Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд эхэллээ

Огноо:

,

Монгол, Хятад хоёр орны соёлын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах, хамтдаа хөгжих, хамтран ажиллах зорилготой “Хятад орныг танин мэдэх” Өвөрмонголын соёлын өдрүүд наймдугаар сарын 30-нд Соёлын төв өргөөнд албан ёсоор нээлтээ хийлээ.

Нээлтийн ёслолд ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй, Өвөрмонголын Радио телевизийн хорооны дэд захирал Ли Же, Монгол Улсын Соёлын яамны төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи нар оролцлоо.

Нээлтэд зориулан "Зэвсгийн эрдэм, Шаолинь Үшүгийн тусгай тоглолтыг зохион байгуулсан бөгөөд тус тоглолтыг хоёр удаа тоглуулахаар бэлтгэсэн буюу өнөөдөр дахин Соёлын төв өргөөнд тоглох аж. Энэхүү тусгай үзүүлбэрээс БНХАУ-ын онцлогийг харуулдаг Шаолинь Үшүгийн урлагийн тухай ойлголтыг авахаас гадна, энэхүү өв уламжлалын талаар танин мэдэх боломжийг олгож буй юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Соёлын зөвлөх, Улаанбаатар дахь Хятадын төвийн захирал Ли Чжи “Манай хоёр улсын соёлын харилцаа эрт дээр үеэс улбаатай. Сүүлийн жилүүдэд хоёр орны соёл, урлагийн харилцаа ахицтай урагшилж байна. Энэхүү үйл ажиллагааг бид өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байсан. Харин энэ удаад цар тахлын дараа анх удаа болж байгаа гэдэг утгаараа онцлогтой” гэж ярилаа. 

Соёлын өдрүүдийн хүрээнд Хятадын кино өдрүүд, уран сайхны кино бэлэглэх ёслол, Өвөрмонголын уламжлалт эмнэлгийн эмч нар ирж үзлэг, эмчилгээ хийхээс гадна “Хятадын сайхан дуу Монголын сайхан дуу-2023” дуулаачдын уралдаан зэрэг олон нийтэд хандсан урлаг, соёлын үйл ажиллагааг Улаанбаатар хотод есдүгээр сарын 4-ний өдөр хүртэл зохион байгуулж байна.  

ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Жан Шин Хүй “Бид энэхүү өдрүүдийн хүрээнд Монголын ард түмэнд аль хэзээний танил болсон “Аз жаргалтай амьдрал 3” олон ангит кино бэлэглэж, мөн Өвөрмонголын монгол анагаах ухааны олон эмч нар үнэ төлбөргүй үзлэг оношлогоо хийж байна. Мөн Хятадын кино өдрийн хүрээнд нэрд гарсан олон уран сайхны киног Монголын үзэгчдэд үзүүлэхээр авч ирсэн” гэж ярилаа.

Соёлын өдрүүдийн хүрээнд "Нүүдэлчин дэлхий", "Цагаан могой", "Ангалын ирмэгт", "Дэлбэрэлт", "Сүүн далайн зэрэглээ", "Гайхамшгийг бүтээгч" зэрэг зургаан киног монгол хэл дээр орчуулан үзэгчдийн хүртээл болгох аж.

“Хятад орныг танин мэдэх”  Өвөрмонголын соёлын өдрүүдийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам болон Монгол Улсын Соёлын яам хамтран зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Синсиннатигийн амьтны хүрээлэнгийн усны үхэр малгай залгижээ

Огноо:

,

АНУ-ын Синсиннати хотын амьтны хүрээлэнгийн Фиона нэртэй усны үхэр зочны сүлжмэл малгайг залгисны дараа малын эмч нарын байнгын хяналтад байна. Зочны агаарт шидсэн малгай таазны сэнсэнд цохигдон, үзэгчдийн цонхны дээрх завсраар амьтны хашаанд оржээ.

Фионагийн хоолны дуршил буурсан тул эмч нар хэт авиан болон бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ хийжээ. Нас бие гүйцсэн усны үхэрт ийм мэс засал хийх боломжгүй гэж зөвлөх мэргэжилтнүүд үзсэн байна. Тиймээс малын эмч нар Фионад шингэн нөхөж, малгай хоол боловсруулах замаар нь гадагшлахыг хүлээн, өдөр шөнөгүй ажиглаж байна.

Фиона 2017 онд дутуу төрөхдөө ердөө 13.2 килограмм жинтэй, хөл дээрээ тогтож чадахгүй байжээ. Амьтны хүрээлэнгийнхэн түүний өсөлт бойжилтыг тогтмол бичиж нийтэлснээр Фиона дэлхий даяар танигдсан юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АНУ-д цахим үйлчилгээ дараалан доголдсоны дараа баталгаагүй таамаг тархжээ

Огноо:

,

АНУ-д «Майкрософт»-ын үүлэн үйлчилгээ доголдож, нислэгүүдийг түр саатуулсан техникийн асуудал гарсны дараа нийгмийн сүлжээнд эдгээрийг хооронд нь холбосон баталгаагүй таамаг тархжээ. Зарим хэрэглэгч цахилгаан эрчим хүчний сүлжээг нууцаар туршсан, эсвэл зориуд тасалдуулахаар бэлтгэж байна хэмээн бичсэн байна. Эдгээр доголдол нэг шалтгаантай гэх нотолгоо одоогоор гараагүй байна.

Тухайлбал, «Юнайтед Эйрлайнс» компанийн систем арваннэгдүгээр сарын 16-нд богино хугацаанд доголдож, цөөн тооны нислэгт нөлөөлжээ. Тэр өдөр зарим банкны хэрэглэгч цахим дансандаа нэвтрэхэд хүндрэл гарсан тухай мэдээлсэн байна. Нийгмийн сүлжээнд «Юнайтед Эйрлайнс»-ийн доголдлын цар хүрээг хэтрүүлсэн нийтлэлүүд ч тархжээ.

Арваннэгдүгээр сарын 17-нд телевиз, радиогоор явуулсан онцгой байдлын сэрэмжлүүлгийн туршилтыг ч зарим хэрэглэгч доголдлуудтай холбожээ. АНУ-ын Онцгой байдлын удирдах агентлаг уг туршилтыг хэдэн сарын өмнөөс товлосон бөгөөд хэвийн явагдсан гэж мэдээлсэн байна.

Техникийн доголдол ойр ойрхон гарах үед хүмүүс тэдгээрийн хооронд холбоо хайх хандлагатай байдаг. Нийгмийн сүлжээний санал болгох тогтолцоо хэрэглэгчийн анхаарсан сэдэвтэй төстэй нийтлэлүүдийг дахин дахин харуулдаг тул баталгаагүй таамаг олон эх сурвалжаар нотлогдсон мэт сэтгэгдэл төрүүлж болзошгүй юм.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байна

Огноо:

,

Галт зэвсгийн бүртгэл, тооллогыг зохион байгуулах, хууль бус галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цагдаагийн байгууллагаас “Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээг энэ оны 11 дүгээр сарын 05-наас 12 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Арга хэмжээний хүрээнд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагууд иргэн, хуулийн этгээдийн эзэмшилд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг нэг бүрчлэн бүртгэл, тооллогод хамруулж, галт зэвсгийн марк, загвар, дугаар, ашиглалтын зориулалт, хадгалалтын нөхцөл байдлыг шалган, холбогдох мэдээллийн санг шинэчлэж, бүртгэл, ашиглалт, хадгалалт, хамгаалалтад тавих хяналтыг сайжруулах юм.

Мөн бүртгэлд хамрагдаагүй, эзэмшигч нь тодорхойгүй, хууль бусаар ашиглаж, хадгалж байгаа, улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байгаа, гэмт хэрэгт ашиглагдсан, хууль бусаар хил нэвтрүүлсэн байж болзошгүй галт зэвсгийг илрүүлэх, холбогдох мэдээллийг нэгтгэн шалгах, гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг тогтооход чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлж, хууль бус худалдаа, шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, галт зэвсэг ашиглан үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх чиглэлээр хяналт шалгалтын ажиллагааг эрчимжүүлнэ.

Түүнчлэн галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн ашиглалт, хадгалалт, хамгаалалттай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах юм.

Энэ хүрээнд Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар болон холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран хууль бус галт зэвсгийг илрүүлэх, бүртгэлжүүлэх, мэдээлэл солилцох, хяналт шалгалтыг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох