Үзэл бодол
С.Төмөрдулам: Стандартын шаардлагад нийцэхгүй хашаа, хайсын судалгаа хийнэ

Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газар нь Улаанбаатарыг дэлхийн жишиг, хөгжилд хүрсэн хот болгохоор зорьж, стандартын баримт бичиг боловсруулдаг. Тус газрын дарга С.Төмөрдуламаас зарим зүйлийг тодрууллаа.
-Танай газраас сүүлийн үед ямар ажил хийж байна вэ?
-Гуравдугаар сарын 19-нд болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар иргэдийн амьдрах орчныг сайжруулахтай холбоотой үүрэг, чиглэлийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад өгсөн. Нийслэлийн есөн дүүрэгт Ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсгийн зүгээс барилгын гадна хашааны стандартыг мөрдүүлэх, орчны аюулгүй байдал, явган зорчигчийн зорчих хэсгийн хүртээмж, хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй байдлыг хангах, эзэмшил газраасаа илүү талбайг хашаалсан зөрчлийг арилгуулах, нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайг хаасан объектын судалгаа гаргаж, орц, гарцыг чөлөөлөх зэргээр иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулахаар ажиллаж байгаа. Энэ ажил хоёр сарын хугацаанд системтэйгээр үргэлжилнэ. Газар дээр нь очиж, судалгаа хийнэ. Судалгаагаа нэгтгэн, буулгах шаардлагатай стандартын шаардлагад нийцэхгүй байгаа хашаа, хайсыг тодорхойлно.
-Монгол Улсад хэдэн стандарт байдаг вэ?
-Монгол Улсад 6390 гаруй хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандарт бий. Тухайлбал, сургууль, онцгой объект, эмнэлэг гэх мэт 20 байгууллага л хашаатай байх ёстой. Хашаагаа яаж суурилуулах нь хүртэл стандарттай. Стандартын баримт, бичгийг мөрдөж байж аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ. Улаанбаатар хотод төрийн болон хувийн 275 сургууль байна. Үүнээс сургууль, цэцэрлэгийн гадна орчинд баримтлах стандартын 47 шалгуур үзүүлэлт хангасан буюу сагсны талбай, хогийн сав гэх мэт бүрдлийг хангасан сургууль цөөн байна. Нийслэлийн Засаг дарга мөрийн хөтөлбөртөө “Нийгмийн дэд бүтцийн стандартыг хөгжүүлнэ” гэдэг зорилт тавьсан. Хороо, эмнэлгийн гадна орчин ямар байх ёстой, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зам, шатыг хэрхэн хийх зэрэг нь цогцоороо хотын стандартын баримт бичигт тусгагдсан байгаа.
-Өнгөрсөн жил тоглоомын талбайд хүүхэд бэртсэн хэд хэдэн осол гарсан. Тоглоомын талбайнууд стандартын шаардлага хэр хангаж байгаа вэ?
-1637 гаруй тоглоомын талбайд судалгаа хийсэн. 930 гаруй тоглоомын талбай шаардлага хангахгүй байна. Шаардлага гэж стандартын баримт бичигт тусгасан шалгууруудыг хэлээд байгаа юм. Бид хотын өнгө үзэмж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангахад чиглэсэн баримт бичгүүдийг боловсруулж байна. 22 бүлгийн 97 баримт бичгийг төр, хувийн байгууллагууд болон иргэдэд ойлгуулах чиглэлээр ажиллаж байгаа. Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг нэмэгдүүлэхээр ажлын хэсгүүд есөн дүүрэгт ажиллаж байна. Хэсгийн ахлагч нар орчны аюултай байдалд нөлөөлсөн зөрчлүүдийг www.manaikhoroo.mn сайтад оруулдаг. Энэ сайтад явган хүний замын 471 зөрчил бүртгэгдсэн байна. Энэ тоо цаашид ч өснө. Улаанбаатар хотын түгжрэлд ч мөн явган хүний замын зөрчил нөлөөлж байна. Бид ажлаа Нийслэлийн Засаг даргад долоо хоног бүр тайлагнаж, 2021 оны зургадугаар сарын 1-н гэхэд ажлаа бүрэн дуусгана.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2022/03/24
Энэ онд нийслэлд 131.4 га талбайг ойжуулна
-
Улстөр нийгэм2021/01/15
29 албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав
-
Улстөр нийгэм2024/11/25
ТБХ: Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлэ...
-
Улстөр нийгэм2024/06/07
Татварын ерөнхий хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэн...