Улстөр нийгэм
“Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлэг болно
Монгол Улсын Их Хурал энэ хаврын ээлжит чуулганаараа Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталсан. Энэ оны долоодугаар сарын 3-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж буй уг хуулиар төрийн албан хаагчийн ёс зүйн зарчим, нийтлэг хэм хэмжээг тогтоох, сахиулах, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хянан шийдвэрлэх, хариуцлага хүлээлгэх, олон нийтэд мэдээлэх харилцааг зохицуулаад байна. Хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, төрийн албан хаагчийн хүнлэг, энэрэнгүй, үнэнч шударга, хариуцлагатай, хамтач байх, ёс зүйн манлайллыг үлгэрлэх зарчмыг тогтоон, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөрийг Улсын их Хурал баталж, мөрдүүлэхээр тусгасан. Мөн Ёс зүйн хороо, дэд хорооны бүрэн эрх, ажиллах зарчмаар тодорхойлон хуульчилж, төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилд хүлээлгэх хариуцлага, авах арга хэмжээг зааж өгсөн юм.
Хуулийг дагаж мөрдөх, сурталчлах, төрийн албанд ёс зүй, сахилга хариуцлагын оновчтой тогтолцоо бүрдүүлэх, ёс зүйтэй төрийн албыг төлөвшүүлэх хүрээнд Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооноос МУИС, ШУА-тай хамтран “Өнөөгийн Монголын нийгмийн ёс суртахууны өөрчлөлт, хандлага” хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна.
Өнөөдөр буюу 2023 оны аравдугаар сарын 09-ний даваа гарагт Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд 14.00 цагт эхлэх хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга, доктор Б.Баттөмөр удирдан явуулна. МУИС, ШУА-ын эрдэмтэн, судлаач нар ёс зүй, ёс суртахууны тулгамдсан асуудал, олон улсын туршлагын талаар илтгэл тавьж, хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар оролцогчид нээлттэй хэлэлцэж, зөвлөмж гаргана гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
Улстөр нийгэм
УИХ: Намын бүлэг, зөвлөлийн хуралдаан болно
Өнөөдөр буву 2026 оны есдүгээр сарын 11-ний өдөр хуралдах Намын бүлэг, зөвлөлийн хуралдааны товыг танилцуулж байна.
|
ЦАГ |
БҮЛЭГ, ЗӨВЛӨЛ |
ТАНХИМ |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан |
Жанжин Д.Сүхбаатар |
|
10:00 |
Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан |
Их Эзэн Чингис хаан |
|
10:00 |
ХҮН намын зөвлөлийн хуралдаан |
Үндсэн хууль |
Улстөр нийгэм
УИХ: Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдана
Өнөөдөр буюу 2026 оны есдүгээр сарын 21-нйи өдөр хуралдах Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны тов, хэлэлцэх асуудлыг танилцуулж байна.
|
12:00 |
Хэлэлцэх асуудлууд
|
Улстөр нийгэм
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн Ухнаагийн Хүрэлсүх Засгийн газрын гишүүд, үндэсний аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагатай уулзлаа.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгч, биелэлтэд нь онцгой анхаарахаа хэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн ажиллах, төрийн холбогдох байгууллагууд тодорхой төлөвлөгөө гаргаж, хэрэгжилтийг хангахыг үүрэг болголоо.
Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, ард түмний эв нэгдэлд сөргөөр нөлөөлөх эрсдэл бүхий аливаа хууль бус үйл ажиллагааг таслан зогсоож, хуулийн хүрээнд арга хэмжээ авч ажиллахыг анхаарууллаа.
Баян-Өлгий аймгийн сурагчид төрийн албан ёсны хэл болох монгол хэлээ сурч эзэмших нөхцөл, боломжийг сайжруулахад онцгой анхаарах шаардлагатайг онцоллоо.
Монгол Улсын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан хөшөө, дурсгал, бунхан зэргийг цэгцэлж, хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, газар, орны нэрийг дураар өөрчлөх зэрэг асуудалд тодорхой зохицуулалт бий болгох нь нэн чухал гэдгийг хэлэв.
Төрийн албаны холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтэд анхаарч, хүн бүр мэдлэг, чадвар, ёс зүй, хуульд заасан шалгуураар өрсөлдөж ажиллах боломжийг бүрдүүлэх ёстойг дурдлаа.
Дээрх үүрэг, чиглэлийн хүрээнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны дэргэд Хамтарсан ажлын хэсэг байгуулж, төрийн байгууллага, орон нутгийн удирдлагын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, дэмжлэг үзүүлэн ажиллахыг үүрэг болголоо.
-
Улстөр нийгэм2026/06/03
Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонсгол...
-
Улстөр нийгэм2020/05/01
УИХ: Үндсэн хуулийн цэцийн 02 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж ү...
-
Цаг үе2019/07/05
Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан
-
Улстөр нийгэм2021/01/28
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхлаа
