Улстөр нийгэм
НҮБ-ын ЕНБД Антонио Гутерреш монгол ахуй соёлтой танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүхийн урилгаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсны айлчлалыг эдгээр өдрүүдэд хийж байгаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг Монгол уламжлал, ахуй соёлтой танилцуулах, бэсрэг наадмыг Монгол Номадс жуулчны баазад зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, БХЯ-ны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид байлцлаа.
Монгол улс цэнхэр дуулгатнаа олон улсын энхийг сахиулах ажиллагаанд илгээсний 20 жилийн ой энэ жил тохиож байгаа. Уг тэмдэглэлт түүхэн ойд зориулсан бэсрэг наадамд Цэргийн Дуу Бүжгийн Эрдмийн чуулгын хамт олон уртын дуугаа өргөж, ардын бүжгээ толилуулав. Мөн малчин айлд зочилж, монгол ахуй соёлтой танилцуулж, эрийн гурван наадмыг үзэж сонирхов.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш бэсрэг наадмыг үзэж сонирхсоны дараа “Халуун дулаанаар угтаж авсан Монгол орон мөн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр танд гүн талархал илэрхийлье. Монголын түүх бол Зэвсэгт хүчний түүх гэдэгтэй энэ цаг мөчид санал нийлж буйгаа энд онцолъё.
Ийм баялаг түүх, зан заншилтай ард түмэн тэр дундаа Монгол Улсын Энхийг сахиулагчид бусад улс орны энхийг сахиулагчдаас эр зориг, шаламгай байдал, дайчин чанараараа үргэлж ялгарч байдагт гайхах зүйлгүй мэт санагдав.
Монгол Улсын энхийг сахиулагчдын дайчин эрэмгий байдал Монгол түмний цусанд байдаг аж. Үүнийг энэхүү бэсрэг наадмыг үзээд илүү ихээр ойлголоо” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
Эх сурвалж: Соёмбо редакц
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр болох хэлэлцүүлгүүд
Монгол Улсын Их Хурлын байнгын хороодоос зохион байгуулах өнөөдрийн /2025.06.18/ хэлэлцүүлгүүдийн товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
УИХ-ын даргын 2024 оны 98 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг |
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах |
09.30 |
“Жанжин Д.Сүхбаатар” |
2 |
Ёс зүй, дэгийн байнгын хороо |
Улс төрийн намын шударга байдал ба ёс зүй |
09.30 |
“Үндсэн хууль” |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
Монгол Улсын Их Хурлын байнгын болон дэд хороодын өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/ · “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагааны талаар шалган судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн санал, дүгнэлт · Өрхийн, бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх бодлогын хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлт |
10.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
2 |
Хууль зүйн байнгын хороо |
· Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Засгийн газар 2024.12.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/ · Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 20 гишүүн 2025.05.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/ |
12.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
3 |
Нийгмийн бодлогын байнгын хороо |
· Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Түвшин нарын 41 гишүүн 2025.05.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ · Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2024 оны үйл ажиллагааны тайлан · Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/ |
14.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
4 |
Төсвийн зарлагын хяналтын дэд хороо |
· Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2024 оны урсгал зардлын "Бусдаар гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний төлбөр, хураамж"-ийн зарцуулалтын талаар Сангийн яам, Үндэсний аудитын газар болон холбогдох бусад байгууллагын мэдээллийг сонсох |
16.00 |
“Их Эзэн Чингис хаан” |
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2025.06.18/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
Хууль зүйн байнгын хороо |
Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүй, эд хөрөнгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, нөхөн төлбөр олгох талаар судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол хохирол барагдуулах үйл ажиллагааны тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
10.00 |
“Их засаг” |
2 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Хил орчмын худалдаа, бүс нутгийн аж үйлдвэржилтийн өсөлт, хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, үр дүнг тооцох, үйл ажиллагааг эрчимжүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх хүрээнд холбогдох санал, дүгнэлт гаргах шаардлагатай тохиолдолд шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
“Их засаг” |
3 |
Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо |
Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилт болон үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагаатай танилцах, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий хянан шалгах ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
“Их засаг” |
4 |
УИХ-ын даргын 2024 оны 79 дүгээр захирамжаар байгуулагдсан |
Ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал боловсруулан танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
12.00 |
334 тоот |
5 |
УИХ-ын даргын 2024 оны 156 дугаар захирамжаар байгуулагдсан |
Хиймэл оюун ухааныг ашиглан хууль, хууль хоорондын зөрчил, хийдэл, давхардлыг арилгах шийдэл боловсруулж, нэвтрүүлэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
14.00 |
334 тоот |
6 |
УИХ-ын даргын 2024 оны 82 дугаар захирамжаар байгуулагдсан |
Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тогтолцоог оновчтой болгох чиглэлээр санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан |
16.00 |
334 тоот |
-
Улстөр нийгэм2024/08/29
ЗГ: Үерийн улмаас эвдэрсэн авто зам, замын байгууламжийг сэргээн засварлах ажлыг...
-
Улстөр нийгэм2025/04/14
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, байнгын хороо, ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2022/06/07
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан Завхан, Өвөрхангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучууд...
-
Цаг үе2021/01/05
Өнөөдөр могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн