Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Дундговь аймаг Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж буйгаа Ерөнхий сайдад танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дундговь аймагт үргэлжилж байна.

Тэрбээр тус аймгийн Дэрэн сумын Саруул багийн аймгийн аварга малчин Намсрайн Болдбаатарынд зочилж нутаг орны байдал болон малын түүхий эдийн үнэ ханш, мах, махан бүтээгдэхүүний экспортыг хэрхэн нэмэгдүүлэх, малчин өрхийн хүүхдүүдийн боловсрол, малын вакцин, түүний чанар хүртээмжийн талаар санал солилцлоо.

Засгийн газраас малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, үнэлэмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж  байгаа. Малчдын талаар төрөөс баримтлах бодлогыг тодорхойлоход малчин иргэдийн санал хүсэлт чухал гэдгийг Ерөнхий сайд хэллээ.

Гэрийн эзэн Н.Болдбаатар “Миний өвөө 1948 онд маршал Х.Чойбалсангаас БНМАУ-ын сайн малчин цол хүртэж байсан бол өнгөрсөн жил өөрөө аймгийн аварга малчин болж, өдгөө Засгийн газрын тэргүүн гэрт минь зочилж буйд бэлгэшээж байна” гэлээ.  Тэрбээр удам дамжсан малчин. 37 жил мал маллаж байна. Таван хүүхдийнх нь нэг нь малчин, хоёр нь малын эмч мэргэжилтэй ажээ. “Малын гаралтай түүхий эд,  махны үнэ хямд. Арьс шир үнэгүйдчихсэн. Намар малын тарга тэвээрэг ид гүйцсэн үед махны үнэ уначихдаг. Эдгээр асуудалд анхаарвал малчдын амьжиргаа, улс орны эдийн засагт ч нэмэртэй. Цаашлаад малчид малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, бэлчээрийн даац тэнцвэржихэд ч нөлөөлнө” гэж Н.Болдбаатар ярилаа. Эхнэр Ш.Бямбарэгзэн “Сүүлийн жилүүдэд төр засгаас малчдын нийгмийн асуудалд нэлээд анхаарч байна. Малчид эрүүл мэнддээ анхаарахгүй, орхигдуулах гээд байдаг талтай. Бид гэр бүлээрээ эрт илрүүлэгт хамрагдсан” гэлээ. 

Ерөнхий сайд “Нүүдэлчин ахуй, өв соёл, уламжлалт зан заншил хөдөөд бий.  Малчид, монгол малын асуудал төрийн бодлогын төвд байсаар ирсэн.  Цаашид ч байна. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогод Хөдөөгийн сэргэлтийн асуудлыг тусгасан.  Аймаг, сумдын тулгамдсан асуудлын нэг бол сайн эмч, багш. Энэ жилээс хөдөө, орон нутагт шилжин ажиллах албан хаагчдын орон нутгийн нэмэгдлийн хувь хэмжээг нэмэх, орон сууцны хөнгөлөлтөд хамруулах чиглэлд анхаарч байна. Цаашлаад Улаанбаатар хотод ажиллах төрийн албан хаагчдад хөдөө орон нутагт гурваас дээш жил ажилласан байх шаардлага тавих талаар ч яригдаж байгаа” гэлээ.

Дундговь аймаг 7500 орчим малчин өрхтэй бөгөөд аймгийн эдийн засгийн 50 гаруй хувийг мал аж ахуй бүрдүүлдэг. Тиймээс хуучны нэгдэл дундын амралт байсан газарт түшиглэн улсын хэмжээнд анх удаа Малчны хөгжлийн төв байгуулахаар ТЭЗҮ хийж буйгаа аймгийн удирдлагууд танилцуулав. Мөн хүүхэд залуусын малчин болох, мал маллах хүсэл сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн политехник коллеждоо малчин,  зоотехникчийн анги нээжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно

Огноо:

,

Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.

ЦАГ

БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ

ТАНХИМ

10:00

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан

Жанжин Д.Сүхбаатар

10:00

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан

Их Эзэн Чингис хаан

10:00

ХҮН намын зөвлөлийн хуралдаан

Үндсэн хууль

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана

Огноо:

,

Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.

12:00

Төрийн байгуулалтын байнгын хороо

Огноо

2026-09-21

Танхим

Их засаг

Хэлэлцэх асуудлууд

  • Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал


  • Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF


  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.

Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.

Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.

Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.

Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.

Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох