Улстөр нийгэм
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-д бараалхлаа
БНХАУ-д албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжид Хятадын Ардын Их Хурлын ордонд бараалхлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагуудын хамтын ажиллагаа нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар хөгжүүлэх эрхзүйн орчныг бэхжүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх гол суурь гэдгийг онцлон тэмдэглэв.
Тэрбээр хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага, тэдгээрийн Байнгын хороод хоорондын харилцан айлчлал, уулзалт, яриа, хэлэлцээг эрчимжүүлэх нь чухал гэдгийг тэмдэглэв. Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улс авлигатай тэмцэх чиглэлээр БНХАУ-ын хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааны байнгын механизм байгуулах, туршлага судлах, мэдээлэл солилцох чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгааг илэрхийлэв.
БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжи хоёр улсын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлал тогтмолжиж, бүх талын хамтын ажиллагаа өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлэв. Тэрбээр хоёр орны цаашдын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, тухайлбал, дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг шуурхай хэрэгжүүлэхэд БХАТИХ-ын зүгээс дэмжиж ажиллахаа мэдэгдэв. БХАТИХ-д Хятад, Монголын найрамдлын бүлэг шинэчлэн байгуулагдсаныг мэдээлж, цаашид хууль тогтоох байгууллага хороондын хамтын ажиллагааг идэвхжүүлж, авлигатай тэмцэх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Цаг үе2021/03/23
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал сайн
-
Шударга мэдээ2024/04/12
Согтууруулах ундааны тусгай зөвшөөрөл олгох эрхийг дүүргийн Засаг дарга нарт шил...
-
Шударга мэдээ2019/06/04
Үр тарианы тариалалтын явц 82.5 хувьтай байна
-
Цаг үе2025/02/07
Нэгдүгээр хороололд агаар маш их бохирдолтой байна
