийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн үг үү?
-Хүний зээлийн мэдээллийг таван жил хадгалдаг олон улсын жишгийг хуульд тусгасан. Иргэн, төрийн болон хувийн өмчит хуулийн этгээдийн хооронд зээл, төлбөртэй холбогдон үүсэх мөнгөн төлбөрийн мэдээллийг агуулдаг “Зээлийн мэдээллийн сан” зөвхөн зээлийн "муу түүх"-буюу сөрөг мэдээллийг хадгалдаг байсныг өөрчилж байгаа хэрэг. Тус санд зээлдэгчийн сайн, муу бүх мэдээллийг таван жил хадгална. Юу сайжрах вэ гэхээр өмнө нь хугацаа алдаад ч болохнээ зээлээ төлсөн байхад л “хар жагсаалт”-ад ороод, тэр нь санхүүгийн харилцаанд нь зургаан жил сөрөг нөлөө үзүүлдэг байсныг халж байгаа юм. Одоо бол иргэн, зээлдэгч үүргээ хугацаандаа гүйцэтгэхгүй бол оноо буурна, харин нөхөөд төлчихвөл оноо нь өснө. Зээлийн мэдээллийн сангийн мэдээлэл нь амьд, хөдөлгөөнтэй, бодит болно.
Дээрх хуультай хамт тухайн иргэн буюу зээлдэгчээс шалтгаалахгүйгээр орлогод нь доголдол үүсвэл уян хатан хандах агуулга бүхий Улсын Их Хурлын тогтоол батлагдсан. Үер усны аюул учирч болно, цар тахлыг бид даваад гарлаа, тухайн иргэн аргагүй болоод эмнэлэгт хэвтээд, бизнес нь явахгүй зогсож ч болно. Амьдрал баян юм чинь янз бүрийн нөхцөл үүсэж, учирч, тохиох болохоор аль болох уян хатан байж, санхүүгийн харилцаа үүсгэгч талууд зохицож байх нь зүйтэй гэж хууль санаачлагчийн хувиар үзсэн. Гэхдээ татвар төлөгчдийн мөнгөнөөс зээлдэг Хөгжлийн банк ч юм уу, Засгийн газрын тусгай сангаас авсан зээлийн харилцаанд энэ уян хатан нөхцөл үйлчлэхгүй байх ёстойг бас тогтоолд тусгасан. Татвар төлөгчдийн мөнгийг зээлж байгаа бол илүү хариуцлагатай, тооцоотой хандах ёстой гэсэн агуулгаар дээрх нөхцөлийг тодотгосон.
-Зээлийн харилцаанд иргэн янз бүрээр оролцдог. Шууд зээлэхээс гадна батлан даагчаар орсон байхад үндсэн зээлдэгч хариуцлага алдсан нь батлан даагчийн оноонд нөлөөлөх үү?
-Зээлийн батлан даалттай холбоотой харилцааг өөр хуулиар зохицуулна. Товчхондоо, Зээдийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар хүн санхүүгийн орчинд үнэ цэнээ өөрөө тогтоодог болж байгаа хэрэг. Хариуцлагатай байвал оноо өндөр байна. Оноо нь тухайн хүний талаар олон зүйлийг илэрхийлэх учраас биет бус санхүүгийн хөрөнгө болчихно. Өндөр оноотой бол банк, санхүүгийн салбарт Таны үнэ цэн өсөж, илүү таатай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүнийг тохирсон өртгөөр авах нөхцөл нь бүрдэнэ. Тиймээс оноогоо өндөр байлгах эсэхээ иргэн, зээлдэгч өөрөө удирдана. Ийм учраас зээл, төлбөрөө цаг хугацаандаа төлөөд байхад эрмэлзэл тухайн хүнд төрдөг байх нь л дээ.
-Улсын Их Хурлын даргын дэвшүүлсэн “Гурван төгөлдөршил” бодлогын хүрээнд хуулиас давсан журмуудыг цэгцлэх зорилт тавьсан. Тэгвэл Таны санаачлан, батлуулсан хуулийн дагуу Монголбанк журам батлах үүрэг хүлээж байна?
-Одоогийн байдлаар зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөлтэй хоёр компани байна. Эдгээр компани олон улсын жишиг платформ буюу онооны зам оруулаад ирчихсэн. Суурь нь байна, эрх зүйн орчин бүрдлээ. Одоо дүрмээ тохирох ёстой. Иймд Монголбанк холбогдох журам гаргах үүрэг хүлээж байгаа. Гэхдээ бүх талыг оролцуулж, хэлэлцүүлэг хийсний үндсэн дээр талуудын эрх ашгийг хангасан, манай нөхцөлд хамгийн оновчтой зохицуулалт гаргах ёстой гэдэг байр суурьтай байна. Монголбанк ч энэ шаардлагыг хангах бүрэн чадамжтай гэж харж байна. Бид шинэ зүйл зохиогоогүй, бусад улс орон удаан хугацаанд туршиж, сайжруулж ирсэн сайн жишгийг л Монголдоо нэвтрүүлэх ажил шүү дээ. Иргэн санхүүгийн сахилга баттай болно, системийн хэмжээнд чанаргүй зээл буурна гээд үр дүнг нь бүгд хүртэх ач холбогдолтой.

 
Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газар
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмжин, өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна

Огноо:

,

Татварын багц хуулийн хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий  ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас татварын багц хуулийн шинэчлэлийн талаар тодрууллаа.

-Татварын багц хуулийн шинэчлэлийн онцлогийг танилцуулахгүй юу?

-УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан манай ажлын хэсэг УИХ-ын Төсвийн байнгын хороо, Сангийн яам, Татварын ерөнхий газартай хамтран татварын багц хуулийн шинэчлэлийн талаар олон удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулсан. Нийтдээ 180 гаруй удаагийн хэлэлцүүлэгт  200 гаруй мянган иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож татварын багц хуулийн шинэчлэлийг хэрхэн хийх талаарх саналаа ирүүлсэн. Татварын ерөнхий хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль болон Хүн амын орлогын албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулиудад өөрчлөлт оруулах талаар иргэд, аж ахуйн нэгжүүдийн саналыг ажлын хэсгийн санал, дүгнэлтийн хамт Сангийн яаманд хүргүүлсэн.

Татварын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд хувь хүний орлогын албан татварыг бууруулах, нийгмийн аль хэсэгт нь татварын хөнгөлөлтийг илүүтэй үзүүлэх талаар тодорхой тусгах, нэмэгдсэн өртгийн албан татварын хамрагдалтыг нэмэгдүүлэх талаар зохих өөрчлөлт оруулж, татварын уян хатан тогтолцоог бүрдүүлэхийг чухалчиллаа. Өнөөдрийн байдлаар  нэмэгдсэн өртгийн албан татварт нийгмийн салбарын 70 хувь нь хамрагдаж байна. Энэхүү албан татвараас чөлөөлөгддөг хөдөө аж ахуйн салбарыг нэмэгдсэн өртгийн албан татварт хамруулдаг болгох эрх зүйн тогтолцоог бий болгох, иргэдийн сарын 500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 100 хувиар, 800 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг 50 хувиар, үүнээс давсан хэсэгт 20 хувиар тус тус хөнгөлж буцаан олгох зэрэг заалтуудыг тусгалаа.

-Аж ахуйн нэгжүүдэд татварын ямар хөнгөлөлт үзүүлэхээр төсөлд тусч байна вэ?

-Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд чиглүүлэв. Аж ахуйн нэгжүүдийг татвараа төлөөгүй бол дансыг нь бүхэлд нь хаачихдаг байдлыг өөрчлөх нь зүйтэй гэж үзсэн. Тухайн аж ахуйн нэгжид тодорхой хугацаа өгч татвараа нөхөн төлөх боломжийг бүрдүүлэх ёстой. Мөн  зарим нэг төрлийн татвар эргээд иргэд, аж ахуйн нэгжүүдийг өрөнд оруулдаг. Жишээ нь гаалиар дөнгөж бараа бүтээгдэхүүн нь орж ирэнгүүт олон төрлийн татвар ногдуулдаг хатуу тогтолцоо байсан. Тэгвэл тухайн бараа, бүтээгдэхүүнийг борлуулсны дараа буюу үр ашиг нь буй болсон цагт татвар ногдуулах нь зөв юм. Эдгээр татварын хөнгөлөлтийг буй болгосноор төсөвт ойролцоогоор 4-4.5 их наяд төгрөгийн дарамт учирна. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт орж ирдэг байсан 4-4.5 их наяд төгрөгийг эргээд хувийн хэвшил рүү шилжүүлж байна гэсэн үг. Татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр бизнес эрхлэгчдийг дэмжиж, ингэснээр  иргэдийн худалдан авах чадвар сайжирч, эдийн засгийн эргэлт нэмэгдэнэ.   Үндсэндээ бол  татварын багц хуулийн шинэчлэлийн зорилго нь   бизнес эрхлэгчдийг дэмжихээс гадна өрхийн орлогыг нэмэгдүүлэх, хамгаалах, баталгаажуулахад чиглэж байна гэсэн үг.

УИХ-ын Хэвлэл мэдээллийн газар

 

Дэлгэрэнгүй унших

Санал болгох