Улстөр нийгэм
Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулав
Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны гуравдугаар сарын 11-нд болж, Ойрхи Дорнодын мөргөлдөөн, Монгол Улсад учирч болзошгүй эрсдэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцууллаа.
Газрын тос, шатахууны үнэ, импортын төлбөр нэмэгдэх, санхүүгийн эх үүсвэрийн зардал нэмэгдэх эрсдэл, дайны нөлөөллийн бүс нутаг болон манай улс хоорондын худалдааны талаар танилцуулсан байна.
Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах дэд болон байнгын хороодын хуралдаан, хэлэлцүүлэг
Монгол Улсын Их Хурлын дэд болон байнгын хороодын өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг бүхэнд танилцуулж байна.

Улстөр нийгэм
УИХ: Өнөөдөр хуралдах намын бүлэг, ажлын хэсгүүд
Монгол Улсын Их Хурал дахь намын бүлэг, ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2026.05.11/ хуралдааны товыг та бүхэнд хүргэж байна.

Улстөр нийгэм
Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд нийт 1.2 км авто зам барина
Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр энэ онд Баянзүрх дүүргийн 14 болон 42 дугаар хороонд хоёр байршилд нийт 1.2 км авто зам барина. Уг зам ашиглалтад орсноор Намьяанжугийн гудамжийг далан дагасан замтай холбож, Баянзүрх дүүргийн хороолол дундах зам өргөсөх юм. Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнээс тодрууллаа.

НЗХГ-ын Зам барилгын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Түшиг-Эрдэнэ “Эхний байршил нь, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эцсийн автобусны буудлаас зүүн тийш үерийн хамгаалалтын далан хүртэлх 720 метр үргэлжилнэ. Тус хэсгийн замыг хоёр эгнээ бүхий хоёр талдаа явган зам, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамтайгаар барина.
Хоёр дахь байршил нь, Баянзүрх дүүргийн 42 дугаар хороо, Цагаан хуаран хотхоны урд талаар Нарт хотхоныг тойрон, далан дагасан замтай нийлэх 440 метр урт авто зам барина. Гүйцэтгэгчээр “Шинэ хотын цамхаг” ХХК шалгарч, барилгын бэлтгэл ажлыг хангаж байна. Өнөөдрийн байдлаар трасст өртсөн нэгж талбаруудыг чөлөөлөх ажил үргэлжилж байна” гэв.
-
Улстөр нийгэм2021/01/15
Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг дэмжлээ...
-
Улстөр нийгэм2023/12/08
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах тухай хууль”-ийг хэрэгжүүл...
-
Цаг үе2022/06/07
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Цаг үе2021/06/08
Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
